Жүжигчин Жет Ли Хятадын "Жанжин" кинонд тоглохоор 100 сая юанийн /13 сая ам.доллар/ гэрээ хийсэн нь тус улсын киноны түүхэнд байгаагүй өндөр үнэ хэмээн "лента.ру" мэдээлсэн байна. Өмнө нь тэрбээр "Баатар" кинонд тоглохоор 70 сая юанийн (9 сая ам.доллар) гэрээ хийж, Хятадын хамгийн өндөр үнэтэй жүжигчин болж байжээ. "Жанжин" киноны найруулагч Питер Чан "Жет Ли бол дэлхийд танигдсан хүн. Тиймээс киноныхоо нэрийн хуудас болгохоор түүнтэй гэрээ хийсэн" хэмээн тайлбарласан байна. Уг кино 40 сая ам.долларын өртөгтэй бөгөөд энэ мөнгөний талаас илүү хувь нь жүжигчдийн цалин гэнэ.
13 сая ам.долларын хариуд Жет Ли бутарсан армиа сэргээхээр найз нараасаа туслалцаа эрж буй жанжины дүрийг бүтээнэ. "Жанжин" кино арванхоёрдугаар сарын 13-нд Гонконгд нээлтээ хийнэ.
Б.Сэцэн