gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.16
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Гаалийнхан хуурамч бүрдүүлэлт хийж татвараас бултуулав

Н.Мөрөн
Нийгэм
2011-08-22
0
Twitter logo

- 200 тн арматурыг цемент нэрээр бүрдүүлэлт хийжээ -

Гаалийнхан, тэр дундаа Замын-Үүдийн гаалийн ажилтнууд байсхийгээд л хэл аманд өртдөг. Монгол Улсдаа хамгийн томд тооцогдох Замын-Үүдийн боомтоор өдөртөө хэдэн зуун машин, олон мянган хүн бараа тээвэрлэн орж ирдэг. Тэнд ажиллахаар томилогдсон гаальчдыг бараг шагналаар томилдог гэх яриа тус байгууллагынхны дунд байдаг юм билээ.

Бараа ихээр орж ирж буй энэ боомтод ажиллаж буй гаалийн ажилтан ямар нэгэн аргаар хууль бусаар эд зүйл нэвтрүүлэх, эсвэл гаалийн татвараас бараа импортлогчийг ямар нэгэн аргаар чөлөөлчихвөл түүнийхээ шагналд багагүй хэмжээний шан харамж авдаг гэх юм билээ. Хэрэв ийм байдлаар “ашиг” олж чадаагүй тохиолдолд татварын хөнгөлөлт эдэлдэг аж ахуйн нэгж байгууллагынхныг дарамтлан өөрийн хийх ёстой ажлаа хийхгүй, тухайн байгууллагынхныг хясан боогдуулж мөнгө олох явдал гарч байна.

Тухайлбал, Замын-Үүдийн гаалийн газарт бичиг баримтын бүрдүүлэлтийн улсын ахлах байцаагч Р.Энхбат нь “Гурван билэг” гэх компанийн менежер Б.Эрдэнэбаатарын оруулж ирсэн 17 боодол даавуунд “Шинжилгээ хийлгэн дүгнэлт гаргуулах ёстой” хэмээн дарамталж, түүнээс хахууль авчээ. Б.Эрдэнэбаатар даавуугаа хурдан хугацаанд улсын хилээр оруулж Улаанбаатарт хүргүүлэн материал оёхын тулд ийнхүү хахууль өгсөн хэмээн АТГ-ын Гомдол мэдээллийн төвд болон шүүхэд гомдол гаргасны дагуу шалгаад авлига авсан гэм буруутайд тооцон 5.5 сая төгрөгөөр торгохоор шийдвэрлэсэн байна. “Гурван билэг” компани нь Гаалийн татвар болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн үйлчлэлд хамрагдаж, татвараас чөлөөлөгддөг компани юм байна. Гаалийн нэг байцаагч нь хуулийн дагуу бүрдүүлэлт хийж, даавууг оруулах гэж байтал Р.Энхбат болиулж, улмаар хээл хахууль авсан нь шүүх, мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байна.

Гаалийн зарим ажилтан ийм замаар халаасаа түнтийлгэж байхад нөгөө хэсэг нь хуурамч бүрдүүлэлтээр хэтэвчээ зузаалж байгаа бололтой. Замын-Үүдийн гаалиар өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт их хэмжээний арматур төмрийг хуурамч бүрдүүлэлтээр оруулж ирсэн гэх мэдээлэл бидэнд ирсэн юм. Тус боомтын гаалийн ажилтнуудын мэдээлснээр Гаалийн рентген хяналтын цэгт ажилладаг гаалийн улсын байцаагч Болортуяа, Даваажаргал нар тухайн өдөр рентген нь ажиллагаагүй юү, эсвэл мөнгө олох гэсэн үү, ямартай ч гурван машинтай 200 орчим тн арматур төмрийг цемент хэмээн гаалийн бүрдүүлэлт хийж өгч, улсын хилээр нэвтрүүлжээ.

Манай улс үндэсний үйлдвэрлэлээ дэмжих зорилгоор барилгад Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн төмрийг ихэнхдээ ашигладаг. Гэтэл Хятадаас чанаргүй, хямд арматур оруулж ирж буй иргэний барааг хуурамч бүрдүүлэлт хийж, гаалийн болон нэмэгдсэн өртгийн татвараас хууль бусаар чөлөөлөх ажилд гаалийн ажилтнууд оролцож байгаа нь харамсалтай. Хууль журмын дагуу дээрх 200 орчим тн арматур оруулж ирэхэд 20 гаруй сая төгрөгийн татвар улсад төлөх ёстой аж. Гэтэл гурван машинтай арматурыг цемент нэрээр хуурамч бүрдүүлэлт хийснээр уг барааг оруулж ирж буй иргэн 2-3 сая төгрөгийн татвар л улсад төлсөн байгаа юм. Гаалийн улсын байцаагч Болортуяа, Даваажаргал нар ийнхүү хуурамч бүрдүүлэлт хийснийхээ хөлсөнд багагүй хэмжээний хахууль авсан байхыг үгүйсгэхгүй гэдгийг гаалийнхан өгүүллээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан