gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     6.30
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 22
Зурхай
 6.30
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 6.30
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Г.Батжаргал: Зээлийн мэдээллийн сан санхүүгийн хөгжлийн ирээдүйг тодорхойлно

Эдийн засаг
2021-03-31
357
Twitter logo

Зээлийн мэдээллийн сангийн тухай ойлголт өгөх зорилгоор Санхүүч Батжаргалтай уг мэдээллийн системийн үүрэг, ач холбогдлын талаар тодрууллаа.

-Юуны өмнө иргэний санхүүгийн хариуцлага гэдэг ойлголтын талаар ярилцахыг хүсэж байна. Санхүүгийн сахилга хариуцлагын цаана ямар уялдаа хамаарал байгаа ба үүний сайн, муу үр дүнгийн талаар тайлбарлаж өгнө үү.
-
Санхүүгийн хариуцлага нь хувь хүн дээр энгийн ойлголт мэт буух боловч энгийнээс цааш том зургаар харвал санхүү, эдийн засгийн системд нөлөө үзүүлэх маш өргөн ойлголт болно. Үүнийг бага зэрэг ойлгомжтой байдлаар тайлбарлавал арилжааны банк харилцагч нараас авсан хадгаламжийг мөн харилцагч болох зээлдэгч нарт зээл олгох байдлаар дундын зуучлалыг хийж, энэ үйл ажиллагаанаас гарах эрсдэлийг өөрөө үүрдэг мэргэжлийн институц юм. Та бүхэн анзаардаг бол Макро эдийн засгийн гол 3 /ДНБ, инфляц, ажилгүйдэл/ үзүүлэлттэй энэ зэрэгцэн банкны чанаргүй зээлийн үзүүлэлтийг хөрөнгө оруулагч, судлаач, эдийн засагчид чухлаар авч үздэг. Чанаргүй зээлийн түвшин ямар байх нь хэд хэдэн хүчин зүйлээс хамаардаг бол хамгийн гол нь тухайн хувь хүний буюу зээлдэгчийн санхүүгийн хариуцлагатай холбоотой байдаг. Энэ нь гадаадын хөрөнгө оруулагч, ОУ-ын үнэлгээний байгууллагын хардаг гол үзүүлэлт тул сахилга бат сайн байх хэрээр бид хямд санхүүгийн үүсвэр авах боломж улам нэмэгдэнэ, боломж буурч байвал  зардал нэмэгддэг хамааралтай байдаг.

Чанаргүй зээлийн түвшин ямар байх нь хэд хэдэн хүчин зүйлээс хамаардаг бол хамгийн гол нь тухайн хувь хүний буюу зээлдэгчийн санхүүгийн хариуцлагатай холбоотой.

-Та бид хоёрын ярианы гол сэдэв бол Зээлийн мэдээллийн сангийн тухай юм. Үүнийг ярихын тулд эхлээд дээрх ойлголтыг авах нь зүйтэй байх гэж бодсон хэрэг. Тэгэхээр Зээлийн мэдээллийн сан нь өөрөө юунд зориулагдсан мэдээллийн систем бэ?
-
Өмнөх асуудалд дурдагдсан чанаргүй зээл цаашлаад системийн тогтвортой байдалд нөлөөлөх хүний хүчин зүйлээс хамаарах эрсдэлийг тодорхойлох, урьдчилан сэргийлэх болон нөгөө талаас зээлдэгч нар шуурхай, хямд зардлаар санхүүжилт авах, зээлийн нөхцөлөө сайжруулах боломжийг бодитоор тогтоодог мэдээллийн систем юм. Нэг жишээ дурдъя. Зээлийн мэдээллийн сан байхгүй үед Харилцагч X банкнаас өмнө зээл аваад хугацаанд төлсөн сайн харилцагч байлаа. Гэтэл хэсэг хугацааны дараа Z банкнаас зээл авах тохиолдолд өмнө X банкнаас авсан зээлийн зориулалт, зарцуулалт, гэрээ, дансны хуулга, барьцаа гээд олон төрлийн мэдээллийг шаардах болно. Энэ бүх материалыг хуулбарлах, тухайн банкнаас авах гэх мэт, хугацаа маш их шаардана. Харин ЗМС-ийн ачаар Z банк шууд системээр нэвтэрч хараад тухайн зээлдэгчийн хараад шуурхай шийдвэрлэх боломжийг олгож байгаа систем юм.

-Иргэдэд тэгвэл ямар ач холбогдолтой вэ?
-Энэ асуудалд тун ойрын хугацаанд ирээдүйд гарч болох өөрчлөлттэй холбоотой байдлаар хариулъя. Банк санхүүгийн салбарын зээлийн үйлчилгээ хөгжлийн дараагийн шатанд гарахад ойрхон байна. Энэ нь технологийн хөгжил санхүүгийн үйлчилгээ хоорондоо интеграц хийгдэж Финтек гэдэг шинэ төрлийн салбар гарч ирж байгааг хүмүүс мэдэж байгаа байх. Үүнд IA буюу хиймэл оюун ухаан буюу дата системүүд нэгдэж тухай харилцагчийн кредит скоринг хүний оролцоогүй тооцдог болсон. Энэ скорингийг тооцоход Зээлийн мэдээллийн сангийн мэдээллийн бааз хамгийн чухал үүрэг гүйцэтгэнэ. Үүний үр дүнд нь оюутан сургуулиа амжилттай төгсөж, байгууллагад ажилд ороод 6 сар банкаар дамжуулж цалингаа авлаа гэхэд 6 сарын тухай хүнд та манай банкаар 6 сарын турш тогтмол орлоготой болжээ. Танд хэдэн сая төгрөгийн зээлийн эрх нээх боломжтой байна гэх мэт байдлаар шууд хиймэл оюун ухаан ажиллаж и-мейл илгээх байдлаар ажиллаж эхэлнэ. 

Зээлийн ангилал буурсан тохиолд зээл хаагдахаас 3-6 сарын хугацаанд хэвийн графикийн дагуу зээлээ төлсөн тохиолд ангилал нь буцаан хэвийн болох боломж байдаг. 

-Зээлийн мэдээллийн санд иргэн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд ангилалд ордог. Энэ нь манай хуулиар 6 жилийн хугацааны турш хүчинтэй байдаг. Харин энэ хугацаанд санхүүгийн үйлчилгээ авах эрх нь үүгээр хаагдчихлаа гэсэн ойлголттой байдаг шүү дээ. Ингэж хэрэглээг нь хязгаарладаг уу?
-
Яг ингэж хязгаарлах, зээл олгохыг хориглох тухай ямар ч хууль журмын зохицуулалт байхгүй. Дээр хэлсэнчлэн чанар зүйл олон хүчин зүйлс байдаг тул муу түүхэд яагаад орсон шалтгааныг банк судлах шаардлага тулгадаг. Сая Суэцийн сувагт ачааны хөлөг онгоц гацсантай холбоотой зээлдэгчийн түүхий эд, бараа материал саатах, тээврийн зардал өссөн гэх асуудлаас болж зээлийн төлбөр саатаж зээлийн ангилал буурч зээл хаагдсан банк энэ бүх шалтгааныг судлаад зээлдэгч санхүүгийн хариуцлагагүй байдлаас бус өөр шалтгаанаар зээлийн ангилал буурсныг мэдэж зээл олгох боломжтой. Мөн нэг зүйл нэмж хэлэхэд зээлийн ангилал буурсан тохиолд зээл хаагдахаас 3-6 сарын хугацаанд хэвийн графикийн дагуу зээлээ төлсөн тохиолд ангилал нь буцаан хэвийн болох боломж байдаг. Тиймээс зээлдэгч нар маань Зээлийн мэдээллийн сангийн үйл ажиллагааны талаар судалж үзэх шаардлагатай.

-Зээлийн мэдээллийн сангийн ангилалд орсон түүхийг хүчингүй болгож өг гэж шаардах болжээ. Ийм боломж байдаг уу?
-
Тийм боломжгүй.

-Яагаад?
-
Дээр яригдсан хувь хүний болон цаашлаад системийн асуудал, Финтек салбарын хөгжлийн асуудал бүгд эхлэл буруу тавих сөрөг нөлөөтэй. Дээрх аливаа дата мэдээлэл урт хугацаанд, үнэн зөв бүртгэгдсэн байх нь түүнд суурилсан аливаа тооцоо, судалгааны үр дүн бодитой гарах магадлал илүү өндөр байдаг.

-Сайн түүхтэй харилцагчид давуу байдал үүсэх боломжтой юу?
-
Боломжуудын талаар өмнө их дурдлаа. Одоо өмнө дурдаагүй нэг боломжийг хэлье гэж бодлоо. Зээлийн хүү, хугацаанаас гадна зээлдэгч нарт зээлийн нөхцөл өөрчлөх гэсэн ойлголт байдаг. Ковидийн үед зээлийн нөхцөлийг банкнууд хийж байна. Сайн түүхтэй харилцагч хүүгээ бууруулах, зээлийн төлбөрөө хойшлуулах, зээлээ сунгах гэх мэт боломж муу түүхтэй харилцагчаас илүү байх боломжтой байдаг. Мөн Зээлийн мэдээллийн сангийн үйл ажиллагаа улам өргөжиж үүрэн телефоны компаниудын төлбөрийн мэдээлэл НДШ-ийн төлбөрийн мэдээлэл агуулагдаж байгаа ирээдүйн санхүүгийн зуучлалын үүргийг улам л хялбаршуулах зам руу орж буй хэлбэр юм.

-Ярилцсанд баярлалаа.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан