-Энэ үед өвчтөнийг хөлөөр явуулахгүй, эмнэлэгт дамнуургаар хүргэнэ-
Зүрх зогсох... Таагүй сонсогдох энэ үгийн цаана хэн нэгний амьдрал тэр чигээрээ зогсдог. Тиймээс энэ өвчин танд ч бас хамаатай юм. Харин та мөнхийн ажиллагаатай энэ эрхтэн эрүүл үедээ нэг минутанд хэдэн удаа цохилж, бас юунаас болж хаагддагийг мэдэх үү? Бидний олонх нь үүнийг мэддэггүй. Монголын мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төслийн мэргэжилтэн С.Цэцгээгээс дараах зөвлөгөөг авлаа.
ЗҮРХЭНД ХАНГАЛТТАЙ ЦУС ОЧИХГҮЙ БОЛ ЗҮРХ ӨВДӨНӨ, ХААГДАНА
Зүрхний булчин биеийн бусад булчинтай яг адил, агшиж сулрах үйл ажиллагаанд нь хүчилтөрөгчийн хангамж маш чухал үүрэгтэй. Зүрхэнд тэжээл өгдөг судсыг титэм судас гэх бөгөөд гол судаснаас эх авдаг. Зүрхний булчинд энэ судсаар дамжин хүчилтөрөгч очдог. Амьтны гаралтай өөх тостой хоол идэх, хөдөлгөөний дутагдал, тамхи татах, архи ууснаас аажимдаа титэм судсанд холестрол (цусны судсан доторх өөх тос) цугларч цусны судасны дотор хананд бөөгнөрөл үүсдэг. Энэ бөөгнөрөл нь цусны судсыг нарийсгаж судсаар өнгөрөх цусны урсгалыг саатуулдаг. Үүнээс үүдэн судасны хөндий хэт нарийсч зүрхний үйл ажиллагаанд шаардлагатай хүчилтөрөгч дутагдана. Бид хүнд юм өргөхөд гарын булчин өвддөг эсвэл удаан алхахад хөл өвддөг гэдгийг мэднэ. Үүнтэй адил зүрхэнд хангалттай цус очихгүй байвал зүрх өвддөг. Судасны дотор хананд үүссэн холестрины бөөгнөрөл хагарвал уг бөөгнөрөл дээр цусны бүлэн үүсдэг. Ингээд цусны судас бөглөрч зүрхний булчингийн хэсэг газар цусгүйдэж тэжээл дутагдсаны улмаас үхжил үүсэхийг бид зүрхний шигдээс буюу инфаркт, зүрх хаагдах гэж хэлдэг.
СУДАСНЫ ХАНАН ДАХЬ ХОЛЕСТРИНЫ БӨӨГНӨРӨЛ ЗҮРХНИЙ ШИГДЭЭС ҮҮСГЭДЭГ
Ихэнх тохиолдолд холестрины бөөгнөрөл судасны хананд үүсч энэ нь нэг л өдөр хагарч зүрхний судсыг бөглөн зүрхний шигдээс үүсгэдэг байна. Үүнийг судасны хатуурлаас үүдэлтэй зүрхний өвчин эсвэл зүрхний титэм судасны өвчин гэж нэрлэдэг. Зүрхний шигдээс, даралт ихсэх, тархинд цус харвахад нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлс нь яг адил. Үүнд:
-Амьтны гаралтай өөх тос ихтэй хоол хүнс хэрэглэснээс цусанд холестрол ихсэх
-Тамхи татах
-Хөдөлгөөний хомсдол
-Архи хэтрүүлэн хэрэглэх
-Цусны даралт ихдэлт
-Илүүдэл жин, таргалалттай
-Чихрийн шижингээр өвдсөн
-Удамшлын буюу хамаатан саданд зүрхний шигдээсээр өвдсөн хүн байсан
Удамшлын хүчин зүйлсийг хянаж чадахгүй боловч бусад хүчин зүйлсийг багасгах замаар зүрхний титэм судасны өвчлөлөөс урьдчилан сэргийлэх нэгэнт титэм судасны өвчтэй болсон бол цаашид хүндрэхээс сэргийлэх боломжтой.
ЭНЭ ҮЕД ТАНД ЯМАР ЗОВИУР ИЛРЭХ ВЭ?
Зүрхний шигдээсийн үндсэн шинж нь цээжээр хүчтэй өвдөж амьсгал давчдах. Заримдаа цээж хорсох, хоолой руу шахах мэдрэмж төрнө. Өвчүүний ар талд өвдөх ба өвдөлт зүүн гар, хүзүү, доод эрүү рүү дамжиж 20 минутаас дээш хугацаагаар өвдөх ба нитроглицеринд намдахгүй өвчин намдаах тарианд ч үр дүн өгдөггүй. Энэ үед биед дараах зовиур илэрнэ.
-Багтраат хэлбэр: Амьсгаадах, бачуурах, амьсгал давчдах
-Хэвлийн хэлбэр: Аюулхай орчмоор өвдөх, бөөлжис цутгах, бөөлжих, өтгөн шингэрэх
-Цусны даралт буурах хэлбэр: Артерийн даралт буурах, муужирч унах
-Зүрхний дутагдлын хэлбэр: Хоолонд дургүй болох, ялангуяа махан хоолонд дургүй болно, оройн цагаар амьсгаадалт нэмэгдэнэ, доод мөчөөр хавагнана. Сэжигтэй үед хамгийн ойрын эрүүл мэндийн байгууллагад яаралтай дуудлага өгч хандах хэрэгтэй. Эмнэлэгт цаг алдалгүй хандсанаар өвчнөө эрт оношлуулах, өвчнөө бусдад тараахгүй байх ач холбогдолтой юм.
-Зүрхний хэм алдагдах хэлбэр: зүрх савлах, зүрх тасалдах мэт санагдах
-Тархины хэлбэр: толгой эргэх, ухаан балартах, тархинд цус харвах. Эмэгтэйчүүд болон өндөр настнуудад шинж тэмдэг маш бүдэг явагдсанаас онош андуурагдах нь бий. Зөвхөн ядарч сульдах шинж илэрч болно.
ТА ТАЙВАН ХӨДӨЛГӨӨНГҮЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ
Хэрэв зүрхний шигдээсийн өвдөлт эхэлбэл эмнэлэгт яаралтай хүргэх шаардлагатай. Яаралтай нитроглицерин таван минутын зайтай гурван удаа хэлэн доор тавьж, аспирин 300 мг зажлуулах, намдахгүй бол өвдөлт намдаах тариануудыг эмчийн заавраар хийнэ. Тайван, хөдөлгөөнгүй байна. Хөдөлж ачаалал өгөхөд зүрхний булчин ачаалалд тохирсон хэмжээгээр цусыг бусад эрхтэнд шахах шаардлагатай болдог. Зүрхний булчин хүчилтөрөгчийн дутагдалд орж шигдээс үүссэн үед илүү ачаалал өгвөл зүрхний булчингийн гэмтэл илүү нэмэгдэнэ. Иймээс өвчтөнийг хөлөөр явуулахгүй дамнуургаар эмнэлэгт хүргэнэ. Эмнэлэгт хэвтүүлэн стандартын дагуу эмийн эмчилгээ хийнэ.
Б.Туул