gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     5.11
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 27
Зурхай
 5.11
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 5.11
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Вангагийн улс төрийн зөгнөлүүд

Дэлхийд
2011-08-11
0
Twitter logo
0
Twitter logo
Дэлхийд
2011-08-11
Вангагийн улс төрийн зөгнөлүүд
Түүний жинхэнэ нэр нь Вангелия Пандева Гуштерева /Димитрова/. Тэрээр бүр 12 настайгаасаа улс төр сонирхох болсон гэдэг. Тэр 1930-аад онд Болгарын Петрич хотод ирж суурьшжээ. Вангаг хамгийн анх дэлхий даяар алдаршуулсан зөгнөл бол Дэлхийн II дайн эхлэх тухай таамаглал.

Болгарын хаан III Борис өөрийн биеэр түүн дээр хүрэлцэн ирэхэд Ванга "Чиний улс томорсоор байгаа. Гэвч дахиад самрын хальсан чинээ болох вий. Ер нь Болгар улс дайнд оролцох хэрэггүй" гэж сэрэмжлүүлжээ. Гэвч улстөрчид зөнчийн үгэнд орсонгүй, Гитлерийн талд байлдаж, улмаар ялагдсан билээ. Дашрамд дурдахад Гитлер ч Ванга дээр ирж үзүүлсэн бөгөөд маш гутранги гарч явсан гэдэг. Бодвол Ванга үнэнийг шулуухан хэлчихсэн байх. Учир нь тэрээр Гитлерийг 1945 оны дөрөвдүгээр сард үхнэ гэж зөгнөсөн юм.

Ill Борис хаан 1942,1943 оны эхээр түүн дээр дахин иржээ. Сохор зөнч эхний удаа эзэн хаандаа "Та 1943 оны наймдугаар сарын 28-нд нас барна" гэжээ. Дараа нь буюу 1943 оны хоёрдугаар сард Ванга "Чиний ордон дээр улаан туг байгааг харж байна" гэж зөгнөв. Бүх үйл явдал яг түүний хэлснээр өрнөж, Вангагийн эртнээс зөгнөсөн яг тэр өдөр хаан өнгөрчээ. Харин 1944 оны намар Софи хотын дээгүүр улаан туг намирлаа.

Ванга Болгар төдийгүй дэлхийн улс орнуудын талаар зөгнөдөг тул удалгүй түүний алдар дэлхий даяар түгсэн юм. Тэр ирээдүйн үйл явдлуудыг маш тодорхой зөгнөн хэлдэг байсан нь үнэхээр гайхалтай. Болгарын зөнч амьдралынхаа ихэнх хэсгийг Болгар улсад өнгөрүүлсэн юм. 1952 оны намар зөнч маш хэцүү байдалд орсон юм. "Хагас жилийн дараа Иосиф Сталин нөгөө ертөнцөд одно" гэж тэр зөгнөв.

Сталиныг дэмжигчид тухайн үед Болгарын төрийн эрхийг атгаж байсан тул Вангаг шоронд хорьжээ. Гэвч тэр тэнд нэг их удсангүй. Түүний зөгнөсөнчлөн Зөвлөлтийн генералиссимус үнэхээр нас барлаа. Вангаг сулласан ч түүнийг хавчин гадуурхсаар байсан юм. Болгарын тусгай албад Вангаг македон нутгаас гаралтай, Югославын уугуул гэдгийг мартаагүй. Иймээс түүнийг үе үе өрнөд хөршийн туршуул гэж сэжиглэж байв. Учир нь тухайн үед Титовын Югослав улс ба Болгарын харилцаа ихэд асуудалтай байсан. Гэвч тэд хэчнээн хайсан ч ямар ч баримт олоогүй юм.

1970-аад онд Болгарын тусгай албад Вангагийн эсрэг баримтууд цуглуулж, нэг удаа бүр түүний гэрт нэгжлэг хийжээ. Энэ үеэр 90 000 лев олдсон нь социалист орны хувьд асар их мөнгө байлаа. Вангаг шоронд суулгаагүй ч түүнийг мөрдөж мөшгисөөр байсан. Зарим нь Вангелия Гуштероваг "боловсролгүй, бүдүүлэг эмэгтэй" гэж матаас бичиж байлаа. Түүнчлэн "Стършел" хэмээх шог сонин байнга л Вангаг гоочилж, "шулам, луйварчин, дүр исгэгч" гэх зэргээр хоч нэр зүүдэг болжээ.

Гэхдээ Болгарын өндөр албан тушаалтнуудын дунд Вангаг өмгөөлөгчид байсан юм. Нэг түшмэл маш чухал бичиг баримтуудтай цүнхээ алга болгожээ. Цагдаа, тусгай албад хэчнээн хайсан ч олсонгүй. Харин Ванга хаана байгааг хэлсэн учраас түүнийг "ардын засагт хэрэгтэй хүн" гэсэн тодорхойлолтоор шагнажээ.

Тусгай албад үйлчлүүлэгчдийг хяналтдаа авав. Тэгээд Вангад үзүүлэхээр ирсэн болгарчуудаас 10 лев, гадаадынхнаас 50 доллар авдаг болжээ. Болгарын төрийн сан хөмрөгт Ванга 9 сая левийн ашиг оруулсныг эдийн засагчид тооцоолон гаргажээ. 1967 онд Болгарын төрийн эрхэнд Тодор Живков гарсны дараа Вангаг "төрийн ажилтан" хэмээн огт байхгүй албан тушаалд бүртгэж авав. Энэ нь генсекийн охин Людмила Живковагийн ач тус байсан гэдэг. Людмила ард түмний хайртай хүн байсан бөгөөд тэр Вангад ч таалагддаг байв. Хэдий тийм ч энэ нь "намын хаан суудлыг залгамжлагч"-ийн талаар аймшигт зөгнөл хэлэхэд саад болоогүй юм.

1979 оны эхээр Ванга "Людмила Живкова авто машины ослоор өнгөрнө" гэж мэдэгдлээ. Тусгай албад уг ослоос сэргийлэх гэж оролдсон ч бүтсэнгүй. Людмила Живковаг осолд өртсөний дараа хамгийн шилдэг эмч нар түүнийг бараг л нөгөө ертөнцөөс татаж гаргажээ. Гэвч хоёр жилийн дараа ослын уршиг дахиан сэдэрч, Болгарын удирдагчийн охин нас барав.

1987 онд Болгарыг Живков захирч байх үед Ванга өөрчлөлт айсуй талаар ам нээлээ. Тэрээр "Ойрын жилүүдэд Лениний сургаалийг үл дагадаг том эрдэмтэн засгийн эрхэнд гарна гэжээ. Энэ удаа ч Ванга алдсангүй, 1992 онд тэрслүү гүн ухаантан Желю Желев Болгарын Ерөнхийлөгч боллоо. Болгар улс социалист лагериас гарч, Европын холбоо, НАТО-гийн талыг барих болжээ.

Ванга даян дэлхийн улстөрийн үйл явдлуудыг зөгнөсөөр, тэдгээр нь ч биелсээр байлаа. Тухайлбал Зөвлөлтийн цэргүүд Чехословакт нэвтэрнэ, АНУ-ын Ерөнхийлөгч Джон Кеннеди алагдана, Энэтхэгийн Ерөнхий сайд Индира болон Раджива Гандийн амийг хорооно. Ер нь Вангагийн нийт зөгнөлийн 68 хувь биелсэн гэсэн баримт бий. Ихэр цамхгийн сүйрэл, байгалийн олон гамшиг, цунами, алан хядах ажиллагаа, шашин хоорондын мөргөлдөөн, агуу хоёр гүрний удирдагчид гар барина /Горбачев, Рейган зэрэг улстөрийн зөгнөлүүд бүгд биелсэн. Ванга эмээ 55 жилийн турш нэг сая гаруй үйлчлүүлэгч хүлээн авсан юм байна.

Вангагийн шинээр олдсон зарим зөгнөлийг хүргэе. Уг зөгнөлийг Нийгмийн прогнозын төвийн ажилтан А.Беляков тайлбарлажээ.

Зөгнөл: Хүчирхэг луу дэлхий дээр савраа тавина. Гурван аварга ойртож дотно болно.

Тайлбар: Луу бол мэдээж, Хятад. Өнөөдөр энэ улс дэлхийн лидерүүдийн нэг билээ. "Forbes" сэтгүүл "Хятад улс энэ жил хэт том гүрний статустай болох магадлалтай" гэсэн таамаглал дэвшүүлжээ. Харин Орос улс "Хятадын хөзрөөр тоглож", тус орны эдийн засгийн зүтгүүр болж хувирах магадлалтай. Гурван аварга гэдэг нь Энэтхэг, Хятад, Орос улсууд аж.

Зөгнөл: XXI зууны эхний 15 жилд багтан, ЗХУ ахин сэргэн мандана.

Тайлбар: ЗХУ сэргэн мандана гэдэг нь Европын холбоо шиг улс орнуудын холбоо байгуулагдахыг хэлж байгаа байх. Ер нь ОХУ, Белорусс, Казахстан гэсэн гурван улс нэгдсэн валюттай болж, Европын холбоо шиг нэгдэхээр төлөвлөж байгаа билээ.

Зөгнөл: 2010 онд ирээдүйгээ залруулахад хоёр жил л үлдэнэ. Бурхны арван сургаалийг дагаж биелүүлэх хэрэгтэй. Хэрэв биелүүлбэл худал хуурмаг бүхэн дэлхийгээс устан арилж, дайн дажин дуусна. Харин хүн төрөлхтөн өөрчлөгдөж чадахгүй бол нар шингэж, зөвхөн хэсэгхэн нь харанхуйд амьд үлдэнэ.

Тайлбар:
Мэдээж, 2012 оноос бүгд л айж эмээж байгаа. Майячуудын хуанли төгсөхийн зэрэгцээ асар том астроид тэнгэрээс унана гэж зөгнөсөн. Тэрчлэн эртний Энэтхэгийн сурвалж бичгээс үзэхэд Тавдугаар нарны эрин төгсч, дэлхийд аймшигтай сүйрлүүд ар араасаа нүүрлэнэ гэжээ. Ванга иймээс л бүх хүн төрөлхтөн гадаад аюулын эсрэг сөрөн зогс хэмээн зөвлөсөн байх.

YIP-ээс товчлон авав

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан