gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     26
  • Зурхай
     7.08
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 26
Зурхай
 7.08
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 26
Зурхай
 7.08
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Эрэмдэглүүлсэн Монгол бөх

Спорт
2011-07-26
0
Twitter logo
0
Twitter logo
Спорт
2011-07-26
Эрэмдэглүүлсэн Монгол бөх
Монгол үндэсний бөх эрэмдэг болчихжээ. Арван жилийн өмнө Монгол наадмын оргил болж, ардын цэнгэлийн охь нь гэгдэж явсан үндэсний бөхийг одоо хараад таних ч гэсэн ажаад суухад аргагүй өөр болчихож.

Найраа арилаагүй, үнэ нь тэнгэрт хадсан Улсын их баяр наадмаар бөхчүүд цолыг "найрч" авдаг хэмээн ярьсаар, бичсээр буй ч одоо хүртэл барьцтай ганц ч баримт үгүй. Арван жилийн өмнө 15 саяар начин болж байна гэж ярьж, бичиж байсан бол одоо начны найраа 100-250 саяд хүрч, үнэ нь улам л тэнгэрт хаджээ. Уран барилдаантай сайхан бөх тавын даваанд 100 сая төгрөгөөр унаж өгсөн гэж бөхийг дотроос нь мэддэг гэх нөхөр ам бардам ярьж явна.

Харин нэгэн нутгаас "ургаж" гарч ирсэн гурван залуус нэгнээ дэмжилгүй, 250 сая төгрөгт тахимаа өгсөн гэж мэдэмхийрэх ч хүмүүс тааралдана.

Монголчууд цөөхөн. Тэгэхээр бидний дунд үнэндээ тэгтлээ чандлан хадгалах нууц гэж багахан байдаг билээ. Олны үг ортой ч гэдэг. Энэ жилийн хүчит бөхийн барилдаанд 1024 бөх барилдсан тавын давааны босгыг 32 бөх алхах боломж олгож, улмаар начин "хийчих" санаатай залууст боломж өгсөн. Тэд барилдааныхаа бэлтгэлийг хийхийн зэрэгцээ, харьяа нутгийн зөвлөл, байгууллагынхан нь өнөөх "найрааных" нь мөнгийг харамгүй бэлдэж өгчээ.

Тав давж, шинээр начин цол хүртсэн бөхчүүд дотор өөрийн хүчээр давсан нь 1-2 л гэнэ. Өнгөц харахад бүгд л үнэн давсан мэт тэдгээр шинэ цолтнуудын дүр байдлаас ажвал үнэхээр бүгдээрээ "бор зүрхээрээ" тав давчихжээ. Гэтэл үнэндээ үгүй гэнэ, Д.Мөнх-Эрдэнэ арслан нэг удаа "Найраа хийлээ гээд гэм юу байгаа юм бэ?" гэж хэлсэн удаатай. Үнэхээр нэг бодлын өөр хүмүүст хал балгүй юм шиг санагдахаар ч гэсэн начин цолыг мөнгөөр зодож авсан, "найрсан" наадмыг үзэж суудаг үзэгчид өрөвдөлтэй.

Начны найрааг устгана гээд дөрвийн давааг оноодог болчихсон. Гэтэл энэхүү дөрвийн даваа сүүлдээ найрааг устгах биш харин ч үнийг нь тэнгэрт хадаах шинжтэй. Найрааны 60 хувь нь үгүй болсон гэж мэдээлж байсан мэргэжлийн эрхмүүд наадмыг үнэнээр нь нэг эргээд харчихвал үнэн барилдаан маш цөөрснийг хүлээн зөвшөөрөх биз. Гэтэл найрааны үнийг улам дэврээгээд байгаа энэхүү оноолтыг одоо хүртэл үүргээ биелүүлж байна гэж үзэж болох гэж үү?

Таваас дээш даваа бүр цолтой болсон нь Монгол бөхийг хааш нь хөтлөх вэ?

Монгол бөхийн философи гэж өвгөчүүл их ярьдаг. Начин цолны дараагаар нэг даваа цолгүй өнгөрөөд зааны даваа залгадаг байсан үед цол бүр үнэ цэнэтэй байж. Гэтэл одоо таваас дээш даваа бүр цолтой болчихсон. Монгол бөхийн философи бол гэнэтийн зүйлийн үүдийг хааж, зайлшгүй зүйлийн замыг нээх ухаан байсан шиг. Тав давчихаад санаандгүй зургаа давчихсан залуус одоо зөндөө байна.

Үнэндээ тэд начин цолтнуудаас ялгарах юм нэгээхэн ч үгүй. Тэгэхээр харцага, начин цолны хооронд чанарын ялгаа гээд байх зүйл төдийлөн харагдахгүй. Сүүлдээ хэн нь харцага, хэн нь начин билээ гэж андуурахдаа ч хүрэх шинжтэй. Харин дээхнэ зөвхөн, заан начин гэсэн цол байхад бөхчүүдийн чансааг энэ хоёр цол дэндүү ялгаад өгчихдөг байж.

Дээшээ даваа ахиад ирэхээр заан хэмээх гайхалтай сайхан цол дээр гарди гэдэг цол нэмэгдчихнэ. Бас л Монгол бөхийн хий нэгэн даваа, эрчүүдийн сэтгэлийн хүч, ир нь ханасан байдлыг шалгадаг энэхүү сул гэмээр даваа үнэн чанартаа асар их утга агуулж байсан шиг. Гэтэл даваа бүр цолтой болсноос хойш энэ даваануудын хоорондын утга агуулга үгүй болжээ.

Заавал шинэ цолыг олголгүйгээр чимгээр нь бөхчүүдийн амжилтыг эрэмбэлээд явчих боломж тун их байсан. Тэгвэл бүх зүйл эмх замбараатай болох байсан шиг. Юм олдоод ирэхээрээ үнэ цэнэгүй болчихдог гэж хуучны улс ярилцдаг билээ. Бид шинэ үеийнхэн өнгөрсөн үеэсээ шалгарч үлдсэн Монгол бөхийн философийг алдагдуулж болох уу? Нэгэнт шинэ хоёр цолыг хуульчилчихсан. Гэхдээ дөрвөн даваа нь цолгүй явснаа гэнэт даваа бүр нь цолтой болоод эхлэхээр Монгол бөхийн философи, цаад утга агуулга нь алдагдаад ирэх шиг бодогдоод болохгүй юм.

Монгол бөхийн ерөнхий шинжийг харвал эхний хоёр даваа оноолтоор яваад, дараагийн хоёр даваа улсын цолны шалгуур болоод, дараанаас нь начингийн хоёр даваа, дараа нь зааны хоёр даваа явж байж. Тэгээд үүний дараа арслан цолны нэгэн даваа үлдэж түрүү бөхийг тодруулж байсан хэрэг. Өөрөөр хэлбэл, 2-2-2-2-1 гэсэн ухаан ард нь явж байж. Харин одоо эхний хоёр давааг оноож, дараагийн давааг амлуулж, дараагийнхыг нь оноож, тэгээд тавын даваа начны даваа, зургаагийн даваа харцагын даваа, долоогийн даваа зааны даваа, наймын даваа гарьдын даваа, есийн даваа арслангийн даваа, арвын даваа аваргын даваа болж хувирсан. Энэ нь 2-1-1-1-1-1-1-1 гэсэн систем рүү орсныг харуулж байна. Хоёроор нь ангилж явуулж байсан даваануудын зохицуулалт хэрхэн алдагдсаныг эндээс тодорхой харж болно.

Үүн дээр бас хуучны цолны системийг одоогийнхтой дахин харьцуулахаар зүйл бий. Аварга цолыг үндсэндээ хоёр түрүүлсэн бөхөд олгодог. Мөн дархан аварга цолыг аваргаас хойш хоёр түрүүлсэн буюу 4 түрүүлсэн бөхөд олгодог байв. Энийг тоогоор илэрхийлбэл эргээд хоёр давааны систем буюу 2-2 гэсэн хувилбар байх нь. Гэтэл одоо аваргын давааг нэг наадмаар арав давахад өгсөн хэрнээ дархан аварга цолыг тав түрүүлсэн бөхөд олгох болчихсон. Тэгэхээр 1-5 гэсэн гэнэтийн огцом бууралт бас хөөрөгдөлт ажиглагдана. Энд л өнөөх Монгол бөхийн хоёр давааны ухаан бүрэн алдагдаж, даваанууд дангаараа үнэлэгдсэнээр үнэгүй болсноо гэнэт дархан аварга дээр огцом үнэд орж буй нь мэдрэгдэнэ.

Монголчууд бөхөө тэртэй тэргүй сайн мэдэж, мэдэрдэг. Тиймээс та бүхэн ч Монгол бөхийн давааны гол философи нь юу байв? Одоо энэ давааны философи хаашаа хазайсныг эргэцүүлээд нэг үзээрэй.

Хаялцах барьц буюу барьц өгдөггүй бөхийн эсрэг дүрэм

Бид барьц барихаар л хаялцдаг юм шиг яагаад ч юм ойлгодог болчихож. Гэтэл гарди И.Доржсамбуу шиг бөхчүүд өөрсдөө барьц өгөлгүй байж байгаад давдгийг бараг анзаарахаа больжээ. Сэнжигэндээ тун эмнэг гарди нэгэн залууд барьц өгөхгүй гэж барилдаж барилдаж эцэстээ дүрмийн дагуу тэр бөх нь удсан гээд барьц авчихдаг. Энэ нь барьц өгөлгүй барилддаг бөхийг гэсгээгээд байгаа юм шиг тал бий.

Цөн хаялцах барьц гэдэг бол Б.Бат-Эрдэнэ аваргын барилдаандаа ихэд нэвтрүүлж, дараа нь үндэсний бөхийн дүрэмд оруулсан зүйл гэдгийг ч бөх сонирхогчид юу андах билээ. Бат-Эрдэнэ аваргын энэ барьц хаялцах барьц болчихдог юм бол А.Сүхбат, И.Доржсамбуугийн үндсэн барьц ч бас хаялцах барьц болж болох талтай. Хамгийн гол нь ингэснээр Монгол бөх маань ганцхан хаялцах барьцнаас ангижрах учиртай.

Чөлөөт бөхөөр барилддаг бөх хаялцах барьц авахад хонгодохыг сонгож болно. Гарьд И.Доржсамбуу шиг бөх хаялцах барьц авахад сэнжигнээс лав барьц барьчихаж болно. Аварга Д.Сумьяабазар шиг бөх давхар шуудаг авчихаж болно. Арслан Д.Мөнх-Эрдэнэ хаялцах барьцаар давуулж гуядах барьцаа авч болно. Ингэвэл ядаж хаялцах барьц нь олон талтай болох юм. Монгол бөхийн уран мэх, бөхчүүдийн ур чадварыг ахиулах үүднээс энэ алхам чухал.

Ийнхүү энгийн нэгэн бөхөд хорхойтой эрийн үүднээс бодлоо дэлгэлээ. Болгоон тунгаана уу?

Р.Гэгээ

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан