gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     5.12
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 19
Зурхай
 5.12
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 5.12
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Идэж буй хоолноосоо илүү усыг чухалчлах хэрэгтэй

Эрүүл мэнд
2007-10-30
0
Twitter logo

-Усны тухай шүтлэг бишрэлээс арай өөр шинжлэх ухааны тайлбар сүүлийн үед гарах боллоо. Анагаах ухаан усыг юу гэж үздэг вэ? Баянгол дүүргийн иргэн Б.Бат-Өлзий

-Ер нь хүний биеийн 80 гаруй хувийг ус эзэлдэг. Дээр үед хүмүүс хоолноосоо илүү усыг чухалчилж, чанар муу хоол идсэнээс сайн ус уусан нь дээр гэж үздэг байсан.
Шилийн сайн эрчүүд 3-7 хоног хоолгүй явахдаа тоодоггүй байж, сайн усаар л унд хийдэг байсан гэдэг.
Байгаль дээр байгаа органик бодисыг ус, тосонд уусдаг бодис гэж хуваадаг. Байгалийн усанд маш их органик бодис хуримтлагдаж байдаг. Жишээлбэл Туул голын ус Хэнтийн нуруунаас урсаж ирэхдээ хэдэн мянган өвс, модны үндэс шимийг угаагаад ирж байгаа. Харин энд янз бүрийн химийн хорт бодис, хог хаягдал хийхэд хүний биед хамгийн хортой бодис болохоор өөрчлөгдөж болно. Хүнд байх ёстой 80 гаруй хувь усандаа сайн л ус хэрэглэж сэлбэх хэрэгтэй. Дорнын анагаах ухаанд “анхны эм бол ширгээсэн ус” гэж үздэг. Сүүлийн үед усны тухай маш их яригдах болсон. Ус бол яг Н2О гэсэн хэлбэрээр байдаггүй, диссациацийн байдалд буюу Н-ОН гэсэн хэлбэрээр хүчил шүлт хоёрын анхдагч элемент байдлаар оршдог. Анагаах ухааны эмчилгээнд усны механик шинж чанарыг их хэрэглэдэг. Ялангуяа спортын анагаах ухаан буюу нөхөн сэргээх анагаах ухаанд ашиглаж байгаа. Өндөр хэмийн халуун устай ваннанд үе мөчний хөдөлгөөнүүдийг сэргээх зорилгоор илүү их хэрэглэдэг. Барууны спортын анагаах ухаан их сайн гээд байдгийн нууц нь усан эмчилгээг сайн хийдэгтэй холбоотой юм.

      Элэг муудсан үед хүний биенд судсан од үүсдэг
-Биен дээгүүр улаан толбо гарахаар элэг муудсаны илрэл гэдэг ортой юу? Баянгол дүүргийн иргэн С.Готов

-Биен дээгүүр улаан толбо гарахаар л элэг муудлаа гэж ойлгож болохгүй. Зөвхөн улаан толбо гэдэг үгээр оношлох боломжгүй юм. Гэхдээ арьс, хэл, чих зэрэг толь эрхтнүүд хүний эрүүл эсэхийг харуулдаг. 40-өөс дээш насанд мэнгэ, ургацаг, толбо гарах нь элбэг. Энэ нь арьс хөгширч эхэлсний шинж юм. Их төлөв хүний элэг муудсан тохиолдолд биен дээгүүр судсан од шиг толбо гарч ирдэг.
Мөн жижиг улаан, хүрэн толбууд гарсан байдаг. Энэ нь хүний элэгний хоргүйжүүлэх, уураг үйлдвэрлэх үндсэн үйл ажиллагаа алдагдсантай холбоотой.

      Хомхой нь тостой хоол идээд амаа арчаагүйгээс болж гардаггүй
-Долоо хоногт хоёр удаа хомхой гардаг. Энэ талаар зөвлөгөө авмаар байна. Хомхойг хутганы ишээр хайрвал эдгэдэг байх аа? Хан-Уул дүүргийн иргэн С.Саранцэцэг

- Хомхой бол Херпес гэж вирусээр үүсгэгдэж байдаг. Хүний бие эрүүл, дархлааны систем хэвийн бол хомхой гардаггүй. Харин биеийн гадаргын дархлаа, уруул амын дархлаа муу үед хомхой гардаг. Энэ нь ханиад хүрдэг ч юмуу, эсвэл ядарсан үед дархлаа муудсан үед их тохиолддог. Харин хүмүүс “тостой хоол идчихээд амаа арчихгүй гарсан чинь хомхой гарчихлаа” гэж ярьдаг нь буруу ташаа ойлголт юм. Бас хутганы ишээр хайраад эдгээх биш харин ч шарх болгочихдог. Ингэхийн оронд аптекаас түрхлэг авч түрхэж болно. Эм ч бий. Хамгийн энгийн арга нь шүдэнзний толгойг норгож байгаад түрхэхэд тав тогтож эдгэрдэг.
-Ходоод дотор муудахаар бас хомхой гардаг гэж сонссон?
- Ходоод дотортой бол шууд хамааралгүй юм. Ходоод муу байнаа гэдэг нь хоолоо шингээж чадахгүй ядарч байна л гэсэн үг. Ядарсны улмаас л хомхой гарч байгаа хэрэг.

      Хүүхэд бүрийн өсөх  нас өөр өөр
-15 настай хүүхэд өсөхгүй байна. Энэ насны хүүхдийн өсөлтөд юу анхаарах вэ. Өсөлтийн зураг хаана авдаг бол? Баянзүрх дүүргийн иргэн А.Адъяа

- Эрэгтэй, эмэгтэйгээс нь шалтгаалж 15 настай хүүхдийн өсөлт өөр өөр байдаг. Охид 15-аас дээш насандаа өсөх нь харьцангуй бага байдаг. 2-3 см л өсдөг. Харин бэлгийн хоёр дахь шинж тэмдгийн өсөлтүүд явагдаж байдаг. Хөвгүүдийн хувьд 15 насанд өсөх нас байдаг. Ер нь хүн бүхэнд заагдсан өсөлтийн нас гэж байдаггүй. Тухайн хүний онцлогоос шалтгаалж өсөлт нь өөр өөр байдаг. Охидын хувьд сарын тэмдэг нь эрт, хожуу ирэхээс шалтгаалж өсөлт нь явагддаг. Сарын тэмдэг эрт ирвэл эрт л өснө. Хожуу ирвэл орой л өснө гэсэн үг. Өсөлтийн зургийг хаана ч авахуулж болно. Гарын сарвууны зургаа авахуулаад чөмөгтэй яснуудын хоёр үзүүрт байгаа өсөлтийн зоонуудыг эмчээр уншуулж харуулдаг. Ингээд дасгал, кальци, витаминаас авахуулаад өсөлтийн даавар нөхөх бэлдмэл, эмчилгээ хийлгэдэг.

      Эмэгтэйчүүд хоёр дахь шилжилтийн насандаа хөлрөх тохиолдол бий
- 59 настай эмэгтэй. 7-8 жилийн өмнө саваа авахуулсан. Сүүлийн жилүүдэд их хөлөрдөг болсон. Яаж анагаах вэ? Сонгинохайрхан дүүргийн иргэн Б.Саран

- Энэ эмэгтэй гол юмаа дурдаагүй байна. Хавдраас болоод ч юмуу саваа авахуулсан байх. Харин өндгөвчөө авахуулсан эсэхээ бичээгүй байна. 59 настай эмэгтэйд даавар нөхөх эмчилгээ заавал хийх шаардлагагүй. Хөлрөх нь хүний хоёр дахь шилжилтийн насанд ихэвчлэн тохиолддог зүйл. Энэ үед тухайн хүн өөрөө хувцас, хоол унд, халуун дулаан зэргээ тохируулах нь зүйтэй. Хөлөрнө гэдэг сав авахуулсантай шууд холбоогүй. Саваа хоёр өндгөвчтэйгөө авахуулсан тохиолдолд халуу оргих, давчдах, уурлах зэрэг өөрчлөлтүүд хамт гарсан бол холбоотой гэж үзнэ.

      С вирус зөвхөн цусаар биш сексээр ч бас халдана
-Элэгний С вирустэй хүн эдгэх болов уу. А,В,С гээд байгаа нь чухам юу вэ. Д вирус гэж бий юу? Сүхбаатар дүүргийн иргэн С.Цэцэг

-С вирустэй хүн эмчилгээгээ сайн хийлгэвэл эдгэх боломжтой. В вирусийн хувьд цагаан арьстнуудын 80 хувь нь архагшихгүй эдгэдэг. 10 гаруй хувь нь архагшиж эмчлүүлэх шаардлагатай болдог. Гэтэл монгол хүнд эсрэгээрээ 10 гаруй хувь нь эдгэж, 80 гаруй хувь нь архагшдаг гэсэн судалгаа байдаг. Монголчуудын дунд хийсэн судалгаагаар хүн амын 20-40 хувьд нь С вирус байж магадгүй гэсэн байдаг. С вирус бол цус, цусан бэлдмэл, тарианаас гадна сексээр ч бас халдварладаг. С вирусийг сайн эмчлүүлбэл эдгэрнэ. Гол эмчилгээ нь интерфероноор жил орчим эмчлүүлэх шаардлагатай. С вирус хүний элэгний эсийн ДНК-д унтаа байдалтай байвал эмчлэх албагүй. Харин элэгний эсийг задлаад, өөрийгөө хувилж байвал заавал эмчлэх хэрэгтэй. Үүнд монгол эм, лив-52, эссенциал уугаад нэмэргүй. Эмчлэхгүй тохиолдолд цироз, 10-20 жилийн дараа хавдар болох магадлалтай. Сүүлийн судалгаагаар Монголд элэгний хавдар нэгдүгээрт байна. Үүний шалтгаан нь С,В вирус. Д вирус байж болно. Одоогоор эцэслэн тогтоогоогүй байгаа.

      Орой гимнастикаар хичээллэх нь зүрхний үйл ажиллагаанд эерэг нөлөөтэй
-Өглөө эрт гүйж, гимнастик хийх нь зарим талаар зүрхний хэвийн үйл ажиллагаанд нөлөөлдөг гэж сонссон. Энэ үнэн үү? Баянзүрх дүүргийн иргэн Г.Болд

-Эрт гимнастикаар хичээллэхэд муу юм огт байхгүй. Өглөөгүүр хэт ачаалал болтлоо дасгал хийнэ гэж огт байхгүй хэрэг. Харин зүрх муутай хүн өглөө босч хэт хурдтай гүйх, 100 кг хүнд юм өргөвөл зүрхний хэвийн үйл ажиллагаанд нөлөөлөх нь бий. Дасгал хийхийн өмнө заавал биеэ халаах хэрэгтэй. Зүрхний эмчийн хувьд зөвлөхөд орой дасгал хийх нь их зүгээр. Яагаад гэвэл өдөржин хуримтлагдсан стрессийн бодисоо шатаах нь хүний биед сайн нөлөө үзүүлдэг.

      Намар даарах сайн. Учир нь хавар, намрын улиралд хүний программ солигддог
-Намар даарах сайн гэх юм. Энэ нь ямар учиртай юм бэ? Сүхбаатар дүүргийн иргэн Т.Ононбат

- Намар даарах нь сайн, чийрэгжүүлдэг. Яагаад гэвэл хавар намрын улиралд хүний программ солигддог. Жишээ нь зун +10 градус болоход хүмүүс даарч, зузаалдаг. Харин өвөл -2 градус болж байхад “сайхан дулаахан байна” гээд гадаа гараад нимгэн зогсож байдаг. Энэ бол хүний программ солигдсоныг харуулж байгаа юм. Өвөлжин даарах үед ажиллаж байсан программаас өөрчлөгдөөд зуны хуваарьт шилждэг. Зун халууцах үеэсээ өвлийн программд шилждэг. Зарим онолд хавар, намар ханиадны вирус хүний ДНК-д очиж, программ солигдоход нөлөөлж байдаг байгалийн механизм ч гэж үзсэн нь бий. Намар шүүдэртэй өвсөн дээгүүр хөл нүцгэн явах нь чийрэгжүүлдэг гэж хөгшчүүл ярьдаг нь ийм учиртай юм. Харин хавар сайн дулаалах хэрэгтэй. Гэхдээ энэ бүхэн бол миний л бодол шүү.

      Эмийг эмчийн заавраар хэрэглэхгүй бол нөлөөлдөггүй тохиолдол байдаг
-Эм тариаг багаасаа их хэрэглээд байвал сүүлдээ үйлчлэхээ больдог тал бий юу? Сүхбаатар дүүргийн иргэн Ц.Амар

-Эм тариаг өвчин туссан тохиолдолд эмчийн заавраар тухайн өвчнийг эмчлэх хангалттай тунгаар, тодорхой хугацаанд нь хэрэглэх хэрэгтэй. Тэрнээс биш багаасаа эсвэл том болоод эм хэрэглэ гэсэн зүйл байхгүй.
Аптект 10 хүн эм авахад найм нь өөрийн дураар “бөөр өвдлөө, ханиад хүрлээ” гээд эм авч байдаг. Энэ маш буруу. Ялангуяа антибиотикийг зүгээр л нэг ханиад хүрсэн үед уух заалт байхгүй. Ханиад хүрэх болгондоо антибиотик хэрэглээд байвал хүний биед байдаг хэвийн бактери дарангуйлагдана. Ингээд нян нь антибиотикондоо дасал болдог тал бий. Хүн ламд итгэдэг шиг эмчид итгэдэг байвал эм нь хор болохгүй гэж хэлмээр байна. Иймд эмчийн заавраар эм бэлдмэл хэрэглэж байхыг зөвлөе. Тэгвэл эм зөв нөлөөлнө.

Б.Болдсайхан /эмч/ 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан