Георг Вильгельм Фридрих Гегелийн “Логикийн шинжлэх ухаан” номыг анх 1812 онд хэвлэжээ. Өдгөө дэлхийн 50 гаруй хэлнээ орчуулагдсан хүн төрөлхтний оюун санааны хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн сор бүтээл билээ.
Тус бүтээлийн 1, 2-р ботийг философийн ухааны доктор, ахмад дипломатч Чоёгийн Даваадаш орос, англи хэлнээс орчуулж, наймдугаар сарын 27-нд номын нээлт боллоо.
Номын орчуулагч Чоёгийн Даваадаш тус номыг 50 гаруй жилийн турш уншиж судалсан, орчуулан хэвлэхийн тулд зургаан жилийг зарцуулжээ. Тэрээр хэлэхдээ:
“Логикийн шинжлэх ухаан нь хүний сэтгэхүй, танин мэдэхүйн ноён оргил. Танин мэдэхүйд мэдэх, сэтгэх гэсэн хоёр хэлбэр байдаг ч ихэнх хүн мэдэх танин мэдэхүй рүү анхаардаг. Гегель бол сэтгэх танин мэдэхүйн хувьд энэ номоороо агуу их нээлт хийсэн хүн.” Гэжээ.
Мөн эрдэмтэн судлаачид тус номыг Монголчуудын оюун санааны хөгжилд үнэт өв болно хэмээн үзэж байгаа юм.
Номын нээлтэд философийн ШУ-ын доктор, төр нийгмийн зүтгэлтэн Ц.Балхаажав, ШУА-ийн Ерөнхийлөгч Д. Рэгдэл, Философийн багш Ц.Гомбосүрэн, УИХ-ын даргын зөвлөх, хууль зүйн ШУ-ны доктор профессор, гавьят хуульч Д.Лүндээжанцан, төрийн хошой шагналт, ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, ШУА-ын дэд ерөнхийлөгч, академич Чулуунбаатар, доктор профессор А.Цанжид, Ардын боловсролын яамны сайд асан Уртнасан зэрэг эрдэмтэн, судлаачид, төр нийгмийн 30 гаруй зүтгэлтнүүд цуглажээ.
Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл: “Энэ ном өнгөрсөн 209 жилийн турш монгол хэл рүү орчуулагдаагүй байсан. Философич Даваадаш орчуулан эхний хоёр ботийг уншигчдын гарт тавьж байгаа нь Монголчуудын оюун санааны ертөнцөд хийж байгаа том хөрөнгө оруулалт юм.”
Монгол Улсын төрийн хошой шагналт, ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров: “Оюутан байхад нэг багш маань "Гегель, Кантыг ойлгохгүйгээр хөгжим бичихгүй шүү” гэв. Би гүйж гараад уг хоёр номыг аваад ширээн дээрээ тавьсан. Одоо ч бий. Үүгээрээ логикгүй юм гэж ертөнцөд байхгүй л гэх гээд байна.” хэмээв.
“Логикийн шинжлэх ухаан” номын III боть удахгүй хэвлэгдэн гарах юм.