Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Намын дарга С.Эрдэнэ, Ардчилсан намаас бусад улс төрийн нам, төрийн бус байгууллагуудтай хамтарч, Засгийн газарт шаардлага хүргүүлсэн. Шаардлагууд улс төрийн зорилго, өнцөг гэхээс илүү иргэд, аж ахуйн нэгжийн өмнө тулгамдсан олон асуудлыг шийдүүлэх зорилго тавьсан. Гэвч Засгийн газраас өнөөг хүртэл албан ёсны хариу өгөөгүй байна. Хариу өгөхгүй бол хоёрдугаар сарын 1-нээс эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаа мэдэгдсэн. 21 аймаг болон нийслэлийн төв талбайд жагсаал зохион байгуулахаар эрх бүхий байгууллагуудаас зөвшөөрлөө хүсээд байна.
Үүнтэй зэрэгцээд шаардлагуудын эрч хүчийг бууруулах, иргэдийг тархийг угаах зэрэг сөрөг арга хэмжээг эрх баригчид ойрын өдрүүдэд хүчтэй явуулж байна.
Хүрэлсүхийн Засгийн газрын 100 хоногийг сүр дуулиантай тэмдэглэж, бүх сайдууд мэдээлэл хийж, сурталчилгааг эрчимтэй явууллаа. Бид энэ Засгийн газрын үйл ажиллагаанд судалгаа дүгнэлт хийсэн.
Энэ ЗГ-ын хийсэн гэх 100 ажлын 70 хувь нь Ж.Эрдэнэбатын ЗГ-ын үед хийсэн ажил байна. Жишээ нь, Зориг агсны амийг хөнөөсөн хэргийг илрүүлсэн гэжээ. Энэ бол Хүрэлсүхийн ЗГ-ын хийсэн ажил биш. Харин Ц.Нямдорж сайд захиалагчийг зарлана гэж амлаад, зарлаагүй. Зарласан бол хийсэн ажил гэж хэлж болно. Ц.Нямдорж таван удаа хууль зүйн сайд хийх ховорхон хувьтай хүн. Гэвч энэ салбарт хийсэн гээд хэлэх ажил байдаггүй.
“Чингис” бондын өрийг дарлаа гэж сүржин зарласан хэр нь евро бондын зээлийн өрийг дарснаа оруулаагүй. Евро бондын 680 сая ам.долларын зээлийг 2011 онд Сү.Батболдыг ЗГ-ын үед авсан. Юунд зарцуулсан тайлан өнөөг хүртэл яригдаагүй. Энэ зээлийг Хубилай нэртэй бонд гаргаж өрийг өрөөр дарсан. МАН мөрийн хөтөлбөртөө “Өрийг өрөөр дарахгүй” гэж тусгасан ч гурван өрийг өрөөр дарлаа. Энэ ажилдаа гаршаад байна.
ОУВС-гийн хөтөлбөрийг үргэлжлүүлнэ гэж байгаа ч улс орны эдийн засаг, ард түмэнд хэрэгтэй ямар үр дүн гарч байгаа талаар тоймтой мэдээлэл өгөхгүй байгаа. Тийм учраас бид эрх баригчдаас худал ярьдгаа боль, бодитой ажил хий гэсэн шаардлага тавьж, шаардлагаа биелүүлэхийн төлөө тууштай ажиллана гэв.