Хүн төрөлхтний хамгийн том баяр цэнгэл олимпын наадам өндөрлөж, паралимпын наадам амжилттай үргэлжилж байна.
Токио хотноо болсон зуны 32-р олимпоос Монгол Улс нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн.
2008 оны Бээжингийн олимпоос хойш Монгол тамирчдын өрсөлдсөн хамгийн сайн олимп гэж Токио-2020-ыг дүгнэх хүмүүс ч байна. Магадгүй л юм.
ХАНДЛАГА
Нэг талаар бодоод үзэхэд Монгол хүн энэ олимпоос гурван хүрэл медаль хүртсэн. Улс төрийн шахалтаар дүрвэж ирсэн дэлхийн тамирчин харин мөнгөн медалийг авчирлаа.
Олимпоос медаль авах мөрөөдөлдөө хөтлөгдөн Монголын иргэншил авсан Иран залуу ийнхүү амжилт үзүүлэх нь цаг хугацааны хэрэг байсан.
Монгол Улс түүнд тусалсан гэхээсээ илүү тэр л Монголд тусалсан. Манайх биш юм гэхэд өөр улс санал тавьж тэр улсынхаа нэр дээр медаль авах чадалтай тамирчин.
Тэгвэл Монголдоо, монголын хөрөнгөөр бэлтгэсэн, Монгол тамирчид нь энэ олимпоос гурван хүрэл медаль хүртсэн гээд хэлэхэд буруутахгүй биз.
Медалийнхаа чансаагаар 206 орноос 71-рт бичигдсэн нь чамлахаар мэт санагдавч улс орныхоо хөгжлийг хараад үзэхэд чамлахааргүй амжилт гэлтэй.
Олимп хүн төрөлхтний цэнгэлийн манлай гэхээсээ гадна улс орны хөгжлийн чансааг шалгадаг нэгэн сорил.
Хүнээ хөгжүүлэхэд, спорт түүний эргэн тойронд хөрөнгө оруулалт сайн хийдэг улс орнууд л энэ наадамд хошуучилдаг.
АНУ, БНХАУ, Япон, Их Британи, ОХУ гэсэн дэлхийн эдийн засаг, улс төрийн өрсөлдөөнд тэргүүлэгч орнууд Токиогоос хамгийн олон медаль хүртсэн үзүүлэлтээс л хөгжлийн илэрхийлэл гэдгийг нь мэдчихэж болно.
Олимпоос олон медаль авахад хүн амын тоо, газар нутгийн хэмжээ хамааралгүйг Бермуда, Бахам улсын жишээ тод харуулна.
Тэгэхээр нөгөө л спортын хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого тухайн улсын олимп дахь амжилтыг харуулж байна.
Цар тахлын үед спортын чиглэлийн үйл ажиллагаагаа хамгийн сүүлд нээдэг, тамирчдаа санхүүжүүлэх дургүй, хэдэн төгрөг өгөхөөр барьцаж, атаархаж "үхчих" гээд байдаг иргэдтэй орон ийм амжилт үзүүлэх нь ойлгомжтой.
Ялсан нэгэнд нь наалдах эрх мэдэл, алдар нэр горилогчид болон ялагдсан нэгнийг нь муулж, элдвээр хэлэх шүүмжлэгчид олширдог.
Иргэдийн хандлага өөр, улсын дэмжлэг илүү байсан бол шигшээ баг үүнээс илүү амжилт гаргах байсан.
“Хөгжиж буй орон, мөнгөгүй, зээлтэй байж татвар төлөгчдийнхөө мөнгийг дэмий үрлээ” гэх сэтгэгдэл хаа сайгүй.
Гэтэл манайхаас буурай Кени, Киргиз тэргүүтэй орнууд олимпод биднийг хол хаясан.
Магадгүй Монголчууд нэгнийгээ хөгжихөд дургүй гэдэг үнэн байх. “Баян болохыг хүсдэг ч баячуудад дургүй” гэдэг шиг л.
Нэгнийгээ сайн явах, амжилт үзүүлэхэд атаархаж хойноос нь татаж чангаан, элдвээр хэлж байгаа хандлага байгаа цагт бид олимпод одоогийнхоос илүү оролцох боломжгүй.
ШААРДЛАГА
Дээр хэлсэнчлэн спорт улс орны хөгжлийн чансааг харуулдаг. Улс орнуудын хөгжлөөрөө өрсөлдөх нэг талбар нь спорт.
Өндөр хөгжилтэй АНУ, Хятад, Оросын хувьд ганц нэг бус бүх спортод тэргүүлж нэгнийгээ ардаа орхин нэр хүндээ өсгөх сонирхолтой байдаг.
Харин хөгжиж буй эсвэл буурай орнууд хүн амынхаа дунд өргөн тархсан спортыг дэмжин амжилт гаргаж нэг баг, нэг хүн, нэг спортод түшиглэн алдар нэр, хөрөнгө оруулалтыг татдаг.
Жишээ авъя. Токиогийн олимпод Бермуда улсын анхны алтан медалийг авчирсан Триатлоны тамирчин Флора Даффи.
Түүнийг триатлоны ертөнцөд танихгүй хүн үгүй. Тэр бол спортынхоо дархан аварга нь. Гэтэл Бермуда гэдэг улс байдгийг энэ олимпоос анх удаа сонссон хүн олон.
60 мянга гаруй хүн амтай, ганц арал дээр тогтох энэ улсын орлогын хамгийн том эх үүсвэр аялал жуулчлал.
Харин Флора Даффи гэдэг ганцхан нэрийнхээ ачаар тус улс триатлон, олимп, спорт үздэг, аялах дуртай хэдэн мянган жуулчныг татахыг бид таашгүй.
Энд Фижийн шигшээ багийг дурдах хэрэгтэй. Мөн л номхон далайн дундах арал улсын орлогын гол эх үүсвэр аялал жуулчлал.
Тус улс сүүлийн хэдэн жилийн турш улсынхаа иргэдийн хамгийн их хичээллэдэг рагбийн спортод хөрөнгө оруулалтыг маш сайн хийсэн.
Хүссэнчлэн амжилт гаргаж чадахгүй байсан шигшээ багтаа илүү анхаарал хандуулсны үр дүнд хоёр дахь олимпдоо дараалан аваргаллаа.
Эмэгтэйчүүд нь энэ жил олимпын анхны медалиа авсан. Фижи өөр спортоор амжилт үзүүлээгүй. Тэд чаддаг зүйлээрээ хөгжсөөр олон арваныг үдэж байна.
Ердөө ганц хүн, ганц спорт тухайн улс орны нэр хүндийг өндөрт өргөж гадаадын хөрөнгө оруулалт, жуулчдыг татаж чаддаг.
Ялангуяа ядуу буурай орноос гаралтай алдартай тамирчид эх орноо сурталчлан, улсдаа өөрийн болон өрөөлийн хөрөнгөөр санхүүжилт оруулснаар илүү олон дэлхийн зэрэглэлийн тамирчдыг төрүүлсэн түүхүүд цөөнгүй.
Энэ мэт жишээг дурдаад дуусахгүй. Тэгэхээр спорт бол улс орны хөгжлийн илрэл бас хөгжилд хүргэх олон замын нэг юм.
ШИЙДЭЛ
Амжилт нь зөвхөн тамирчин, баг дасгалжуулагчийн хичээл зүтгэлээ гадна тэдний арыг хариуцдаг олон хүний хүч хөдөлмөр байдаг.
Гэвч бид заримдаа урд нь байгаа тамирчдыг хараад, магтаад, шагнаад, муулаад, хараагаад байхаас ард нь байгаа хүмүүсийг мартчихдаг.
Түүнийг алтан медаль авахад нь хэн туслав, тэр амжилт гаргаагүй бол хэн муу ажиллав гэдгийг анзааралгүй орхих нь спортын цаашдын хөгжилд сөрөг нөлөөтэй.
Спорт бол багийн ажиллагаа. Багийг бүрэн, эв нэгдэлтэй байлгах олон үндсийн нэг нь хөрөнгө мөнгө, орчин.
Монголд мэргэжлийн спорт танхим, бэлтгэлийн талбай тун хомс. Байгаа хэд нь шигшээ багийн цөөн хэдэн тамирчинд л хүрэлцээтэй, заримдаа хүрэлцэхгүй.
Хөшөө бариад 400 сая жуулчин татна гэхийн оронд хүүхэд залуусаа спортоор чөлөөтэй хичээллэх боломжоор хангах хэрэгтэй.
Монголоос NBA-д ганц сагсан бөмбөгчин тоглоод амжилт үзүүлэхэд түүний бэлтгэл хийдэг байсан танхим, өссөн газрыг харах гэсэн жуулчдын тоо ядаж 4 саяд хүрнэ.
Бидэнд олимпоос итгэл тавьж хардаг цөөн спорт бий. Бокс, жүдо, чөлөөт бөхийн спорт дээр байт харваа, буудлага, хүндийг өргөлтийг нэмж болно.
Монгол хүний онцлог, уламжлалыг нь бодсон ч бөхийн спортууд хамгийн их найдлагатай байсаар ирсэн.
Гэхдээ үндэсний бөх нь "завхарсны" улмаас бөх сонирхох монгол хүн цөөн болж залуусын хандлага өөр зүгт чиглэх болжээ.
Багийн спорт тэр дундаа сагсан бөмбөг, волейбол, хөл бөмбөг, e-sport-ууд өсвөр үе, залуусын дунд түгээмэл байна.
Иймд төр засгаас эдгээр спортоор хичээллэх орчин нөхцөлийг хангахад бодлого боловсруулж улсдаа тэргүүлэх байгууллагууд өсөх ирээдүйтэй тамирчдаа өөрсдийн нэр дээр дэмжээд өгөх хэрэгтэй.
Гэхдээ дээрх жүдо, чөлөөт, бокс тэргүүтэй спортуудаа март гэсэн үг биш. Харин ч илүү боловсронгуй бэлтгэл сургуулалт, шигшээ багийн шалгаруулалтын нарийн систем, хөгжүүлэлт шаардлагатай.
Бид одоо ч үндэсний бөхөө спорт уу, соёл уламжлал уу гэдгээ ялгаж чадаагүй цагт уламжлалт спортдоо хөрөнгө оруул гэж хэлэхэд бэрх.
Олон улсад допингийг үздэггүй. Тиймдээ ОХУ энэ олимпод өөрийн далбаагүй оролцсон. Гэтэл манайд допинг илэрсэн бөхөө аваргаар нь дуудсаар.
2024 оны Парисын олимп эхлэхэд гуравхан жил үлдлээ.
Энэ хугацаанд тамирчдаа аль болох олон тэмцээн уралдаанд оролцуулан сорьж, туршлага хуримтлуулан шигших ёстой.
Цар тахлаар далимдуулан хойш сууж, хааж боох нь одоо шийдэл биш. Усан спортын тамирчид голд сэлж бэлтгэл хийж байгаа гэх эмгэнэлт мэдээ дахин бүү гараасай.
Шигшээ багт хамааралгүй учраас зардлаа өөрөө даах болсон шилдэг залуу тамирчин мөнгөгүйн улмаас тэмцээн өнжихийг миний хувьд олон харсан.
Хэрэв түүнд зардал нь байсан бол ямар амжилт гаргаад ирэх байсныг хэн ч мэдэхгүй. Тиймээс тамирчдын амжилтын эхлэл болсон оролцоог сайжруулах шаардлага нэн тэргүүнд бий.
Бид энэ жил ширээний теннис, 3х3 сагсан бөмбөгийн төрлөөр анх удаа оролцсон. Анх удаа багийн спортоор оролцсон нь бахдам боловч бидэнд сайжруулах зүйл олон байгаа нь харагдсан.
Токиогийн олимпод анх удаа орсон скейтбоардын спорт залуусын бас нэг түгээмэл сонирхол болсон.
Зуны өдрүүд, автомашингүй өдрөөр скейтбоард, дугуй унасан хүүхдүүд ямар их байгааг харж болохоор.
Эдгээр спортын зориулалтын талбайг байгуулж, холбоог нь дэмжээд өгвөл Парисын олимпод дахин шинэ спортоор оролцохыг үгүйсгэхгүй.
Магадгүй хамгийн залуу медальтнууд ч төрөх биз. /Токиогоос скейтбоардын төрөлд 13 настай охин түрүүлж улсынхаа түүхэд алтан медаль хүртсэн хамгийн залуу тамирчин болсон/
E-Sport ч мөн адил. PC тоглоомчин гэж гэр бүлдээ хүртэл "адлуулдаг" байсан хүүхдүүд одоо дэлхийн хэмжээний тоглогч болоод хэдэн сая ам.доллар эргэлдсэн зах зээлд өрсөлдөж байна.
2022 Ханжоугийн Азийн наадамд анх удаа нэрлэгдсэн E-sport, Breakdance бүжиг цаашдаа олимпын спорт болох нь цаг хугацааны асуудал.
Гэвч монголд хүлээн зөвшөөрөх битгий хэл хааж боохыг хүсэгчид олон байгаа нь харамсалтай. Шинэлэг зүйлээс зугтаж хөгжлөөс хоцорсон энэ л хандлагаас салж бид цааш хөдөлнө.
Парисын олимпод амжилтаа ахиулахыг хүсэж л байвал хамтын хүчин чармайлт, идэвх оролцоог одоогоос бий болгож дорвитойхон дэмжих нь зүйтэй.
Нэгнээ дэмжиж, материалаар биш юм гэхэд сэтгэл, урмаар тэтгэж дэм дэмдээ амжилтад хүрнэ шүү.