gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     15
  • Зурхай
     5.20
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 15
Зурхай
 5.20
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 15
Зурхай
 5.20
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Хүүхдээ асран хамгаалдаггүй атлаа төрөөс өгсөн мөнгийг нь авдаг ээжүүд байдаг"

О.Хандмаа
Нийгэм
2021-04-30
2062
Twitter logo

Сар бүр олгодог хүүхдийн 100 мянган төгрөг, Засгийн газрын дэмжлэг болох 300 мянган төгрөгийн аль нь ч эзэндээ хүрээгүй буюу хүүхдэдээ очоогүй цөөн тохиолдол хороо бүрд бүртгэгддэг байна.

Хүүхдээ хайхрахгүй орхиж, салсан гэх шалтгаанаар утсаар ч ярихгүй хэдэн жил алга болсон ээжүүд ч бий аж. Ард нь ямар шалтгаан байдгийг мэдэхгүй ч эх нь орхисон бяцхан үрс аав, өвөө, эмээгийнхээ гар дээр эсвэл, хамаатан садангийнхаараа амьдарна. Хүүхдийн мөнгийг нь ээжээс нь нэхэж авах хүсэлтэй ар гэрийнхэн нь хорооныхоо удирдлагад хандах нь ихэсжээ.

Хүүхдийн мөнгө бол хөл хорионы үед өрхийг орлоготой болгож байгаа хүчин зүйл.

Энэ талаар Сүхбаатар дүүргийн 17-р хорооны Засаг дарга Г.Даваацэцэг цахим хуудастаа “Эхийн хайраа өгч, асарч хамгаалж чадахгүй бол ядаж хүүхдийнх нь мөнгийг хүүхдэдээ өгчих. Эхийн талд үйлчилдэг энэ хуулиа өөрчлөхгүй бол хүүхэд хохирсоор байна” хэмээн нийтэлжээ.

Бид эл асуудлаар Сүхбаатар дүүргийн 17-р хорооны Засаг дарга Г.Даваацэцэгтэй ярилцлаа. Тэрээр “Хамгийн сүүлд манай хороонд 2-4 хүүхэдтэй зургаан өрхийн хүмүүс хүүхдийн мөнгөө ээжээс нь авч чадахгүй байна хэмээн арга ядан надад хандсан.  Үрээ орхиод явсан ээж нар хүүхдийнхээ мөнгөөр амьдарч, мөнгө хүртэх ёстой хүүхдүүд хоосон хоцорсон тохиолдол ил байгаа нь цөөхөн боловч энэ мэт тохиолдол хороо бүрд олон бий” хэмээсэн юм.

-Танай хороонд хүүхдээ орхисон хэмээн бүртгэгдсэн ээжүүдийн ийм сонголт хийх нийтлэг шалтгаан нь юу бол. Судалгаа хийж үзсэн үү?
-Гэр бүл салсны улмаас ээжүүд хүүхдээ орхих нь элбэг. Хүний хувийн амьдралыг нэвт шувт мэдэх боломжгүй. Гэхдээ хүүхдүүд өвөө, эмээ дээрээ өсөж буй тохиолдол олон. Архины хамааралд орсон, гэр оронгүй ээж нар ч бий. Хүүхдүүдээ орхиод өөр хүнтэй гэр бүл болоод явсан ч хүүхдийнхээ мөнгийг авсаар байдаг. Би 14 орчим жил ажиллахдаа хүүхдээ хаяад явсан ээж нараас хүүхдийн мөнгө авах эрхийг нь түдгэлзүүлж, хүүхдийг асарч буй аав, эмээ, өвөөд нь авч өгч байгаагүй. Олон аргаар оролдож үздэг ч бүтдэггүй. Банк, Халамжийн газартай очиж уулзана. Учир шалтгааныг нь тайлбарлана. Хамгийн хатуудаа тухайн ээжийн данс руу хүүхдийн мөнгө оруулахыг хэсэг хугацаанд хаалгуулдаг. Гэсэн хэдий ч буцаад данс нь нээгдчихдэг.

-Хүүхдийн мөнгийг нь ээжээс нь шилжүүлэн авах хүсэлтэй ар гэрийнхэн хаана хандах нь зүйтэй вэ?
-Хүүхдийн мөнгийг ээжийнх нь биш өөрсдийнхөө данс руу авах хүсэлтэй асран хамгаалагчид бий. Гэхдээ тэдгээр аав, эмээ, өвөө нар дунд олон шат дамжлагаар шүүх, прокурор гээд явах чадалтай хүн ховор. Энэ хүүхдийг хүнээс гуйхгүй өсгөнө дөө гээд л зүтгээд байдаг. Гэтэл хүүхдэд төрөөс өгч буй мөнгөн тэтгэмж нь хаяад явсан ээжийнх нь данс руу орсоор байгаа нь харамсалтай.

Хөл хорио тогтоосонтой болон хүүхдийн мөнгө 100 мянган төгрөг болж нэмэгдсэнтэй холбоотойгоор хүмүүс илүү их дуугарч хүүхдийн мөнгөө ээжээс нь авмаар байна гэх хүсэлтийг хороондоо тавих болсон.

-Та тэдгээр ээж нартай холбогдон учир шалтгааныг тайлбарлаж, ярилцаж үзсэн үү?
-Мэдээж ярилцаж үзсэн. Жишээлбэл нэг ээж рүү залгаад “Хүүхдийн мөнгөө хүүхдийг чинь өдий хүртэл асарч буй өвөө, эмээ рүү нь шилжүүл” гэж хэлсэн. Тэгэхэд “Хүүхдийн мөнгө дансанд орохоор автоматаар зээлд суутгаад байна” гэх тайлбар өгсөн. Би тэгээд хөл хорио дууссаны дараа албан ёсоор хүүхдийн мөнгө авах эрхээсээ татгалзаад өндөр настай эмээ, өвөөд нь өгөөрэй гэж учирласан. Зарим ээж бол “Чамд хамаагүй” гэнэ. Утсаа авахгүй алга болно.

-Хүүхдийн мөнгийг ээжээс бусад хүнд шилжүүлэхэд ямар асуудал тулгардаг вэ. Төрсний гэрчилгээний дагуу хүүхдийн мөнгө ээжүүдийн данс руу шууд ордог шүү дээ?
-Хэрвээ нас барсан тохиолдолд автоматаар дараагийн асран хамгаалагчид хүүхдийн мөнгө шилждэг. Бид хүүхдийн мөнгийг авах эрхийг хүссэнээрээ бусдад шилжүүлж чадахгүй.

Тиймээс энэ төрлийн зохицуулалт шаардлагатай байна. Жишээлбэл, Журамдаа тухайн ээж нэг жилээс дээш хугацаанд хүүхдээ харгалзахгүй орхисон бол хүүхдийн мөнгийг хүүхдийг асран хамгаалж байгаа эрх бүхий этгээдэд өгнө гэж зааж болно. Эсвэл хорооны Засаг даргаар ахлуулсан хамтарсан багт эл асуудлыг шийдвэрлэх эрхийг өгч болно. Хамтарсан баг дахь 5-6 гишүүн эл асуудлыг хамтран шийдэх боломжтой.

Хорооны засаг дарга тухайн ээжийн хүүхдийн мөнгө авах эрхийг хаалгах албан бичиг өгөхөд банк хүлээж аваад шийдвэрлээд өгдөг бол сайн. Гэтэл заавал ээжийг нь биечлэн авчир гэдэг.

Хөл хорио тавигдсаны дараа энэ төрлийн гомдлыг шийдүүлэх хүсэлтэй хорооны иргэдийнхээ бичиг баримтыг бүрдүүлээд өөрөө шат шатанд нь очиж, хамтран ажиллана.

Хорооны засаг дарга тухайн ээжийн хүүхдийн мөнгө авах эрхийг хаалгах албан бичиг өгөхөд банк хүлээж аваад шийдвэрлээд өгдөг бол сайн. Гэтэл заавал ээжийг нь авчир гэдэг. Хүүхдээ орхиод хэдэн жил өөр газар амьдарч буй, утсаар ч ярьдаггүй ээж мөнгөө шилжүүлэхээр ирнэ гэж байхгүй. Хүүхдийн мөнгө бол хөл хорионы үед өрхийг орлоготой болгож байгаа хүчин зүйл.

Зөвхөн манай хороонд мэдэгдэж байгаа нь энэ ч гэсэн хороо бүрд ийм асуудлаар иргэд ханддаг. Хүүхдийн мөнгийг ээжээс нь авах шаардлагагүйгээр болж байгаа айлууд байна. Тэд болгоод байгаа учраас хэлэхгүй, бас нэрэлхээд байдаг талтай. Гэхдээ үнэхээр боломж нь хүрэхгүй, хичээлийн хэрэглэлээ ч авч чадахгүй зутруухан байгаа асран хамгаалагчид ээжээс нь хүүхдийн мөнгийг нь авч олгуулах нь зүйтэй. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан