Хурууны хээ ямар түвшний мэдээлэл агуулж байдаг, түүнийг хэрхэн цуглуулах ёстой, мөн цуглуулсан мэдээллээ хамгаалж чадахгүй бол ямар эрсдэл үүсэх талаар “Датаком” ХХК-ийн үүсгэн байгуулагч Д.Энхбатаас тодрууллаа.
-Хурууны хээ ямар түвшний мэдээлэл вэ?
-Хүний биологийн онцлогтой хамаатай биометрикс гэдэг мэдээлэл шүү дээ. Тэр утгаараа хүний хамгийн хувийн мэдээлэл. Нийгэмд байдаг бус яг хувь хүний мэдээлэл гэсэн үг. Тиймээс зүйлчилбэл эмнэлгийн мэдээлэлтэй төстэй. Хүн ямар өвчтэй, онцлогтой гэдэг шиг. Манай хэлдгээр бол хамгийн нандин, бусадтай хуваалцахгүй хувийн мэдээлэл.
-Хурууны хээг юу юунд ашиглаж болох вэ?
-Олон мянган жилийн өмнөөс хурууны хээг тамганы оронд дардаг байсан. Тиймээс энэ бол хамгийн энгийн, хүртээмжтэй арга. Мөн цагдаа, шүүх гээд хуулийн байгууллага гэмт хэргийн үед хурууны хээг ашигладаг. Тэгэхээр хүн мэдсэн ч мэдээгүй ч тамгаа дараад явж байдаг гэсэн үг. Тиймээс нэгдүгээрт хурууны хээ давхцдаггүй, хоёрдугаарт хэрэглэхэд амар, гуравдугаарт хүн л амьд байвал үргэлж байдаг учраас төрөл бүрийн зориулалтаар хэрэглэхэд тохиромжтой. Ганцхан болгоомжлох зүйл нь аюултай. Тиймээс дэлхий дахинд гол төлөв төрийн байгууллагууд л үүнийг хэрэглэдэг. Энэ мэдээллийг бусдад тараахгүй байж чадах л хүн хэрэглэх ёстой. Хоёрдугаарт хувийн маш нарийн мэдээллийг бизнес, худалдааны байгууллага ашиглах эрхгүй.
Хурууны хээний зургийг авчихвал тамга шиг хийгээд хүн алсан буу зэвсэг дээр үлдээчихвэл яах вэ. Нэг хулгайч хүний хурууны хээг авчихаад тэрийгээ санаатайгаар айлд үлдээчихвэл яах вэ
-Төрийн байгууллага гэдгийг тодруулбал, ямар тохиолдолд ямар албан тушаалтан иргэдийн хурууны хээг цуглуулах үүрэг хүлээдэг юм бол?
-Төр бол нэгдсэн систем. Жишээлбэл, иргэний бүртгэлд хэрэглэнэ гээд хэлэхэд төрийн бусад байгууллага иргэний бүртгэлдээ л хэрэглэхээс биш тэр дүрмийн гадуур цуглуулж болохгүй. Өөрөөр хэлбэл төрийн байгууллагууд дур мэдэн ашиглаж болохгүй. Яагаад гэвэл төрийн байгууллага хуулиар зөвшөөрсөн зүйлийг л хийх хуультай.
-Олон улсын жишгийн дагуу цуглуулсан мэдээллээ хэрхэн хамгаалдаг юм бол. Манай улсад аюулгүй байдал хэр хангагдсан гэж та үзэж байна?
-Төрийн байгууллага яаж хамгаалдгийг би сайн мэдэхгүй байна. Дэлхийд гарч буй бужигнаанаас харахад энэ мэдээллийг төр цуглуулаад, ялангуяа авлигын асуудал ихтэй, дүрэм журмаа мөрддөггүй, замбараагүй газар сая хүний мэдээллийг алдчихаж болдог. Тэгэхээр энэ мэдээллийг хэрэглэхээс өмнө үнэхээр тухайн хүний аюулгүй байдлыг хамгаалж чадах уу гэсэн асуулт гарч ирнэ.
Би ганц жишээ хэлье. Хурууны хээний зургийг авчихвал тамга шиг хийгээд хүн алсан буу зэвсэг дээр үлдээчихвэл яах вэ. Нэг хулгайч хүний хурууны хээг авчихаад тэрийгээ санаатайгаар айлд үлдээчихвэл яах вэ. Хурууны хээ бол хамгийн аюултай. Яагаад гэхээр гэрчгүйгээр үлддэг. Тиймээс энэ мэдээллийг алдах нь хүмүүсийн амьдралд маш их эрсдэл үүсгэж байгаа юм. Манай улсад ч төрөл бүрийн байгууллага энэ мэдээллийг сайн дураар аваад байдгийг хориглох хэрэгтэй.
Хурууны хээг авч байгаа төхөөрөмж бүхэн аюултай биш. Ганцхан түүнийг худалдаж авахдаа стандартыг нь харах хэрэгтэй
Зөвхөн хурууны хээ биш л дээ, нүднээс эхлээд төрөл бүрийн биометрикс мэдээллүүдийг авахыг хориглох хэрэгтэй. Дээр нь хүний банкны пин кодыг асууж болохгүй. Манайхан дэлгүүрт ороод худалдагч пин кодыг нь асуух эсвэл өөрсдөө ч пин кодоо хэлэх тохиолдол их байдаг. Тэр буруу. Худалдагч асуух эрхгүй, хүн өөрөө хэлсэн ч ингэж болохгүй гэдгийг нь хэлэх хэрэгтэй. Тухайн хүний картнаас мөнгө алга боллоо гэхэд тэр дэлгүүрийн худалдагчид хэлсэн гэнэ шүү дээ. Тэгэхээр худалдагч сэжигтэн ч болох магадлалтай. Тиймээс асуух нь битгий хэл, өөрөө хэлбэл би ямар нэг асуудал гарвал хариуцахгүй шүү гэдгийг нь хэлж байх хэрэгтэй.
-Хувийн байгууллага хүмүүсийн хурууны хээг авсан талаар мэдээлэл гараад байна.
-Хуулиар зохицуулаагүй үед хурууны хээг өгөхгүй байх ёстой. Миний дээр дурдсан эрсдлүүд байна. Цуглуулж байгаа хүн нь ч энэ эрсдлийг мэдэхгүй байж болно. Гэхдээ хурууны хээг авах бас нэг энгийн арга бий. Тэр бол тогтолцоо. Хурууны хээг хадгалдаггүй технологи бий. Жишээлбэл, хурууны хээний зургийг компьютероор код болгон хувиргаж хадгалдаг. Нөгөө хүн дахиад хурууныхаа хээг уншуулахад нөгөө код нь давхцдаг. Энэ нь хурууны хээг хадгалаагүй гэсэн үг. Албан газрын цагийн бүртгэл, хаалга онгойлгодог хурууны хээ бүхий системүүд стандартын дагуу ийм байдаг. АНУ, Европ, Хятадын стандартын дугаартай ирсэн бол баталгаажсан, аюулгүй. Яагаад гэхээр нэгдүгээрт хурууны хээг хадгалахгүй, хоёрдугаарт интернэт зэрэг нийтийн сүлжээнд холбогдоогүй байдаг.
Тэгэхээр хурууны хээг авч байгаа төхөөрөмж бүхэн аюултай биш. Ганцхан түүнийг худалдаж авахдаа стандартыг нь харах хэрэгтэй. Ийм төхөөрөмжийг зах дээрээс авч болохгүй.
-Гар утас хурууны хээгээр түгжээгээ тайлдаг энэ ч бас адилхан гэсэн үг үү?
-Тийм. Дээрх зарчмаар л ажилладаг гэсэн үг. Хээг хадгалахгүйгээр ижил хээн дээр код уншиж байгаа юм. Apple-ийн зүгээс хурууны хээг хадгалдаггүй, кодлож таньдаг гэсэн тайлбарыг өгдөг. Гэхдээ яг цаанаа ямар байгааг би баттай хэлж мэдэхгүй шүү дээ. Стандартын дагуу, өөрсдийгөө асуудалд оруулахгүйн тулд хурууны хээг хадгалдаггүй байх гэж бодож байна.
Монгол Улсын аж ахуйн нэгж овог нэр, хаяг, утасны дугаар гэх мэт мэдээллийг авч болно гэж заасан байдаг. Түүнээс биш авгай нөхөр нь хэн юм, аль намын гишүүн юм, гарал үүсэл нь гэх мэтчилэн хориотой
-Иргэн хурууны хээгээ өгөхгүй гэж хэлэх эрх бий юу?
-Болохгүй шүү дээ. Тэр чинь гарын үсгээ зурахгүй гэж хэлж байгаатай л адил. Өгөхгүй гэж хэлж болох ч нөгөө талаас үйлчилгээний шаардлага ийм байвал яах вэ. Жишээлбэл, гааль дээр очоод би паспортоо шалгуулахгүй гэж хэлж байгаатай адилхан. Болно л доо хилээр гарах хүсэлгүй бол гааль дээр паспортоо шалгуулахгүй гэж хэлж болно. Үүнийх нь төлөө харин хорьж болохгүй. За та энэ үйлчилгээг авахгүй юм байна гэх нь байна.
-Регистрийн дугаарыг бараг л бүх газар асуудаг болчихсон байна. Энэ хэр зохистой юм бол?
-Уг нь нэг их аюултай зүйл биш. Овог нэртэй л адилхан. Ганцхан тэрэн дээр төрсөн он, сар, өдөр л байдаг. Бусад хүн ашиглах магадлал багатай. Гэхдээ нөгөө талаас төрийн байгууллага регистрийн дугаараар бусад бүх мэдээллийг харж байгаа. Тэгэхээр төрийн байгууллага зохих хамгаалалт сайтай бол өндөр эрсдэлтэй зүйл биш.
Ер нь хувь хүний мэдээлэл цуглуулахыг хуулиар зохицуулдаг. Тэр байтугай овог, нэр асуух ч хүртэл хуулиар зохицуулагддаг. Зарим компани регистрийн дугаар, нас хүйс, бараг л гарал үүсэл асуудаг. Гэтэл үүнийг хуулиар зохицуулна. Гэхдээ хүн бүр очиж зөвшөөрөл авна гэсэн үг биш. Жишээлбэл, Монгол Улсын аж ахуйн нэгж овог нэр, хаяг, утасны дугаар гэх мэт мэдээллийг авч болно гэж заасан байдаг. Түүнээс биш авгай нөхөр нь хэн юм, аль намын гишүүн юм, гарал үүсэл нь гэх мэт мэдээлэл нь хориотой. Тухайн байгууллага өөрийн үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл авах эрхтэй, илүү дутуу мэдээлэл авах хориотой.
Засгийн газрууд иргэний ямар ч мэдээлэл тухайн улсын нутагт байх ёстой гэж байна. Гэхдээ Монгол Улс үүнийг чадахгүй
Маргаантай учраас зарим оронд хүйс асуухыг хүртэл хорьдог. Европын холбоо сая шинэ хууль гаргасан. Цахим орчинд мэдээлэл үзэхэд фэйсбүүк, өөр хаягуудыг бүртгэдэг. Тэгвэл үүнийг хуулиар зохицуулж, чангалсан. Яагаад гэвэл олон сая хүний мэдээллийг цуглуулчихаад алдаад байгаа юм. Хэдийгээр өөрийн хэрэгцээнд зориулж авсан нь буруу биш боловч, хамгаалж чадахгүй байгаа нь асуудалтай. Тэгэхээр мэдээлэл авахын тулд зайлшгүй хангах стандарт шаардлагуудыг баталж байна.
Жишээлбэл, Орос хүний мэдээллийг авсан бол тэр мэдээлэл зөвхөн ОХУ-ын нутагт, Герман хүний мэдээллийг Германы нутаг дэвсгэрт хадгална. Дэлхий даяар тагнуулын байгууллагууд нэгнийгээ ухаад, нухаад байна. Тийм учир Засгийн газрууд "иргэний ямар ч мэдээлэл тухайн улсын нутагт байх ёстой" гэх болсон. Гэхдээ Монгол Улс үүнийг хийж чадахгүй. Учир нь манай улс тийм техник технологийн чадавх байхгүй. Харин олон улсын томоохон үйлчилгээний аль нь илүү найдвартай вэ гэж л бодох хэрэгтэй. Цаг нь болохоор үүнийгээ хийдэг л болох байх. Зардал өндөртэй учир бид өнөөдөр тийм том төв байгуулах боломжгүй байна. Жишээлбэл, монголд үйл ажиллагаа явуулж байгаа АНУ-ын компанид "танай мэдээллийг Монголд хадгална" гэвэл зөвшөөрөхгүй. "Монголд хадгалж байгааг БНХАУ-ын хакерууд авчихна л" гэж хариу хэлнэ шүү дээ.
-Мэдээлэл өгсөн танд баярлалаа.