gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     5.11
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 24
Зурхай
 5.11
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 5.11
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Цагдаа архидан согтуурсан үедээ машин барихыг зөвшөөрдөг байсан хэрэг үү?

Нийгэм
2011-08-23
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2011-08-23
Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрэмд нэгэн шинэ өөрчлөлт орсон байна. Цагдаагийн албан хаагч согтууруулах ундаа хэрэглэсэн тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглосон хууль тогтоомжийг чандлан сахина гэж.

Үүнийгээ Цагдаагийн ерөнхий газрын даргын 223 дугаар тушаалаар өнгөрсөн тавдугаар сарын 4-нд шинээр нэмж баталсан байна. Тэгэхээр батлах хүртэлх хугацаанд цагдаагийн албан хаагч архидан согтуурсан ч тээврийн хэрэгсэл жолоодохыг зөвшөөрч байсан хэрэг үү.

Цагдаа ажлын бус цагаар, дүрэмт хувцастайгаа биш бол согтуугаар машин барихыг зөвшөөрч байсан гэсэн үг үү. Энэ тухай ёс зүйн дүрэмдээ суулгаагүй, батлаагүй байсан нь "илэрч" байгаа нь энэ байх нь.

Гэтэл энгийн иргэн бага зэрэг л "үнэртүүлчихсэн" бол машиныг журамлахаас эхлээд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг жилээр нь хасна. Харин цагдаагийн албан хаагчид согтуугаар замын хөдөлгөөнд оролцохыг хуулиар хүлээн зөвшөөрч байжээ гэж харагдахаар байна.

Цагдаагийн ёс зүйн дүрэмд нэмэлт өөрчлөлт орох болсон нь Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийн ахлах дэслэгч С.Ган-Очироос үүдэлтэй гэнэ. Тэрээр өнгөрсөн гуравдугаар сарын 9-нд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож Ерөнхийлөгчийн тамгын газрын референт, 27-хон настай залууг дайран, амь насыг нь бүрэлгэсэн юм. Энэ байдлаас сургамжлан цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрэмд нэмэлт оруулж, цагдаа согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ машин барих "эрх"-ийг нь сая нэг юм хаажээ.

Д.Гэрэл

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан