Короновирусийн цар тахал эрчимтэй тархсан энэ үед хувь хүн бүрийн анхаарах чухал зүйл бол Дархлааны системээ хүчтэй байлгах юм.
Хүний дархлааны систем гаднаас орж ирэх ашиггүй, муу бактери болон вирусээс биеийг хамгаалж, таныг эрүүл байлгах гол үүрэгтэй. Дархлаа муудаж нян бактери, вирус хүний бие рүү нэвтрэн орсноор халдвар үүсэж, тэндээс өвчлөл үүсдэг. Хэрвээ бие чинь сульдаж, ойр ойрхон өвдөх шинж тэмдгүүд илэрч байвал магадгүй дархлаа тань суларсан байж болох юм.
Тиймээс дараах мэдээллийг уншаад дархлаагаа хэрхэн дэмжих талаар мэдэж аваарай.
- Амархан стресст орох
Том шалгалтын дараа эсвэл томоохон төслийн ард гарсны дараа гэнэт бие чинь өвдөж байсан уу? Тэгвэл энэ энгийн тохиолдол биш. Америкийн сэтгэл судлалын нийгэмлэгийн тайланд дурдсанаар урт хугацааны стресс нь таны дархлааны тогтолцооны хариу урвалыг сулруулдаг.
Учир нь стресс нь халдварын эсрэг тэмцэхэд тусалдаг цусны цагаан эс болох лимфоцитын хэмжээг бууруулдаг. Лимфоцитын түвшин бага байх тусам ханиад томуунаас эхлээд бүх төрлийн вирусийн өвчнөөр өвдөх эрсдэл өндөр болдог байна
- Ойр ойрхон ханиад хүрэх
Насанд хүрэгчид жилдээ хоёроос гурван удаа ханиад хүрч найтаах, хамар битүүрэх нь хэвийн үзэгдэл юм. Ихэнх хүмүүс ханиад хүрсний дараа 7-10 хоногийн дотор хэвийн байдалдаа ордог.
Энэ хугацаанд дархлааны систем эсрэг биеттэй тэмцэхэд гурваас дөрвөн өдөр шаардагддаг байна. Гэхдээ хэрэв та байнга ханиад хүрдэг бол энэ нь таны дархлааны систем сул байгааг илтгэж байгаа шүү.
- Гэдэсний асуудлууд их үүсэх
Хэрэв та байнга суулгалт өгч, гэдэс тань хийгээр дүүрч, өтгөн хатдаг зовуурьтай бол энэ нь таны дархлаа суларч байгаагийн шинж юм.
Судалгаанаас үзэхэд таны дархлааны системийн бараг 70 хувь нь хоол боловсруулах замд байрладаг. Тэнд амьдардаг ашигтай бактери, бичил биетүүд таны гэдсийг халдвараас хамгаалж, дархлааны системийг дэмждэг. Гэдсэнд байрладаг эдгээр бага хэмжээний гэдэсний бактериуд нь таныг вируст өртөх, архаг үрэвсэл, дархлааны систем нь өөрөө өөрийгөө гэмтээх зэрэг эмгэгт эрсдэлүүдээс хамгаалах үүрэгтэй юм.
4. Шарх удаан эдгэрэх
Таны арьс түлэгдэх, зүсэх, шалбарах үед дархлааны систем гэмтлийн хяналтын горимд нэн даруй орж таны биеийн шархыг эдгээхийн тулд шим тэжээлээр баялаг цус илгээж, шинэ арьсыг нөхөн сэргээхэд тусалдаг.
Энэхүү эдгэрэлтийн процесс нь эрүүл дархлааны эсүүдээс хамаардаг. Хэрэв таны дархлаа суларсан бол таны арьс нөхөн төлжих боломжгүй болно. Үүний оронд таны шарх удаан хугацаанд эдгэрч, эдгэрэхэд хэцүү болно.
5. Байнга халдвар авах
Хэрэв та ойр ойрхон халдвар авсан бол таны дархлааны систем танд улаан туг илгээж байна.
Америкийн харшлын астма ба дархлаа судлалын академийн мэдээлснээр насанд хүрэгчдийн дархлааны хомсдолд:
- Нэг жилийн дотор чихний дөрвөн халдвар авсан байх
- Уушгины хатгалгаа нэг жилийн хугацаанд хоёр удаа авах
- Архаг синусит буюу нэг жилд гурваас дээш удаа нянгийн синусит өвчнөөр өвдөх
- Жилд хоёроос дээш курс антибиотик хэрэглэх
зэрэг шинж тэмдгүүд ордог байна.
6. Үргэлж ядрах
Хэрэв та хангалттай унтаж амарсан ч, бие тань ядарч сульдсан хэвээр байгаа бол таны дархлааны систем танд ямар нэгэн зүйл хэлэхийг оролдож байна. Тиймээс биеэ анхаарч үзэх хэрэгтэй. Дархлаа суларсан үед таны энергийн түвшин буурдаг. Таны бие дархлааны системийг бэхжүүлэхийн тулд энерги хэмнэхийг оролдож байгаа нь энэ юм.
Дархлаагаа сайжруулах арга замууд
Хэрэв дээрх сэрэмжлүүлгийн шинж тэмдгүүд танил байвал та дархлааны системдээ онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Амьдралын хэв маягийн цөөн хэдэн өөрчлөлт, шинэ зуршил нь таны дархлааг хүчтэй, эрүүл байлгаж чадна.
- Өдөр тутамдаа эрүүл тэнцвэртэй хоол идэх
- Өдөрт хангалттай унтаж амрах /8-аас дээш цаг/
- Тогтмол дасгал хөдөлгөөн хийх
- Гараа угаах, жимс ногоогоо сайтар угааж хэрэглэх
- Шаардлагатай вакцинууддаа цаг тухайд нь хамрагдах
- Хэвийн жингээ эрүүлээр хадгалах
- Тамхи татахгүй байх
- Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байх
- Стресст орохгүй байх
Мөн нэмж санал болгоход Пробиотикоор баялаг тарган ундаа, тараг өдөр тутамдаа хэрэглэх.
Жишээ нь: Actimel 20 тэрбум пробиотик L.Casei агуулсан ба энэ нь эсийн түвшинд дархлааг дэмждэг гэсэн үг шүү.