gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     8
  • Зурхай
     10.10
  • Валютын ханш
    $ | 3592₮
Цаг агаар
 8
Зурхай
 10.10
Валютын ханш
$ | 3592₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 8
Зурхай
 10.10
Валютын ханш
$ 3592₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Хүргэн хүү" Ерөнхийлөгчөөс хишиг горьдсоор үүрд явчихлаа

Соёл урлаг
2011-08-02
0
Twitter logo

Монгол кино үйлдвэрийн амьд архив, баримтат киноны домог болсон Д.Довдон гуай маань саяхан, баяр наадмын өмнөх өдөр бурхны оронд оджээ. Монголын кино урлагийн түүх арвин баялаг. Энэ түүхийг бүтээлцэж ирсэн эгэл, даруухан, энгүй их авьяастнууд цагийн эрхээр үгүй болсоор байна. Гэтэл тэр алтан сайхан хүмүүсээ бид амьдад нь баярлуулж чаддаг сан бил үү.

Баярлуулах нь байтугай бүр улсын Ерөнхийлөгчийнх нь харалган бодлогын уршгаар зарим нэг нь цагаасаа эрт таалал төгсөх цөвүүн цаг ирсэн бололтой.

Д.Довдон гуай ч чухам ийм л тавилангаар хорвоог орхив. Амьдралынхаа 40 гаруй жилийг Монголын кино урлагт зориулсан тэрбээр 400 гаруй баримтат кино туурвиж, 30 шахам уран сайхны киноны гол болон туслах дүр бүтээжээ. ''Галт тэрэгний хурдаар", "Найрамдлын наран дор", "Андын тус алсдахгүй", "Баян хангайн жавхаа", "Бүхий олон багачууд", "Бид пионер", "Найрсаг айлчлал", "Их говийн зоригтон" зэрэг 400 гаруй баримтат кинонд найруулагчаар ажилласан байна.

Түүнчлэн "Хүргэн хүү"-гийн Хөдөлмөрийн баатар Дэмбэрэл, "Их говийн жонон"-гийн сэтгэцийн өвчтэй лам, "Босоо ороолон"-гийн өвгөн Жигжид, "Уяа" киноны уяач сохор өвгөн, "Хааны сүүлчийн хатан"-ы Эзэн Богдын итгэлт зөвлөх лам, "Цэргийн хүү"-гийн туслах дүрээр үзэгч олныхоо сэтгэлд хоногшиж үлдэв. Энэ дундаа "Хүргэн хүү" киноны Дэмбэрэлийн дүрээр үзэгч олны сэтгэлд хүндтэй байр эзэлсэн билээ.

1934 оны гуравдугаар сарын 11-нд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын малчин ард Должингийн гэрт мэндэлсэн тэрбээр анх Мал эмнэлгийн техникум төгсч байжээ. Улмаар урлагийн замд татагдаж, 1957 онд Урлагийн сургуулийг найруулагчаар, дараа нь 1960 онд ЗХУ-ын /хуучнаар/ Москва хотноо Бүх Холбоотны Кино урлагийн дээд сургуулийг баримтат кино найруулагчаар төгсчээ. Д.Довдон ажлын гараагаа Завхан аймгийн Соёлын ордны найруулагчаас эхэлж, 1965 оноос "Монгол кино" үйлдвэрт ирж ажилласан байна.

Д.Довдон агсныг хамт олон, найз нөхөд нь гавьяатад тодорхойлсоор даруй таван жилийг ардаа орхиж. Харин энэ жилийн улсын баяраар л нэг... гэсэн горьдлого төрсөн юм биз дээ. Баяр наадмын урд өдөр буюу долдугаар сарын 10-нд энгэрээ цоолох нь бараг л тодорхой болчихлоо гээд хамт олон нь ч итгүүлчихэж. Өмнөх Ерөнхийлөгч нарын өгөөгүй шагналыг "ардчилсан" Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өгчихнө гэж бүгдээрээ л тун их итгэлтэй байсан бололтой юм. Ойр дотнынхноо дуудаж, идээ будаа, өмсөх зүүхээ ч бэлтгэж байжээ.

Гэтэл түүнд гавьяатын цол, тэмдэг өгөхөөс эрхэм Ерөнхийлөгчийн гар нь татганав. Оронд нь болсон, болоогүй хэдэн дуу хийсэн бацаануудад, тайзан дээр алиа марзан үг холбоод жүжигчин гэгдэгсдэд алдар гавьяа түгээхийг илүүд үзэв. ''Гавьяат"-ын хэмээх шармал төмөр бараг л үнэ хүндгүй болсон эд л дээ. Ялангуяа өмнөх Ерөнхийлөгч Н.Энхбаяр, одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нарын нүүрэн дээр төрийн одон медаль, шагнал, урамшууллын үнэ цэнэ шалдаа ортол бууж, танилын нүүр, тал тохой татсан амин хувийн ашиг хонжоогоор хийсч явдаг эд болсон.

Төр, түмэндээ хийсэн бүтээснээрээ дуудуулах гавьяатнууд ард үлдэж, зарим нь Төрийн тэргүүнээсээ хишиг горьдсоор бурхны оронд одоцгоох гашуун тавилантай учирч байна. Д.Довдон гуай төрийн ордноос утас цохихыг хүлээсээр орой болгож, орон дээрээ хэвтээд л дахин босч ирсэнгүй. Бүтээсэн үйлээ төрдөө үнэлүүлэх гэсэн уран бүтээлчийн чин хүслийг яалтай билээ. Түүнийг нь тоож ч хараагүй Ерөнхийлөгчийн харалган бодлогыг бас хэрхэх ч билээ.

Байсхийгээд л шагнал, одон медалийн хур буулгадаг нь Төрийн тэргүүний хийдэг гол ажлын нэг. Гэхдээ ихэвчлэн өөрт хэрэгтэй, улстөрийн замналд нь таалалтай хүмүүсийг л шагнаж урамшуулаад байгаа нь ч нуух аргагүй үнэн. Төрийн шагналыг өгөх хүн олдоогүй учраас Б.Баабар, Д.Сосорбарам хоёрыг шагнасан гэвэл алдас болно. Гавьяат жүжигчин болох хүн байхгүйдээ Л.Баттулга / Аглуу/-гийн энгэрийг цооллоо гэвэл эндүүрэл.

Монголын урлаг, соёлд насаараа зүтгэчихээд ойн медалиас өөр юмгүй, гундуухан алхаж яваа Д.Довдон гуайн адил ахмадууд олон байгааг "ардчилсан" Ерөнхийлөгч анзаарахыг ч хүсэхгүй байна. Ц.Элбэгдорж ач санаж, алс ирээдүйг бодолцож л төрийн шагналыг баруун солгойгүй цацахаас бус жинхэнэ эзэд нь хаана байгааг олж харсан доод тушаалын түшмэдүүдээ чичдэг ч байж мэднэ.

Д.Довдон гуайн шагналын тодорхойлолтыг шагнал хариуцсан түшмэл нь Ерөнхийлөгчийнхөө сонорт хүргэсэн бололтой юм. Тиймдээ ч хамт олон нь тийм итгэлтэй байж. Харамсалтай нь үеэ өнгөрөөсөн өвгөн өөрт нь хариу тус үзүүлж чадахгүй гэж Ц.Элбэгдорж үзсэн бололтой. Ард түмний дунд "живхтэй гавьяат" гэдэг үг " бараг л моодонд орж байна. Тэдний хажууд үзүүлэх юмтай, үнэлүүлэх бүтээлтэй хүн байлаа, Д.Довдон.

Түүний хийсэн баримтат кинонууд одоо ч бидний сэтгэлийг баясгаж, нүдийг хужирлаж байна. Гавьяа шагналд оочер дараалал байдаг бол, түүнийх хэтрээд бүр хэд дахин авчихсан байхаар тийм л хүн байв. Хийж бүтээснээ дэвэргэж ярих дургүй, нэг юм эхэлбэл заавал дуусгаж байж салдаг зантай хүн гэж түүнтэй хамт ажиллаж байсан анд найз, танил нөхөд нь дурсан ярьж байна.

Д.Довдон "Хүргэн хүү" кинонд тоглосон тухайгаа "Миний анхны уран сайхны кино. Тэр үед "Монгол кино нэгтгэл" одоогийн байрандаа дөнгөж орж байсан. Би ч шинэхэн ажилчин байлаа. Нэг өдөр явж байсан чинь миний ард хоёр хүн "Нөгөөдөх чинь энэ явж байна" гээд л яриад байна. Эргээд харсан чинь Жигжид найруулагч, зураглаач Цэрэн хоёр "Довдон чамтай нэг уулзаадахъя" гэлээ. Тэгээд Жигжид найруулагчийн өрөөнд орлоо. Жигжид найруулагч "Би кино хийж байгаа. Одоо дүрээ сонгож байна. Гол дүрд чи яг тохирох юм байна" гээд л намайг сонгосон. Тэр үед уран сайхны кинонд дүр сонгоно гэдэг нарийн байлаа шүү дээ. Аймаг орон нутгаар хүн хайгаад л явчихна. "Хүргэн хүү" киноны хадам аав Найдан гуайг Ховдын театраас олж ирсэн байдаг юм" хэмээн дурсан ярьсан байдаг.

Баримтат киноны найруулагч хүн уран сайхны киноны гол дүрд тоглоод ард түмэндээ хүндлэгдэх хувь тохиол түүнд л оногдсон юм. Бүр анхны киногоороо шүү. Энэ нь түүнд аз дайрсан хэрэг биш, авьяастайгаа нотолсон хэрэг байлаа. "Би одоо 80 нас хүрэх гэж байна. Тэгэхэд хүмүүс намайг хараад "Нөгөө хүргэн хүү чинь явж байна" гэж ярьдаг. Энэ кинонд тоглосондоо их баярладаг. Гэхдээ ганцхан миний чадал биш. Кино урлаг гэдэг хамтын бүтээл. Миний хажууд мундаг хүмүүс байсан учраас ийм сайхан уран бүтээлээр овоглуулж явна" хэмээн ярьсан нь бий.

Төрөөсөө хайр хишиг хүлээсээр үүрд эргэж ирэхээргүй явсан түүний тухай ийн өгүүлэх нь дахиад Төрийн тэргүүн маань, олон хүнийг хүлээлттэйгээр үүрд битгий нойрсуулаасай гэснийх билээ. Энд зөвхөн нэгэн уран бүтээлчийн тухай дурдлаа. Цаана алдар гавьяаны харалган бодлогын хажуугаар өнгөрсөн ид хийж бүтээж буй идэр дунд насныхан, хийдгээ хийчихээд хэн намайг анзаарах бол хэмээн хүлээж суугаа ахмад буурлууд олон байгааг анзаарч харвал буян болно шүү, эрхэм Ерөнхийлөгчөө.

Монголын баримтат киноны домог болсон авьяаслаг найруулагч, жүжигчин Д.Довдон гуайг Монголын ард түмэн мартах учиргүйд итгэнэм. Ум сайн амгалан болтугай.

Т.Билэг

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан