Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас шувууны аж ахуй, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг шалгажээ. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд хил, гүний хяналтын улсын байцаагч, мал үржлийн хяналтын улсын байцаагч нар оролцжээ. МХЕГ-ын Мал эмнэлгийн хяналтын улсын ахлах байцаагч Ч.Саруултуяатай шалгалтын талаар ярилцлаа.
-Шалгалтад хэчнээн газар хамрагдав?
-Дархан-Уул, Орхон аймаг, Нийслэлийн Сонгинохайрхан, Хан-Уул, Баянзүрх, Багануур дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийт 24 шувууны аж ахуйн нэгж болон өрхийн аж ахуйн нэгжүүд хамрагдлаа. Архангай, Баянхонгор, Говьсүмбэр, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ аймагт 18 шувууны аж ахуй болон өрхийн аж ахуйг шалгалаа.
-Манай улсын шувууны аж ахуйн хөгжил ямар түвшинд байна. Бид жилдээ хэчнээн хэмжээний өндөг үйлдвэрлэх боломжтой байна вэ?
-Манай улсын шувууны аж ахуйн хөгжил 1960-д оноос эхэлсэн байдаг. 1963 онд анхны шувууны аж ахуй Шувуун фабрик нэртэйгээр байгуулагдаж 30 мянган өндөглөгчөөс жилдээ 4.5 сая ширхэг өндөг, 70 тонн мах үйлдвэрлэх хүчин чадалтайгаар сууриа тавьсан түүх бий. 1973 онд ЗХУ-н техник эдийн засгийн үндэслэлээр 100 мянган өндөглөгчтэй болгох өргөтгөл хийж, үүний үр дүнд жилд 22.6 сая ширхэг өндөг, 250 тонн тахианы мах үйлдвэрлэх хүчин чадалтай болсон.
Харин зах зээлийн харилцаанд шилжсэнээс хойш Шувуун фабрикийн суурин дээр “Бөхөг”, “Түмэн шувуут” компани байгуулагдсан. Энэ оны эхний хагас жилийн байдлаар шувууны аж ахуйг Улсын хэмжээнд 148 нэгж 397,4 мянган шувуу үржүүлж байгаа нь Монгол Улс өндөгнийхөө дотоодын хэрэгцээг хангах боломж сайжирсаныг илтгэж байна.
-Шалгалтаар ямар зөрчил дутагдал илрэв?
-Шалгалтанд хамрагдсан шувууны аж ахуйн нэгжүүдийн 95 хувь нь дэргэдээ мал эмнэлгийн салбар, ариун цэвэр, эрүүл ахуйн үзлэг, шинжилгээний байргүй, Хан-Уул дүүргийн шувууны аж ахуйн нэгжүүд айл өрхтэй зэрэгцээ, 10-аас доошгүй километр хол байрлаагүй, Шувууны аж ахуйд мөрдөх анхан шатны бүртгэл хөтлөлт бүрэн хийгдэж хэвшээгүй, хорио цээрийн бүсэд халдвар дамжин тархахаас урьдчилан сэргийлэх зориулалт бүхий ариутгал халдваргүйтлийн цэгийг аж ахуйн нэгжүүдийн 50 гаруй хувь нь ашиглаж хэвшээгүй зэрэг нийтлэг зөрчлүүд голчилж байна. Мөн шувууны аж ахуйн нэгжүүдийн 40-өөд хувь нь аж ахуйн хашаа руу орох хаалга, үйлдвэрлэлийн байранд орох хаалганы дэргэд ариутгах төхөөрөмжгүй байх нь элбэг тохиолдлоо.
-Шувууны аж ахуйн ажилчид ямар сахилга сахидаг юм бэ?
-Шувууны төрөлжсөн аж ахуйн ажилчид нь үйлдвэрлэлийн хэсэгт орохдоо гадуур хувцсаа сольж, ажлын ариутгасан цэвэр хувцас өмсөж, мал эмнэлгийн нэвтрүүлэх цэгээр дамжин нэвтрэнэ. Ажлаас тарахдаа хувцсаа ариутгал цэвэрлэгээнд өгнө. Хүн бүр хувцасны зориулалтын тусгай шүүгээтэй байна. Харамсалтай нь аж ахуйн нэгжүүдийн 70 гаруй хувь нь үүнийг биелүүлээгүй байлаа. Мөн шувууны байр, тоног төхөөрөмжид ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийдэггүй зөрчил ч илэрсэн.
-Шувуунд мал эмнэлгийн эрүүл мэндийн үзлэг болон вакцин хийдэг үү?
-Хийдэг. Шалгалтын явцад шувуунд мал эмнэлгийн эрүүл мэндийн үзлэгийг толгой дараалан хийж, өндөг нэг бүрд овоскопийн шинжилгээ хийгээгүй, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин хийж бүртгэл хөтлөөгүй, аж ахуйн нэгжүүдийн 20-иод хувь нь шинээр шувуу авах, сүрэг сэлбэхдээ мал эмнэлэг ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээ аваагүй байлаа. Мөн Шилийн гол, Буянт шувуу, Маргад ундраа, Монгол тахиа компанид хэрэглэж байгаа эм, ариутгалийн бодис баталгаажилтгүй, сангас, хорогдлыг зориулалтын цэгт ангилж хаядаггүй зэрэг зөрчлүүд тус тус илэрлээ.
-Манай улс өндөг экспортоллын тухайд тодруулана уу?
-Өнгөрсөн онд “Түмэн шувуут” компанийн шувууны аж ахуй нь өөрийн тусгай зөвшөөрлөөр зургаан удаа, Оросын Холбооны Улсаас үржлийн 644 мянга гаруй ширхэг өндөг улсын хилээр импортолсон байна. “Ти-Эс-Эй-Ти” компани нь 2009 оны 11 дүгээр сард Оросын Холбооны Улсын Красноярск мужаас “Родонит-3″ удмын хоногийн настай 60 мянган дэгдээхийг холбогдох хууль тогтоомжийн дагуу импортолсон байна.
-Сүүлийн жилүүдэд манай улс шувууны томуу зэрэг өвчинд өртөх магадлалтай эмзэг бүсэд багтаад байгаа. Шувууны халдвараас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Үнэхээр манайд шувууны гоц халдварт өвчин гарч болзошгүй эрсдэл өндөр байгаад анхаарч шувууны аж ахуй нэгжүүд өөрийн мал эмнэлгийн салбар байхгүйгээс өдөр тутмын дотоодын хяналт орхигдож байна. Тиймээс мал эмнэлэг ариун цэвэр, хорио цээрийн дэглэмийг сайтар мөрдөж, түүнд тавих дотоодын хяналтыг сайжруулах нь зүйтэй юм.
Түүнчлэн үржлийн өндөг бойжуулж борлуулах эх сүрэг байхгүйгээс үржлийн сүрэг сэлбэлт ОХУ-аас хараат, өндөглөгч, өсвөр шувуу, дэгдээхийний тэжээлийг ихэнх аж ахуйн нэгж импортолж байгаагаас тэжээлийн чанар, хангамж БНХАУ-аас хараат болж, тэжээлийн бүтцийг дотоодод шинжлэх боломжгүй байгаагаас тэдгээрээр дамжин халдварт өвчин тархах эрсдэлийг бий болгож байна. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин тарилгыг иргэд зөвшөөрөлгүй ганзагаар импортлон хэрэглэж байгаа нь шувууны халдварт өвчин тархах эрсдэл үүсгэх магадлалтай байна.
М.Мөнхтунгалаг http://www.niigmiintoli.mn/