gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     10.02
  • Валютын ханш
    $ | 3593₮
Цаг агаар
 23
Зурхай
 10.02
Валютын ханш
$ | 3593₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 10.02
Валютын ханш
$ 3593₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ж.Адилбаев: Казахстан, Монголын харилцаа цаашид шинэ шатанд хөгжих учиртай

Д.Лутбаяр
Нийгэм
2022-01-22
19
Twitter logo

Казахстан-Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой өнөөдөр тохиож байна. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотод суугаа Бүгд Найрамдах Казахстан Улсын Элчин сайд Жалгас Адилбаевтай ярилцлаа.

-Дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой өнөөдөр тохиож байна. Өнгөрсөн хугацаан дахь хоёр орны харилцааны ололт, амжилтуудаас дурдвал?
-Казахстан болон Монгол Улсын хооронд 1992 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. Харин 1997 оны тавдугаар сард Улаанбаатар хотод Бүгд Найрамдах Казахстан улсын Дипломат төлөөлөгчийн газар нээгдэж, 2007 онд Элчин сайдын яам болон байгуулагдсан түүхтэй. Алматы хотод 1992 оны есдүгээр сард Монгол Улсын Элчин сайдын яам нээгдэж, Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди 1998 онд Казахстан Улсад айлчилж, 1999 онд Казахстан улсын Ерөнхийлөгч Н.Назарбаев Монгол Улсад хариу айлчлал хийснээр хоёр талт харилцаанд шинэ түлхэц өгсөн.

Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев 2006 онд Гадаад хэргийн сайдын хувьд, мөн 2013 онд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогчийн хувьд («Шинэ ардчилал» олон улсын хуралд оролцох зорилгоор) Монгол Улсад хоёр удаа айлчилж байлаа.

1991 оноос хойш талууд 40 гаруй олон улсын гэрээ, хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Тухайлбал Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Ерөнхий сайд байхдаа 2019 оны аравдугаар сард Казахстан Улсад хийсэн албан айлчлал өргөн хэмжээний гүн утга агуулгатай болсон. Энэхүү айлчлалын хүрээнд Казахстан Улсын анхны Ерөнхийлөгч Н.Назарбаев болон Ерөнхий сайд А.Маминтэй хийсэн уулзалтаар олон жил хуримтлагдсан чухал асуудлууд шийдлээ олж, худалдаа эдийн засгийн салбар болоод бусад олон талт хамтын ажиллагааг хамтран урагшлуулах тухай тохиролцоонд хүрсэн юм.

Талууд өндөр дээд түвшний харилцааг идэвхжүүлэх шаардлагатай.

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн 2021 оны аравдугаар сарын 11-12-ны өдрүүдэд Нур-Султан хотод АХАИББХ-ын Гадаад харилцааны сайд нарын ээлжит хуралдаанд оролцож, аравдугаар сарын 13-14-ний өдрүүдэд Казахстан Улсад анхны албан айлчлал хийсэн явдал нь хоёр орны бүх салбар дахь хамтын ажиллагааг хөгжүүлэх хөшүүрэг боллоо.

Б.Батцэцэг сайд айлчлалынхаа хүрээнд Ерөнхийлөгч К.Токаев, Ерөнхий сайд А.Мамин, Худалдаа интеграцийн сайд Б.Султанов нартай уулзаж, Гадаад хэргийн яамны удирдлагуудтай албан хэлэлцээр хийсэн. Ингэснээр Казахстан Улсын Худалдаа, интеграцийн яам болон Монгол Улсын Гадаад харилцааны яам хооронд харилцан ойлголцлын санамж бичиг болон хамтын ажиллагааны 2021-2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа.

Өдгөө Казахстан-Монголын Засгийн газар хоорондын комисс амжилттай ажиллаж байна. Энэ хугацаанд уг комиссын найман удаагийн хуралдаан зохион байгуулагдлаа. Энэ жилийн эхний хагаст Улаанбаатар хотод Комиссын есдүгээр хуралдааныг хийхээр талууд тохиролцсон. Соёл хүмүүнлэгийн салбарт найман хэлэлцээр байгуулагдав. Засгийн газрын хэлэлцээрийн хүрээнд жил болгон талууд оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж байгаа.

-Цаашид хоёр талт харилцааг хэрхэн, яаж өргөжүүлэх боломж байна вэ?  
-Энэ онд Казахстан болон Монгол Улс хооронд Найрсаг хамтын ажиллагааны тухай хэлэлцээр байгуулагдсаны 29 жилийн ой тохиож байна. Хэдийгээр өнөөдөр хоёр орны харилцаа тогтвортой хөгжиж байгаа ч цаашид хоёр талт харилцаа шинэ шатанд хөгжих учиртай. Иймд талууд өндөр дээд түвшний харилцааг идэвхжүүлэх шаардлагатай.

Тухайлбал, энэ жил Казахстан Улсын Ерөнхий сайдын Монгол Улсад хийх албан айлчлал судлагдаж байна. Парламент хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх ажил талуудын хэлэлцэх асуудлын жагсаалтад байгаа. Мөн цаашид худалдаа эдийн засгийн харилцааг хөгжүүлэх зорилгоор хоёр улсын үйлдвэрлэгчдийн бараа, бүтээгдэхүүний үзэсгэлэн, эдийн засгийн форум зохион байгуулснаар харилцааг улам бэхжүүлэх боломжтой. Жишээ нь, Казахстаны үндэсний үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн, Эдийн засгийн форум зэргийг Улаанбаатар хотод зохион байгуулна гэдэгт итгэлтэй байна.

Түүнчлэн монголын талыг АХАИББХ болон олон улсын байгууллагын хүрээнд идэвхтэй оролцож, харилцан дэмжлэг үзүүлэхэд уриалъя. Энэ оны хоёрдугаар хагаст Казахстанд болох АХАИББХ-ын ээлжит саммит-д Монгол Улсаас төлөөлөгч оролцоно гэдэгт итгэл дүүрэн байна.

Казахстан-Монголын Гадаад харилцааны яамны газрын дарга нарын түвшний Зөвлөлдөх уулзалт 2020 оны аравдугаар сарын 14-нд цахим хэлбэрээр боллоо. Энэ жил уг жишгийг үргэлжлүүлж, Зөвлөлдөх уулзалтыг Гадаад харилцааны дэд сайд нарын түвшинд зохион байгуулах бодол бий.

Хоёр улсын үйлдвэрлэгчдийн бараа, бүтээгдэхүүний үзэсгэлэн, эдийн засгийн форум зохион байгуулснаар харилцааг улам бэхжүүлэх боломжтой.

Хоёр улсын хувьд аялал жуулчлалыг харилцан хөгжүүлэх бололцоо их бий.

Тухайлбал, 2021 оны аравдугаар сарын 13-нд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Казахстаны Ерөнхийлөгчид бараалхах үеэр К.Токаев Ерөнхийлөгч Монголын талтай аялал жуулчлалын кластерийн чиглэлд туршлага солилцох хүсэлтэй байгаагаа илэрхийлж, Казахстан-Монголын газар нутгийг хамрах "Чингис Хааны мөрөөр" хэмээх аялал жуулчлалын маршрут боловсруулахыг санал болголоо. Төрийн тэргүүний зүгээс хоёр орны нийтлэг түүх, ах дүүгийн харилцааг онцолж, Монголын талыг аялал жуулчлалын салбарт нягт хамтран ажиллахад урилаа.

Ерөнхийлөгч К.Токаев Казахстан-Монголын газар нутгийг хамрах "Чингис Хааны мөрөөр" аялал жуулчлалын маршрут боловсруулахыг санал болголоо.

Элчин сайдын яам бүс нутгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх чиглэлд хувь нэмэр оруулан ажиллалаа.

Тухайлбал, Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны аравдугаар сарын 10-12-ны өдрүүдэд Казахстан Улсад хийсэн албан айлчлалын үеэр гарын үсэг зурсан Нур-Султан болон Улаанбаатар хот хооронд ах дүүгийн харилцаа байгуулах тухай хэлэлцээрийн хүрээнд Улаанбаатар хотод Нур-Султаны нэрэмжит гудамж нээж, үүнийг зүлэгжүүлэх, явган хүний ​​зам тавих, гэрэлтүүлэг хийхээр тохирсон. Одоогоор цар тахлын улмаас энэ ажил хойшлогдож байгаа ч цаашид хоёр улсын нийслэл хотын захиргаа энэхүү гудамжийг нээх ажилд бүхий л хүчин чармайлтаа гаргана гэдэгт найдаж байна.

Үүнээс гадна, Элчин сайдын яамны зүгээс цаашид Талдыкорган хот (Алматы муж) болон Налайх дүүрэг (Улаанбаатар хот) хооронд ах, дүүгийн харилцаа байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурах ажлыг хангаж ажиллахаар төлөвлөж байна. Энэ жил зохион байгуулагдах ажлын нэг болох Дорнод Казахстан муж болон Ховд аймаг хоорондын харилцааг зохицуулах санамж бичиг боловсруулах, «Өскемен-Өлгий» эсвэл «Өскемен-Ховд» чиглэлд бүс нутгийн агаарын нислэг нээх асуудлыг хэлэлцэх ажлыг дурдаж болох юм.

Энэ ташрамд Монголын бизнес эрхлэгчдийг энэ оны долдугаар сарын 13-14-ний өдрүүдэд Нур-Султан хотод, мөн долдугаар сарын 28-29-ний өдөр Костанай хотод болох “Jana Dala/Green Day 2022” олон улсын мэргэжлийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.

-Казахстан-Монголын хооронд 2021 онд өрнөсөн худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны талаар мэдээлэл өгөхгүй юу?
-2021 оны 1-11 дүгээр сард хоёр талын худалдааны эргэлт 50,7 сая. доллар, үүнээс экспорт 48,4 сая. доллар, импорт 2,30 сая. долларт хүрсэн.  Сүүлийн хоёр жилийн хугацаанд  COVID-19 цар тахлын улмаас худалдааны эргэлт нэлээд буурсан үзүүлэлттэй байна. Мэдээж энэ үзүүлэлт талуудын эдийн засгийн бололцоог бүрэн харуулахгүй. Монголын гадаад худалдаанд Казахстан Улс нетто-экспортлогч хэвээр байгаа.

Хоёр улсын Засгийн хоорондын комисс ажиллаж байна. Комиссын наймдугаар хуралдааныг 2020 оны арваннэгдүгээр сарын 25-нд цахим хэлбэрээр зохион байгуулсан. Энэ оны эхний хасагт есдүгээр хуралдааныг Улаанбаатар хотод зохион байгуулахаар төлөвлөж байна.

Улаанбаатар хотод Нур-Султаны нэрэмжит гудамж нээхээр тохиролцсон.

Казахстаны "Symbat Engineering" болон Монголын "Эрдэнэс Алт ресурс" ХХК алт, мөнгө цэвэршүүлэх үйлдвэр барих  төслийг хэрэгжүүлэх асуудлыг судалж байгаа. 2019 оны зургадугаар сарын 3-нд эхэлсэн  "SCAT" компанийн «Нур-Султан -Улаанбаатар чиглэлд, мөн 2020 оны есдүгээр сарын 28-нд хэрэгжиж эхэлсэн "Хүннү Эйр" компанийн Улаанбаатар - Алматы чиглэлийн тогтмол шууд нислэгүүдийг цар тахлын дараа сэргээх ажил хийгдэж байна.

Өнгөрсөн жил Кызылорда хотод арьс, ноос боловсруулах хамтарсан аж ахуйн нэгж байгуулах асуудлаар талууд цахим уулзалтууд хийсэн юм. Энэ жил Кызылорда мужийн захиргааны төлөөлөгчид Монгол Улсад айлчилж, хэлэлцээр хийнэ гэсэн хүлээлт бий.

2021 онд Тэтгэврээр хангах тухай Казахстан, Монгол Улс хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэх хамтарсан ажлын хэсгийн дөрвөн удаагийн цахим хурал болж өнгөрлөө. Одоо талууд уг хэлэлцээрийг дотооддоо хэлэлцэх ажлыг хийж байна.

Хөрөнгө оруулалтын салбарын хувьд 2021 оны дөрөвдүгээр сарын 23-нд болсон "Kazakh Invest" үндэсний компани ХН болон Монгол Улсын зохицуулагч агентлаг Үндэсний хөгжлийн газрын хооронд хөрөнгө оруулалтын бодлого болон хөрөнгө оруулалт татах чиглэлд хийсэн онлайн уулзалтыг дурдаж болох юм. 2021 оны арванхоёрдугаар сарын 2-нд болсон "Almaty Investment Forum-2021" олон улсын хөрөнгө оруулалтын форумд Үндэсний хөгжлийн газар болон Монгол Улсын Гадаад харилцааны яамны төлөөллүүд цахим хэлбэрээр оролцсон нь хөрөнгө оруулалтын салбар дахь хамтын ажиллагааны нэг жишээ юм.

Казахстаны тал хөнгөн үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлд монголын туршлагаас суралцах сонирхолтой байдаг.

2021 оны долдугаар сарын 21-нд "Самурык-Казына" үндэсний баялагийн сан ХН болон УИХ-ын гишүүдийн хооронд үндэсний баялагийн сан байгуулах асуудлаар онлайн уулзалт болж өнгөрлөө. Мөн тухайн оны есдүгээр сарын 14-нд ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр Казахстан улсын Аж үйлдвэр, дэд бүтцийн яамны Тээврийн хорооны Тээврийн дижитал менежментийн хэлтэс болон Монгол Улсын Зам тээврийн, хөгжлийн яамны Тээврийн бодлого хэрэгжүүлэх газрын хооронд цаасан зөвшөөрлийг цахим хэлбэрт шилжүүлэх асуудлаар цахим хурал болсон.

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун тэргүүтэй томоохон бүрэлдэхүүн 2021 оны аравдугаар сарын 20-22-ны өдрүүдэд Нур-Султан хотод болсон "KazAgro-2021" олон улсын газар тариалан, хөдөө аж ахуйн үзэсгэлэн, "KazFarm-2021" мал аж ахуй, мах, сүүн бүтээгдэхүүний үзэсгэлэнд оролцож, “KazBeef” үхрийн махны үйлдвэрийн ажилтай танилцаж, Казахстаны Хөдөө аж ахуйн сайд Е.Карашөкеевтэй уулзсан нь хөдөө аж ахуйн хоёр талт харилцааг урагшлуулах түлхэц боллоо.

Казахстаны тал хөнгөн үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлд монголын туршлагаас суралцах сонирхолтой байдаг. Үүний хүрээнд өнгөрсөн жил 11, 12-р сард Казахстаны Хөнгөн үйлдвэрийн холбоо болон Монголын Ноос ноолуурын холбоо, Казахстан Улсын Аж үйлдвэр, дэд бүтцийн хөгжлийн яам болон монголын  талын хооронд хөнгөн үйлдвэрийн салбар дахь хамтын ажиллагааг хамтран урагшлуулах асуудлаар онлайн уулзалтыг зохион байгуулсан.

-Дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг Элчин сайдын яамны зүгээс хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх төлөвлөгөөтэй байна вэ?
-Казахстан болон Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тохиолдуулан хамгийн түрүүнд хоёр орны тэргүүн нарын хооронд, мөн Гадаад харилцааны сайд нарын хооронд харилцан мэндчилгээ солилцох ажил хийгдэж байгаа.

Мөн энэ жил Улаанбаатар хотод энэхүү ойг тохиолдуулан Эрдэм шинжилгээ-практикийн бага хурал, фото зургийн үзэсгэлэн зохион байгуулна. Түүнчлэн Казахстаны Ерөнхий сайдын орлогч бөгөөд Гадаад хэргийн сайд М.Тлеубердийн энэхүү 30 жилийн ойд зориулсан томоохон хэмжээний нийтлэлийг гаргах зэрэг ажлыг зохион байгуулна.

-Казахстан Улсын зүгээс хилийн чанад дахь иргэддээ чиглэсэн ямар арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг вэ?
-Монгол Улсад гадаадад амьдардаг казах иргэдийн хамгийн олон нь төвлөрөн оршин суудаг. Тиймээс Элчин сайдын яам энэ иргэдийг түүхэн нутагтайгаа харилцаа холбоог бэхжүүлэх хүрээнд эрчимтэй ажиллаж байгаа.

Улаанбаатар хот дахь "Идэр" их сургуульд казах хэлний анги нээх асуудлыг судалж байна.

Тухайлбал, Монголд амьдардаг этник казахуудын эх хэл, соёл, ёс уламжлалыг хадгалахад дэмжлэг үзүүлэх тухай Улаанбаатар хот дахь Баян-Өлгий аймгийн Нутгийн зөвлөл ТББ-ын Тэргүүн Н.Тлеухантай цаг үргэлж ярилцаж, уулзалт зохион байгуулдаг. Үүний үр дүнд Улаанбаатар хот дахь "Идэр" их сургуульд казах хэлний анги нээх асуудал судлагдаж байгаа.

Түүнчлэн Монгол Улсад амьдардаг казах иргэдийн төлөөлөлтэй, тухайлбал, "Отандастар Сан /Нутаг нэгтнүүдийн сан/"-гийн Өлгий хот дахь албан төлөөлөгч О.Хабсатар, Ховд, Дархан, Шарынгол, Эрдэнэт зэрэг хот дахь Нутгийн зөвлөлийн гишүүдтэй онлайн хэлбэрээр дугуй ширээний уулзалт зохион байгуулж, гадаад орноос шилжин суурьших хүсэлтэй иргэдэд Казахстаны төр засгийн зүгээс хэрэгжүүлэх арга хэмжээнүүд болон бусад шаардлагатай хөтөлбөрийн тухай мэдээлэл өгсөн.

Элчин сайдын яамны санаачилгаар Улаанбаатар хотод "Ахмадын зөвлөл"-ийн анхны уулзалт болж, үндэсний үнэт зүйлийг сурталчлан таниулах чиглэлд санал солилцож, энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн Элчин сайдын яам "Отандастар сан" ашгийн бус хувьцаат нийгэмлэгтэй хамтарч Монгол Улсад оршин суудаг казах иргэдийн эх хэлээ хамгаалахад дэмжлэг үзүүлэх үүднээс казах хэлний онлайн дамжааг хэрэгжүүлсэн.

Улаанбаатар хотод казах иргэдийн томоохон төлөөллүүдийн нэг болох "Turan World" ХХК-ийн тэргүүн Ашикийн Ерболатын санаачилгаар, мөн Казахстаны Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр "Амьдралын эх булаг" хэмээх цус хандивлах сайн үйлсийн аян болж өнгөрлөө. Аянд Улаанбаатар хотод амьдардаг казах иргэд мөн Элчин сайдын яамны ажилтнууд идэвхтэй  оролцлоо. 

-Ярилцсанд баярлалаа.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан