“Интермед” эмнэлгийн мэс заслын тасгийн эрхлэгч Ц.Энх-Амгалантай ходоодны хорт хавдрын өвчлөл, мэс заслын эмчилгээний талаар ярилцлаа.
-Манай улс ходоодны хавдрын өвчлөлөөр дэлхийд дээгүүр ордог, Азид Солонгосын дараа хоёрт ордог гэсэн статистик үзүүлэлт байдаг. Энэ чиглэлээр ажилладаг мэс засалч эмчийн хувьд шалтгааныг нь багасгах, өвчлөлийг бууруулах тал дээр ямар арга хэмжээ авч байгаа талаар яриач?
-Манай улсад жилд ходоодны хорт хавдрын 1000-1200 тохиолдол шинээр бүртгэгдэж байна. Манай урд хөрш Хятадад жилд 300 мянга илүү, Япон улсад 50-60 мянга, Солонгос улсад 40 мянган тохиолдол жилд оношлогддогтой харьцуулахад манай улсынх бага харагдаж байж магадгүй юм. Дэлхий дахинд тооцоолдог 100 мянган хүнд оногдох аргачлалаар бол хамгийн өндөр өвчлөлтэй орны тоонд орж байна. Шинээр оношлогдож байгаа хүмүүсийн 80% нь хожуу үе буюу 3-4 дүгээр шатанд орсон хойноо ирж, оношлогдсоноос хойш 1 жилийн дотор нас бардаг үзүүлэлтээр дэлхийд дээгүүрт орж байна. Тийм болохоор энэ бол 1000 гаруй хүний л асуудал гэж тайвширч болохгүй.
-Уг нь сүүлийн үед манай улс эрт илрүүлэгт ихээхэн анхаардаг болсон санагддаг. “Хавдрын эсрэг” аяныг хэдэн жил дараалан явуулж байна. Тэгээд ч энэ тоо буурахгүй байна гэж үү?
-Манайд эрт илрүүлгийн асуудал маш чухал байна. Нас баралт их байдаг нь эмнэлгүүдийн чанар, эмч нарын чадвар муу байгаагаас болж байгаа юм биш. Ерөөсөө л эрт илрүүлэгтэй холбоотой. Ходоодны хорт хавдрыг эхний нэг, хоёрдугаар үе шатанд нь оношилж чадвал эмчилгээний үр дүн сайн байдаг. Эрт оношлогдсоноор таван жилээс илүү хугацаанд амьдрах боломж нь 90-ээс дээш хувь болдог. Олон улсын эмч нарын нийгэмлэгээс 40-өөс дээш насны хүмүүс хоёр жил тутам ходоодоо дурандуулж байхыг зөвлөдөг. Ходоодны эсийн өөрчлөлттэй, ходоод ѳвддѳг, үрэвсэл, шархлаатай хүмүүс 3-6 сар тутам, эсвэл жилд нэг удаа дурандуулах заалт байдаг. Манай улс эрүүл мэндийн даатгалын системээ зөв ашиглаж, чиглүүлж чадвал жилд шинээр оношлогдож байгаа ходоодны хавдрын тохиолдлуудыг эрт үедээ байхад нь илрүүлэх, оношлохоос гадна эмчилснээр хорт хавдраас шалтгаалсан нас баралтыг бууруулах боломжтой. Улсын болон хувийн эмнэлгүүдийг зэрэгцүүлэн чадавхжуулж, хөгжүүлээд явбал иргэдэд хэрэгтэй. Түүнээс биш, ХСҮТѳвийн зүгээс хандивлагч нарын маркетингийн бодлогын хүрээнд ѳгдѳг санхүүжилтээр зохион байгуулдаг “Хавдрын эсрэг” аян бол иргэдийг соён гэгээрүүлж эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхээс гадна орон нутгийн эмч нарыг чадваржуулахад чиглэсэн хязгаарлагдмал ажил юм. Ходоодны асуудалтай бүх хүнийг энэ тѳрлийн аян зохион байгуулснаар илрүүлэх боломжгүй.
-Ходоод өвдөлт өгч, шинж тэмдэг илрэх хүртэл цаагуураа идсээр байдаг өвчин. Гэтэл энэ өвчний шалтгаан нь бас тодорхой байдаг шүү дээ?
-Харин ч ходоодны өвчин бол хамгийн их шинж тэмдэг илэрдэг. Хүмүүс тоодоггүй, цээж хорсоод байна, аюулхай хавьд өвдөөд байна гээд яриад, ходоодны шүүрэл дарангуйлах эсвэл өвчин намдаах эм уугаад яваад байдаг.
Ходоодны хорт хавдраар ѳвчлүүлэх шалтгаанууд гэвэл эн тэргүүнд ходоодны салстыг үрэвсүүлдэг хеликобактери болдог. Хеликобактери илэрвэл заавал эмчлүүлэх ёстой. Учир нь, энэ нянгийн халдварын улмаас үүсдэг ходоодны салстын архаг үрэвсэл нь хорт хавдар үүсгэх нэгдүгээр зэргийн шалтгаан болдог. Монголчуудын хэрэглээ багатай жимс ногоонд байдаг С витамин ходоодны салстыг хамгаалах үйлчилгээтэй, тодруулбал ходоодны хорт хавдар тусах эрсдэлийг бууруулдаг. Мөн таргалалт, илүүдэл жинтэй холбоотойгоор цээж хорсох зовуураар илэрдэг ходоод-улаан хоолойн сөөргөө өвчлөлийг нэрлэж болно. Түүнээс гадна газар орны байршил, хоолны дэглэм, зан үйл, амьдралын хэв маягаас бас маш их шалтгаалдаг. Жишээ нь, Монгол Улсын баруун аймгуудын иргэдийн дунд энэ өвчлөл их байдаг нь газар нутгийн онцлог, амьдралын хэв маягийн онцлог, тухайлбал, давсны хэрэглээ ѳндѳртэй, хэт халуун хоол, “хийцтэй” гэгддэг гурил шар тосоор ѳтгѳрүүлсэн халуун цай их идэж уудагтай холбоотой. Их хүйтэн орон нутагт амьдардаг учраас хоол, цай халуун байхаас өөр аргагүй. Гэхдээ ийм мэдлэг мэдээллийг дор бүрнээ анхаараад, энэ хэв маягтаа ѳѳрчлѳлт хийхээс гадна өөрийгөө үзүүлээд хянаад байвал өвчлөлийг бууруулах боломжтой шүү дээ.
-Оношлогоо бол зөвхөн дурангаар хийдэг биз дээ. Дурангийн ямар дэвшилтэт технологи нэвтрүүлээд байгаа вэ?
-Манай “Интермед” эмнэлэгт бол олон улсын дэвшилтэт технологи, хамгийн сүүлийн үеийн техник, аппарат хэрэгсэл бүгд бий. Дээрээс нь эмч нараа байнга чадваржуулж, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд анхаардаг. Ходоодны хорт хавдрын хувьд эрт илрүүлэг хийх туршлагатай, өндөр мэргэжлийн ходоодны дурангийн эмч нарыг цаашид олноор бэлтгэх хэрэгтэй гэж боддог.
-Танай эмнэлэгт ходоодны хорт хавдрыг дурангийн мэс заслын аргаар авах эмчилгээ нэвтрүүлээд нэлээн хэдэн жилийн нүүр үзэж байгаа байх аа?
-“Интермед” эмнэлэг ходоодны хорт хавдрыг дурангийн мэс заслын аргаар авах эмчилгээг 2016 оны 7-р сараас хийж эхэлсэн, одоогоор 5 жилийн ойтойгоо золгож байна. Одоо манай эмнэлгийн хувьд эмчилгээний үндсэн арга нь дурангийн мэс засал болсон. Ходоодны дурангийн мэс засалд орсон анхны үйлчлүүлэгч маань өнөөдөр АНУ-д эрүүл саруул аж төрж байна. Бид хавдраар ѳвдсѳн ходоодыг бүтнээр, эсвэл гарах хэсгийг хэсэгчлэн авдаг үндсэн 2 тѳрлийн мэс заслаас гадна ходоодны хавдартай хэсгийг авч эрхтэн-үйл ажиллагаа хадгалсан шинэ тѳрлийн хагалгааг хэвлийн дурангийн мэс заслын аргаар хийж байна. Эдгээр шинэ тѳрлийн мэс засал нь зѳвхѳн 1-р үе шатандаа оношлогдсон нѳхцѳлд хийгддэг. Дурангийн мэс заслаар ходоодны хавдартай өвчтөнийг эмчлэх аргыг эмнэлэгтээ нутагшуулсан төдийгүй бусад улстай туршлагаа хуваалцаж, олон улсын хурал дээр хагалгаануудынхаа үр дүнг танилцуулж байна. Бид хагалгааныхаа бичлэг, үр дүнг Францад тѳвтэй websurg.com сайтад байршуулж эхэллээ. Энэ нь зөвхөн эмнэлгийн мэргэжилтнүүд тусгай бүртгэлээр ордог, нэг ёсондоо дэлхий дахинд хийж байгаа эмчилгээний шинэ тактикуудыг практикт ашиглах сургалтын платформ бѳгѳѳд эмч нар хоорондоо мэдээлэл, туршлага хуваалцах, солилцдог сайт юм. Websurg.com сайтын экспертүүд нь үзээд, чанарын шаардлага хангасан, сургалтын зорилгоор ашиглаж болохуйц гэж үнэлэгдсэн хагалгааны бичлэг хэвлэгдсэнээр олон орны эмч нар ашиглах боломж үүсдэг. Бидний бичлэг тавигдсан байна гэдэг нь манай хагалгааны чанарын үзүүлэлт техникийн хувьд, хүндрэлийн хувьд олон улсын чанарын шаардлагыг хангаж байгаагийн илрэл.
Биднийг нэгэнт олон улсын эмч нар үнэлж байхад монголчууд заавал гадагшаа явах шаардлагагүй шүү дээ. Бид яг л Солонгос, Японд хийгддэг шиг хагалгааг нутагтаа хийж байна. Өндөр хүчин чадалтай, хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүд нь байна, технологийг нь өндөр төвшинд эзэмшсэн эмч мэргэжилтнүүд нь байна.
-Дурангийн мэс заслыг хавдрын эхэн үед хийж байна уу?
-Дурангийн мэс заслыг ходоодны хавдрын эрт үед шатанд хийвэл үр дүн сайн байна гэж яригдаж ирсэн ойлголт Санамсаргүй түүвэрлэлт судалгаануудаар өөрчлөгдөж Япон, Солонгос, Хятадад хожуу үеийн тохиолдлуудыг хэвлийн дурангийн мэс заслаар эмчилдэг болжээ. Дурангийн хагалгаа өвчтөндөө зовиур багатай, хагалгааны дараах хүндрэл бага, гоо сайхны болон цаг хугацаа, эдийн засгийн хувьд ч давуу тал ихтэй.
Хавдар зөвхөн ходоодны ханын салстын төвшинд байрлаж байгаа бол эрт үеийн өвчлөл гэж үздэг бөгөөд хими эмчилгээнд орохгүй, ходоодны хавдраар дахин өвдөхгүй, бүрэн эдгэрэх боломж 90 гаруй хувьтай байдаг. Гэтэл хавдар 3-р үедээ орчихоор тунгалгийн булчирхайн үсэрхийлэлтэй болж, дахих гээд байдаг.
Энд нэг зүйлийг нэмж хэлье. Ходоодны хавдрыг дурангийн мэс заслаар авахдаа ходоод орчмын тунгалгийн булчирхайнуудаас хамгийн багадаа 15 булчирхай түүж авах ёстой байдаг. Тухайн булчирхайнуудад ходоодонд байгаа хавдрын эс очиж үсэрхийлсэн байна уу, үгүй юу гэдгийг эд, эсийн шинжилгээгээр шалгаж хавдрын үе шатыг эцэслэн тогтоодог юм. Тэгвэл манай эмнэлэгт дунджаар 38-40 булчирхай түүж авдаг нь дэлхийн жишигт хүрсэн өндөр үзүүлэлт гэж үнэлдэг. Нэг үгээр, хэвлийд хавдар үсэрхийлсэн булчирхай үлдэх магадлал маш бага байна гэсэн үг. Нөгөө талаар тухайн өвчтөний хавдрын үе шатыг илүү өндөр төвшинд тогтоож чадаж байгаа юм.
-Түрүүнд шинэ эмчилгээний тактикийг ашиглах тухай цухас дурдаад өнгөрсөн. Сүүлийн үед практикт нэвтрүүлсэн эмчилгээний шинэ арга юу байгаа бол?
-Ходоодны хожуу үеийн хорт хавдрын хувьд мэс заслыг хийхээс өмнө хими эмчилгээ хийвэл эмчилгээний чанарт илүү нөлөөлж, үр дүнтэй байгаа нь нотлогдож байна. Энэ ташрамд дурдахад, ердѳѳ л 5% нь 5 жил насалдаг нойр булчирхайн хорт хавдрын нѳхцѳлд, жишээ нь, эхлээд хими эмчилгээ хийж байгаад дараа нь мэс засал хийхэд 60-аас илүү хувь нь ямар ч хавдрын дахилтгүйгээр 3 жил амьдарч байна. Тэгэхээр хими, мэс заслын эмчилгээ гэдэг дараалалтайгаар эмчилгээг явуулбал ѳвчтѳнд олон жилийн нас авчирч байна гэсэн үг болох нь байна.
-Шууд химийн эмчилгээ гэхээр хүмүүс эмчлэгдэх боломжгүй үедээ орсон байна гэж айхгүй юу. Мэс заслын дараа хими, туяаны эмчилгээ хийдэг гэж ойлгодог. Гэтэл та эхлээд химийн эмчилгээ хийлгэнэ гэлээ?
-Хүмүүс химийн эмчилгээ хийж байгаа бол эцсийн шат гэж бодож болохгүй. Гэхдээ бас эрт үеийн хавдар биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Зарим тѳрлийн хорт хавдрын хувьд мэс заслын өмнө хими эмчилгээ хийлгэвэл хавдрын дахилт илрэх хугацаа уртассанаар ѳвчтѳний амьдралыг уртасгах боломжтой байна. Ер нь хими эмчилгээг дараах байдлаар хийдэг дүр зураг байдаг.
Эхний хувилбараар тунгалгийн булчирхай дээр үсэрхийлсэн хожуу үеийн хавдартай хүмүүст мэс заслын эмчилгээний дараа, хүний биед үлдсэн эсийн түвшинд байгаа бичил хавдрыг устгах зорилгоор химийн эмчилгээ хийж байгаа юм. Хоёр дахь хувилбар нь хожуу үе шатандаа орсон, мэс заслын аргаар авч чадахгүй ч хавдрын эсийн ургалтыг хяналтад авч, удаашруулан, тархалтыг барих зорилгоор химийн эмчилгээ хийдэг. Энэ зорилгоор хийдэг эмчилгээг Хѳнгѳвчлѳх хими эмчилгээ гэж бас нэрлэдэг. Гуравдугаарт, хожуу үеийн хавдартай хүмүүст мэс заслын эмчилгээний өмнө заавал хими эмчилгээ хийж, хавдрын тархалтыг хяналтанд оруулсны дараа мэс заслын эмчилгээ хийвэл үр дүн нь илүү сайн байдаг нь нотлогдсоор байна. Ийм гурван чиг хандлага байна.
Ер нь хавдар аль ч шатанд илэрсэн бай, эмч бол хүнийг аварч, амь насыг нь уртасгахын тулд бүх л боломжит эмчилгээг хийдэг. Хувь хүн л өөрөө өөрийнхөө төлөө маш хариуцлагатай байж, хавдрын хожуу үед хүрч өвдсөнийхөө дараа биш, урьдчилан сэргийлж эмнэлэгт, тогтмол хугацаанд эмчид ханддаг болмоор байна. Тэгвэл эрүүл мэндийн хувьд ч, эдийн засгийн хувьд ч хохирохгүй. Ходоодны хавдар эрт үед оношлогдож гэмээ нь дээр хэлсэнчлэн заавал ходоодоо бүтнээр нь авахуулалгүйгээр ходоодыг хадгалсан мэс заслын эмчилгээ хийлгэж эдгэрэх, урт наслах боломж байна.
-Ходоодны дурангийн хагалгааны дараа ямар дэглэм баримтлах вэ?
-Эмчийн байнгын хяналтад байж, гурван сар тутам үзүүлж байх хэрэгтэй. Хоолны дэглэм барина. Бага багаар ойр ойрхон хооллоно. Ходоодоо бүтнээр нь тайруулсан хүмүүс витамин В12, фолийн хүчлийн дутагдалд орох эрсдэлтэй учраас эдгээрийн хэмжээг цусанд шинжлүүлж, багассан бол нөхөх эмчилгээ хийлгэнэ. Хүмүүсийн дунд ходоод тайрах мэс засал хийлгэвэл амьдрах боломжгүй болдог мэт ѳрѳѳсгѳл ойлголттой байдаг нь ажиглагддаг. Хамгийн гол нь өвчнийг эрт илрүүлж, оношлуулбал эдгэрэх магадлал өндөр байна гэдгийг л санаж явах хэрэгтэй. Зѳвхѳн эрт үед оношлуулан зѳв эмчилгээг хийлгүүлснээр л хорт хавдрыг ялж энгийн амьдралаар амьдрах боломж байдаг юм шүү.