Хоёр настнуудыг цэцэрлэгийн наснаас ХАСНА, ХАСАХГҮЙ...
Ийм мэдээлэл гараад багагүй хугацаа өнгөрчээ. Одоогоор хуулийн төслийн хэмжээнд яригдаж байгаа тул өнөөдрийн байдлаар хоёр настнууд цэцэрлэгт явах эрхтэй. Харин хууль батлагдвал яах вэ?
УИХ-д Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнгөрсөн зургаадугаар сард өргөн барьсан. Уг хуулийн төсөлтэй хамт сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлээд байна.
Энэ төсөлд хоёр настай хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсролын наснаас хасах тухай заасан. Өөрөөр хэлбэл 2-5 насныхан цэцэрлэгт явдаг байсан бол хоёр настнуудыг хассанаар 3-5 насныханд цэцэрлэгийн орон зай гаргаж өгөх юм. Ингэснээр таван настнуудыг сургуулийн өмнөх боловсролд бүрэн хамруулж, бага боловсролд бэлдэх боломжтой гэж үзэж байна.
/Шинэчилсэн найруулга/
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан зургаадугаар сарын 23-ны өдрийн Засгийн газрын хуралдааны шийдвэр танилцуулахдаа "Энэ хичээлийн жилд хоёр настнуудыг цэцэрлэгт авна" гэж мэдэгдсэн. Түүнчлэн "Шинээр өргөн барьсан Боловсролын тухай хуульд 3-5 насыг сургуулийн өмнөх нас гэж тогтооно" гэсэн юм.
Монгол Улсын хэмжээнд 2019 онд төрсөн буюу энэ жил хоёр нас хүрсэн /хүрэх/ 75 мянга гаруй хүүхэд байна. Эдгээр хүүхдүүд энэ жилдээ цэцэрлэгт хамрагдах боломжтой болсон. Харин хууль батлагдвал дараа жил буюу 2022 оны намар 2020 онд төрсөн 77 мянга гаруй хоёр настнуудын эцэг эх, асран хүмүүжүүлэгч хүүхдээ өөрсдөө эсвэл хамаатан садан, асрагчаар харуулах уу, хүүхэд харах үйлчилгээнд өгөх үү, эсвэл хувийн цэцэрлэгт өгөх үү гэх мэт сонголттой тулгарах нь.
Хоёр настай хүүхдээ цэцэрлэгт өгөөд ажилдаа орж, орлого олж, амьдралаа залгуулах хүсэлтэй эцэг эхчүүдэд энэ мэдээ хүнд тусаж байна. Боловсрол, шинжлэх ухааны яамны Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмар энэ талаар ярихдаа /өнгөрсөн тавдугаар сард авсан ярилцлага/ “Эцэг эхчүүдийг ажил хийх боломжоор хангахын тулд хувийн цэцэрлэгүүдэд хоёр настнуудыг авах эрхийг нь нээлттэй орхино. Мөн хүүхэд харах үйлчилгээнд хүүхдээ харуулах боломжийг олгохоор судалж байна" гэсэн юм.
СӨБ-ын газрын дарга Ж.Мягмар “Хоёр настнууд цэцэрлэгт яваад удахгүй өвддөг. Хүүхдүүд бие биеэсээ халдвар авч өвчилдөг. Улмаар ээжүүд ажил хийх байтугай түүнээс их хохирол амсаж, хүүхдээ өвтгөн, эм эмчилгээнд маш их зардал гаргадаг. Хамгийн эмзэглэмээр зүйл бол хүүхдүүдээ суурь өвчтэй болгож байна” гэлээ.
Хуулийн төсөлд иргэдээс ирсэн саналаас:
ХОЁР НАСТАЙ ХҮҮХДИЙН БОЛОВСРОЛЫГ ҮГҮЙСГЭСЭН БУЮУ СУРЧ БОЛОВСРОХ ЭРХИЙГ Њ БООМИЛЖ БАЙГАА НОЦТОЙ АСУУДАЛ
Хүүхдээ цэцэрлэгт өгснөөр эцэг эхчүүд ажил хөдөлмөр эрхлэх боломжтой болно. Гэтэл хууль батлагдвал дахин нэг жил гэртээ суух, орлогогүй болох, зээлээ төлөх чадамжгүй болох зэрэг олон сөрөг талтай гэж үзэж байна. Цаашлаад ажил олгогч нар гурван жил хүүхдээ хараад суух, тэдний нийгмийн даатгалыг төлөх эмэгтэй хүнийг ажилд авах сонирхолгүй болох, хүүхдээ цэцэрлэгт хамруулах боломжгүй гэж үзэж хүүхэдтэй болох төлөвлөгөөгөө хойшлуулах, улмаар төрөлт буурах, жил дараалан төрсөн ээжүүд олон жил гэртээ суух зэрэг олон сөрөг талтай ажээ.
Монголын төрийн бус өмчийн цэцэрлэгүүдийн холбооны нэгдсэн зөвлөл:
- Хоёр настай хүүхдийг хүүхэд харах үйлчилгээнд хамруулах замаар цэцэрлэгийн хүүхдийн тоог цөөлөх бодлогыг шууд хуульчилж байна.
- Эмзэг бүлгийн буюу хамгийн анхаарах ёстой нийгмийн нэгэн давхаргын хоёр настнууд гэртээ байх шаардлагатай болох нь. Өнөөдөр гэртээ цоожлогдож түлэгдсэн, бэртсэн, гэмтсэн хүүхдүүдийн олонх нь аюулыг урьдчилан харж мэдэхгүй хоёр настнууд байдгийг энд дурдан сануулах хэрэгтэй байна
- Хоёр настай хүүхдийн боловсролыг үгүйсгэсэн буюу сурч боловсрох эрхийг њ боомилж байгаа ноцтой асуудал юм. Хоёр настнууд бие даах, нийгэмших, хэлд орж, ярих чадвартай болж, хөгжлийн суурь тавигддаг чухал үедээ хөгжлийг дэмжих сургалтын хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх багшгүй нөхцөл рүү шахагдаж байна гэжээ.
Харин хуулийн төсөлд оруулсан хариу тайлбарт:
ЮНЕСКО-гийн Статистикийн Хүрээлэнгийн 2020 оны албан ёсны мэдээллээр нийт 225 улсын 2.7 хувь нь буюу 6 улс хүүхдийг 2 настай, 69.3 хувь нь 3 настайд нь сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээ буюу цэцэрлэгт элсүүлж байна. Тиймээс олон улсын жишигт нийцүүлэхээр хуулийн төсөлд тусгаад байна.
Дэлхийн улс орнуудад 0-2 настай хүүхдэд боловсрол эзэмшүүлэх гэхээс илүү гэр бүл, эцэг эхийн асрамж, хамгаалал, хоол тэжээл, аюулгүй орчинд эрүүл хүн болгож өсгөхөд бодлогоо чиглүүлж байна.
Иймд тус хуулийн төслийн 10.5 дахь хэсэгт “Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих хөтөлбөрийг боловсрол, нийгмийн хамгаалал болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.
Тайлбар: Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих хөтөлбөр гэж 0-2 настай хүүхдийн эрүүл мэнд, өсөлт, хэл яриа, танин мэдэхүйн хөгжлийг дэмжих баримт бичгийг ойлгоно.” гэж заасан тул 1-2 насны хүүхдийн боловсролын асуудлыг орхигдуулаагүй зохицуулсан гэж үзэх боломжтой байна.
Энэ жил хоёр нас хүрэх гэж буй хүүхэдтэй ээжүүдээс саналыг сонсоход:
ХУУЛЬ БАТЛАГДВАЛ ЭЭЖҮҮД ГУРВАН ЖИЛ ОРЛОГОГҮЙ ГЭРТЭЭ СУУНА
Иргэн Н:
Дан ганц хүүхдийн асуудал биш гэр бүлийн асуудал болж байна. Хоёр жил хүүхдээ гэртээ харсан. Одоо ажил хийж нөхөртөө тусалж, гэр бүлийн эдийн засагт хувь нэмрээ оруулмаар байна. Хамгийн гол нь гэрт байхаар стресс ихтэй байна. Үүнээс болоод гэр бүлийн уур амьсгал хэцүүддэг. Хувийн цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээнд итгэхгүй байгаа. Хүүхэд яаж харж, юу өгөхийг мэдэхгүй. Айж байна.
Олон хүүхэдтэй айлд хувийн цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээнд төлбөр төлөх маш хүнд тусна.
Иргэн Г:
Ийм халдварт өвчний эрсдэлтэй үе учраас хоёр настнаа цэцэрлэгт өгөхгүй гэж бодож байна. Харин нөхцөл байдал хэвийн үе байсан бол цэцэрлэгт өгөх байсан. Гайгүй цэцэрлэг яслид өгнө үү гэхээс хүүхэд харах үйлчилгээ дэмий байх гэж бодож байна. Ямар ч хүн ямар хоол унд өгч, яаж харах юм билээ мэдэхгүй. Өдөржин зурагт үзүүлээд саатуулаад байж байх болов уу гэж бодож байна.
Иргэн С:
Хоёр байсан жилийг гурав болгочихвол маш хүнд тусна. Нэмээд хүүхэд төрүүлчихвэл дор хаяж дөрвөн жил, цаашлаад 5-6 жил гэртээ суух шаардлага гарна. Ялангуяа олон хүүхэдтэй айлд хувийн цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээнд төлбөр төлөх маш хүнд тусна.
Иргэн Г:
Хүүхэд харах хүнгүй хүмүүст гурван нас гэдэг шийдвэр гарвал хэцүү л байна.
Иргэн Э:
Хэрэв энэ хууль батлагдвал бүх ээжүүд орлогогүй гэртээ гурван жил сууна. Нөгөө талаар ид хөгжих насандаа тоглоод, хөгжөөд, юм сураад явбал хүүхдэд минь хэрэгтэй. Болдог бол хууль батлахаас нь өмнө санал хүсэлтээ илэрхийлж болиулмаар байна.
Байрны зээлтэй учраас ажилдаа эрт орохоос өөр аргагүй байсан.
Иргэн О:
Эцэг эхчүүд бөөнөөрөө эсэргүүцэх хэрэгтэй. Хоёр настнууд ид юм сурч хөгжих нас нь шүү. Харин эрт байна, болоогүй гэвэл өөрийн хүсэлтээр цэцэрлэгт өгөхгүй байж болно шүү дээ.
Иргэн Э:
Ээжүүдийн ажил хийх эрхийг, хүүхдийг цэцэрлэгт явах эрхийг ингэж хасаж болохгүй. Сайн судалж хийхгүй бол нийгэмд маш олон сөрөг талууд гарч ирнэ. Би жишээ нь хүүхдээ ой хүрээгүй байхад ажилдаа орсон. Байрны зээлтэй учраас үнэндээ тэгэхээс өөр аргагүй байсан. Хүүхдээ цэцэрлэгт оруулах цагийг хүлээж байгаа олон ээж бий. Зөв шийдвэр гаргаасай гэж бодож байна.
2019 онд төрсөн хүүхэдтэй ээжүүдийн Фэйсбүүк бүлгэмд санал асуулга явуулахад /Засгийн газраас энэ жил хоёр настнуудыг цэцэрлэгт авах эсэх тухай шийдвэр гарахаас өмнө явуулсан санал асуулга болно/
Одоо хэрэгжиж байгаа хуульд:
6.3.Дөрөв хүртэлх насны ихэр хүүхэдтэй эх, эсхүл эцэг нэг удаа тэтгэмж авах эрхтэй.
6.4. 0-18 хүртэлх насны гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэг улирал бүр тэтгэмж авах эрхтэй бөгөөд хүүхдийн тоонд төрүүлсэн болон үрчлэн авсан, асран хамгаалж, харгалзан дэмжиж байгаа хүүхдийг хамааруулна.
Цэцэрлэгийн багш н.Баасансүрэн:
ХОЁР НАСТНУУДЫН ДАРХЛАА СУЛ БАЙДАГ УЧРААС ХИЧЭЭЛ ЭХЛЭЭД УДАЛГҮЙ ТАЛ НЬ ӨВДДӨГ
-Хоёр настнууд цэцэрлэгт ороод удалгүй өвдөөд эхэлдэг гэж ярьдаг. Таны анзаарснаар хүүхдүүдийн хэчнээн хувь нь цэцэрлэгтээ явахаа больдог юм бэ?
-Хичээл эхлээд удаагүй байхад өвдөөд эхэлдэг. 40 хүүхэдтэй бүлэг байлаа гэхэд, 18-20 хүүхэдтэй үлддэг. Тэр нь хүүхдийн дархлаа нь сул байдагтай холбоотой болов уу гэж бодож байна. Олон хүүхэд нэг дор бужигнаад байхаар халдварт өртөмтгий болчихдог. Хоёр настай хүүхдүүдийг элсүүлэх нэг, хоёр яслийн бүлэг нээж байгаа гэсэн. Хэрвээ гурван наснаас нь авдаг болчихвол хоёр настнуудыг яслид авах, хүүхэд харах үйлчилгээнд авах талаар ярьж байгаа юм билээ.
-Багш нар ямар байр суурьтай байгаа бол?
-Гурван нас хүрээд нэг насаар ахиу болчихоор дасан зохицох чадвар нь арай илүү, дархлаа нь сайн болсон байх магадлалтай. Гурван настнууд хоёр настнуудаа бодвол харьцангуй биеэ даасан хүүхдүүд байдаг учраас багш нарын ажил хөнгөрөх болов уу.
-Таны анзаарснаар цэцэрлэгт явснаар хоёр настнуудын хэл ярианы хөгжилд цэцэрлэг хэр нөлөөтэй байдаг вэ?
-Хоёр настнууд цэцэрлэгт хэлд ороогүй байхдаа орж ирээд удалгүй сайн ярьдаг болдог. Гэр бүлийн орчинд дохио зангаагаар ярьдаг байсан хүүхдүүд өөр орчинд ороод өөр хүүхдүүдтэй, багш нартай ярилцаад ирэхээр хэл ярианы хөгжилд нь ахиц сайн гардаг.