УИХ-ын нэр бүхий эмэгтэй гишүүд Засгийн газарт асуулга тавьж, хүүхэд хамгааллын чиглэлээр ямар ажлууд хийж байгааг тодруулав. Учир нь бага насны хоёр хүүхэд эндсэн харамсалтай хэргүүд гарсан юм.
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа “Хүүхдийн тусламжийн утас болон хүүхдэд хамгаалах байрууд ажиллуулж байна. Хүүхэд хамгааллын төсвийг нэмэх хэрэгтэй” гэсэн бол Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх “Эцэг эхчүүдийн хараа хяналт муу байна. 35-аас доош насны ээж аавуудын хүүхдүүдийн дунд хүүхдээ үл хайхрах байдал илүү түгээмэл байдаг. Иймд энэ онд 40 мянган ээжид хандсан үйл ажиллагаа явуулна гэв.
Хууль зүйн сайд Ц.Нямдорж: Монгол улс 1990 онд Хүүхдийн конвенцэд нэгдэн орсон. Хүүхэд хамгааллын асуудлаар тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэсэн. 2016 онд Хүүхдийн эрхийн хууль, Хүүхэд хамгаалах хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх зэрэг хуулиуд батлагдаж, энэ чиглэлийн эрх зүйн орчин бүрдсэн. Засгийн газар дээр дурьдсан хуулиудыг хэрэгжүүлэх чиглэлэээр тодорхой журам батлан хэрэгжүүлж байгаа.
14 насанд хүрсэн хүүхэд эр, эмийн харилцаанд орвол торгуулийн ялтай. Ийм бузар заалтыг чуулганы танхимд надаар хэлүүлэхээсээ өмнө засчихаж болохгүй юу?
Хүүхэд хамгааллын чиглэлээр гарсан хуулийг хэрэгжүүлэх 10, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр гарсан 34 журмыг баталж, мөрдөн ажиллаж байна. Хүүхдийн хөгжил хүүхэд хамгааллын үндэсний хөтөлбөрийг 2017 онд батлуулж, энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байна.
Семинар зөвөлгөөнүүд зохион байгуулж, тэдгээрт асуудал хариуцсан хүмүүсийг татан оролцуулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр цагдаагийн ерөнхий газарт тасаг, нийслэлийн цагдаагийн газарт хэлтэс байгуулж, ажлаа зохион байгуулж байна. Хүүхдийн байцаагч нарын чиглэлээр сургалт явуулж эрх олгох ажлууд хийгдэж байна. Одоо мөрдөж байгаа Зөрчлийн хуулиар хүүхдийн эсрэг 16 төрлийн зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа зохион байгуулж байна. Шинэ хуулиар 2017 оны байдлаар 1 300 000 орчим зөрчил бүртгэгдсэн байна. Энэ бүртгэгдсэн зөрчлийн 4300 нь 69 буюу 0,3 хувь нь гэр бүлийн хүчирхийллийн зөрчил гарсан. Зөрчил гаргасан 1480 хүнд торгох, 2289 хүнд баригдах шийтгэл ногдуулж хуулийн хэрэгжилтийг зохион байгуулж байна.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Ц.Нямдорж та Эрүүгийн хуулийн 12.5-ыг уншиж үзсэн үү. 14 насанд хүрсэн хүүхэд эр эмийн харилцаанд орвол торгуулийн ялтай. Ийм бузар заалтыг чуулганы танхимд надаар хэлүүлэхээсээ өмнө засчихаж болохгүй юу?
Хуульзүйн сайд Ц.Нямдорж: Уншсан. Эрүүгийн хууль, Зөрчлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг бүх яамд улсын прокурор шүүхийн газарт өгчихсөн. Тусгаад төслөө боловсруулсан байгаа. Хариу ирэхээр УИХ-ын намрын чуулганд оруулж ирнэ.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан: УИХ-аас олон сайхан хууль батлан гаргасан ч амьдрал дээр гэмт хэрэг нэмэгдэж байна. 2019 оны төсөвт тодорхой тоо тавьмаар байна. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн өртөж байгаа хүүхэд багачууд эмэгтэйчүүдийг хамгаалахад төрийн чиг үүргийг гүйцэтгэх тодорхой мөнгө тавих ёстой. Зүгээр ярьснаар, хууль гаргаснаар асуудал шийдэгдэхгүй байна.
Хуульзүйн сайд Ц.Нямдорж: Би УИХ-аас мөнгө нэхэх гэвэл их том тоо хэлнэ. Цагдаагийн байгууллага хууль хэрэгжүүлэхэд 5000 хүнд нэг цагдаа гэж тооцвол 2019 онд 2570 орон тоо нэмэх шаардлагатай байна. Одоо байгаа орон тоо төсвийнхөө хүрээнд ажиллах гэж оролдож байна.
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх: 2018 онд гэр бүлийн хүчирхийлэл, хамгааллын үйлчилгээнд 5 тэрбум төгрөг төсөвлөсөн. Эдгээр төсвийг орон нутагт ч хуваарилсан. Хүүхдийн хамгааллын салбар дундын үйлчилгээнд мөн зарцуулдаг. 2017 онтой харьцуулахад орон нутагт хуваарилсан төсөв хэмжээ 12 дахин нэмэгдсэн. 61 хувийг урьдчилан сэргийлэх хэсэг рүү, 39 хувийг хамгааллын үйлчилгээнд зарцуулж байна. Одоогийн байдлаар 68 арга хэмжээнд 2.9 тэрбум төгрөг зарцуулсан.
Аймаг нийслэлийг камержуулахад нийт 30 сая доллар шаардлагатай
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: 2012 онд цагдаагийн байгууллагаас хүүхдийн байцаагчийн орон тоог цомхотгосон. Үүнээс хойш гэмт хэргийн гаралт огцом өссөн гэж мэргэжлийн байгууллага үзэж байна. Хүүхдийн байцаагчийн орон тоог нэмэхтэй холбоотой санхүүжилтийн асуудлыг шийдэхэд нэн түрүүнд ямар арга хэмжээ авч, хэзээ шийдэх боломжтой вэ? Тоглоомын талбайг камержуулах маш чухал. Камержуулалтын нөхцөл байдлын талаар тодорхой хариулт авмаар байна. 2018 онд 24 хүүхэд амиа алдсанаас 16 нь амиа хорлож, 8 нь золгүй байдлаар өнгөрсөн байна.
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа: Нийгэмд хар мэдээтэй өдрүүд байлаа. БСШУСЯ-аас бүх сургуулиудын захирлуудыг цуглуулж, уулзан нөхцөл байдлын үнэлгээ хийсэн. Нийслэлийн сургуулиудын гадаад, дотоод орчинд дүгнэлт хийнэ. Хичээл эхлэхээс өмнө улсын мэргэжлийн хяналт Стандарт хэмжил зүйн төвтэй хамтарч ажиллан, сургалтын орчны эрүүл аюулгүй байдлын стандартыг батлан, мөрдөж ажиллана. Цэцэрлэг сургуулийн гаднах орчныг камержуулах асуудлыг дэс дараатайгаар төсөвт суулгаж, олон улсын донор байгууллагуудаас дэмжлэг авах чиглэлээр ажиллана. Хууль, цагдаа, прокурор зэрэг төрийн байгууллагын хамтын ажиллагаа маш дутмаг байна.
Хуульзүйн сайд Ц.Нямдорж: Аймаг нийслэлийг камержуулахад нийт 30 сая доллар шаардлагатай байна. Засгийн газар энэ чиглэлээр шийдвэр гаргасан. Удахгүй үндсэн зээлийн асуудал шийдэгдвэл энэ ажил хэрэгжинэ гэж тооцож байгаа.