"Монцамэ" агентлагийн ерөнхий редактороор ажиллаж байгаад АНУ-ын Вашингтон хотод тусгай сурвалжлагчаар одон даруй таван жилийг үдээд ирсэн сэтгүүлч Б.Номинчимэдтэй уулзаж ярилцлаа.
-Та
АНУ-ын ямар хотод амьдарч байгаад ирэв?
-Вашингтон
хотод хоёр жил, Индиана мужийн Блүүмэнгтон хотод гурван жил гаруй амьдарлаа.
Блүүмэнгтонд АНУ дахь Монгол судлалын ганц төв нь байдаг. Мажаарын алдарт
монголч эрдэмтэн Хар Дорж буюу Жорж Кара гэдэг Монголын нэгэн үеийн шинжлэх
ухааны амьд түүх, нэвтэрхий толь болсон өвгөн бий. Мөн Кристофор Этвүүд, Жон
Крүгер, Алиша Кампи нарын Америк дахь монгол судлалын гал голомтыг
тасалчихалгүй залгуулан яваа нэртэй монголч эрдэмтэд бий. Бас Далай ламын шууд
ивээл доор байдаг Монгол-Түвдийн шашин, соёлын төв байдаг. Тэргүүн болох Ажаа
гэгээнтэн нь Хөх нуурын монгол хүн. Тэрээр одоо амьд сэрүүн байгаа хутагт
хувилгаадын дунд Далай багшийн дараахан ордог өндөр хүндэтгэлт хүн.
-Блүүмэнгтон
хотод монголчууд олон байх уу?
-Цөөхөн
дөө, хүүхэд шуухадтайгаа нийлээд 30-аадхан л монгол хүн амьдардаг. Уулаасаа
жижигхэн оюутны хотхон байгаа юм. Харин Вашингтон хот бол Америк дахь
монголчуудын гол төв нь. Энэ хот орчимд 4000 гаруй хүн аж төрж буй гэсэн тооцоо
бий. Арлингтоны төв болох Росслин, эсвэл Колумбиа Пайк орчимд бол ер Монголдоо
байгаа юм шиг л алхам тутамд монголчуудтайгаа тааралдаж болно.
-Өөрийн
чинь тухай төрийн шагналт яруу найрагч Д.Нямаа, Л.Мягмарсүрэн, Г.Аюурзана нарын
аян замын тэмдэглэлээс бичиг цаасны ажилтай зууралдсан, цаг завгүй хүн байдаг
гэж уншиж байсан. Та тэнд юу хийж байв даа?
-"МОНЦАМЭ"-дээ
мэдээ, мэдээлэл илгээхээс гадна Америкийн монголчууддаа зориулсан "Даяар
Монгол" сэтгүүлийг найз нөхдийн хамт гаргаж байлаа. Сэтгүүл маань 2003 оны
арванхоёрдугаар сараас эхлэн 2007 оны наймдугаар сарыг хүртэл долоо хоног тутам
гарч, нийтдээ 136 дугаар хэвлэгдэн, Америкийн 46 мужийн 150 орчим хотод 70
мянган ширхэг тарсан.
Эх орноосоо алс хол байх уран бүтээлчийн онгодыг хөглөж, авьяасыг нээдэг бололтой юм. Зохиолч Д.Энхболдын "Казиног номхотгосон түүх", яруу найрагч Л.Мягмарсүрэнгийн "Хас сар", Лу.Батбаярын "Охин минь коллежоо төгсчихлөө", "Энэ өдрийн тэнгэр айсуй", Т.Бум-Эрдэнийн "Сэмэрч үл барагдана", Д.Уранзулын "Зул бадамлах цагаар", Ц.Энхтүвшингийн "Алтан олимпийн мөнгөн дурсамж", Д.Оюунчимэгийн "Тэнгэрийн цаг болоогүй", "Хайрын домог", Б.Аариймаагийн "Америкт тавтай морил" зэрэг өгүүллэг, тууж, яруу найраг, нийтлэл, орчуулгын нийт 30 гаруй номыг редакторлож, эх барьж авав.
-Танай
"Даяар Монгол" сэтгүүл Америк дахь анхны монгол хэвлэл байв уу?
-Америк
дахь анхны Монгол хэвлэл бүр 2000 оны эхээр Денвер хотод "Денверийн
мэдээ" нэрээр гарч байсан юм билээ. Түүнээс хойш "Америкийн монголчууд",
"Замдаан", "Монгол мэдээ", "Гарьд", "Өнөөдөр-Америкт",
"Таванцагираг-Америкт", "Болор толь" зэрэг сонин,
сэтгүүлүүд гарч байгаа.
-Олон
хэвлэлтэй юм аа...?
-Ер
нь цагаачлал Монголын нийгэмд нэн шинэ үзэгдэл. Урьд өмнө ингэж хэдэн арван
мянгаараа бүү хэл ганц хоёроороо ч гадагш цагаачилж байсангүй. Дундад зуунд ойж
нүүсэн Ойрад түмнээ эс тооцвол монголчууд бидэнд цагаачлалын түүх, туршлага ч
байсангүй. Гэвч манайхан сүүлийн арваадхан жилд хэдэн арав, зуун жилийн цагаачлалын
түүх, арвин туршлагатай Япон, Солонгос, Хятад, Мексик, Зүүн өмнөд Азийнхантай
энэ зэрэгцэхүйц баялаг туршлага хуримтлуулж, олон үндэстний цагаачдын өлгий
нутагт өөрийн гэсэн тод томруун орон зайтай болж чадаж байгаа нь барим тавим
харагдах боллоо. Энэ их бахархам юм. Төрөлх хэл дээрх сонин хэвлэл гэдэг
цагаачдад амин чухал зүйл байдаг. Зөвхөн манай муу алгын чинээ сонин,
сэтгүүлээр дамжин 200-гаад хүн ажилд орсныг би мэднэ. Ажилд орлоо, баярлалаа
гээд утасдах, талархлын захидал ирүүлэх, зарим нь цалингийнхаа дээжээс 50, 100
доллар илгээх нь ч бий. Цаана нь ажлаа олчихоод чимээгүйхэн хийгээд яваа
хичнээн хүн байгааг мэдэхгүй. Мөн хэдэн хүн байр савтай болсныг мэдэхгүй. Олон
хүн эрүүл мэнд, хууль зүй, хэл ус, бизнесийн гээд олон төрлийн туслалцаа, санаа
оноо авсан байх. Мөн эх нутаг, элгэн саднаа санасан сэтгэлд нь ч ижил түшиг ч
болж байсан. Мэдээлэл дутмагаас болоод визээ харлуулах, бичиг баримтаа олж авч
чадахгүй байх, элдэв хэрэг төвөгт хялбархан орооцолдох гээд бэрхшээлүүд гардаг.
-Манайхан
ч гадагшаа л гарч байвал хаана ч амьдарсан хамаа байж уу гэсэн бодолтой
болчихож. Таны амьдарч байсан Америк орон хүсээд байхаар "диваажин"
мөн үү дээ?
-Чухам
энэ Монголоос л гарч байвал хаана ч яахав гэж буй нь манай нийгэмд өгч буй
хамгийн бодит үнэлгээ байх. Энэ эмгэнэл л дээ. Үнэхээр ч тийм байгааг ирсээр
харж мэдэрч байна. Уг нь бид чинь эх оронтой хүмүүс. Хөөгдмөл туугдмал, золбин
тэнэмэл хүмүүс биш шүү дээ. Эх орондоо шударга хөдөлмөрөө үнэлүүлээд, элбэг
хангалуун сэтгэл төвшин амьдрах бололцоотой байсан сан бол ингэж нийгмээрээ
хариар өвчлөх үү. Америк аргагүй олон улс үндэстний сэтгэлийг татсан, хүний
хөгжих, хөдөлмөрлөх, аж төрөх бололцоог зохих хэмжээнд хангаж чадсан нийгэм.
Гэвч хүний нутаг бол хичнээн сайхан ч хүний л нутаг шүү дээ.
-Та
Америкт буй монголчуудынхаа тухай сайн сайхан зүйлсээс зөндөө ярилаа, бас
бэрхшээл, зовлон зөндөө л байгаа даа?
-Маш
олон монгол залуус маань үйлдвэр цех, компаниуд, ресторан, хими цэвэрлэгээ,
барилга, засвар үйлчилгээ, машины дилер, үл хөдлөх хөрөнгийн зуучлал гээд
жижиг, дунд бизнесийг амжилттай ажиллуулж байгаа. Миний л мэдэхээр зөвхөн
Вашингтон хот орчимд л монгол эзэнтэй 40 орчим аж ахуйн нэгж бий. Жил бүрийн
долдугаар сард АНУ-ын 30 гаруй хотод нэгэн зэрэг наадам болдог, цагаан сараа яг
л Монголдоо байгаа юм шиг өргөн дэлгэр тэмдэглэдэг, улс тунхагласны баяр, шинэ
жилээ Улаанбаатартаа байгаа юм шиг нижгэр тэмдэглэдэг болсон. Таван хотод
монгол сургууль байгуулагдлаа. Монгол соёлын төв амжилттай ажиллаж байна. Хэд
хэдэн урлагийн хамтлаг, клуб үйл ажиллагаа явуулж байна. Монгол эмнэлгүүд ч
бий. Энэ бүхний цаана АНУ дахь Монгол Улсын сурталчилгаа маш амжилттай байна
гэсэн үг.
Виржиниагийн Арлингтон дүүргийн дунд сургуулийн нэгэн багш ингэж ярьж байсан. Тэдний ангид хоёрхон монгол сурагчтай, гэвч тэр хоёр хэзээ ч цөөддөггүй, үймүүлэхдээ ч, үлгэрлэн дагуулахдаа ч 20 латино хүүхэдтэй яг тэнцүү, заримдаа анги нь зөвхөн тэр хоёроор амьсгалж байдаг гэж бахархангуй байсан. Мэдээж, гэрэл байсан газар сүүдэр байх нь ойлгомжтой. Аль ч үндэстний цагаачдыг дайрдаг тэр бэрхшээл бүхэн монголчуудыг маань тойрч гарахгүй. "Соёлын шок" гэгддэг тэр нийтлэг үзэгдлийг харин ч монголчууд богино хугацаанд хөнгөхөөн туулчихаж байх шиг харагддаг. Бэрхшээлүүд бишгүй таарна. Тэр бүхэн ялангуяа эмэгтэйчүүд, бүсгүйчүүдэд маань илүү хүндээр тусч, илүү хүнд ачаа ногдож байх шиг байдаг. Аав ээж, амраг хань, үр хүүхдээсээ хол байна гэдэг тийм амар биш. Олон хүн өр зээл тавиад очдог, очоод ажил олдохгүйгээс өр зээл нь улам арвижаад, олдсон ч ажлын хүнд, дасаагүй цаг агаар, орчин, гэр бүлийн маргаан, гутрал гээд хэцүү бэрхшээлд нугарч амиа хорлох нь нэлээд бий. 2005-2006 онд 13 хүн амиа хорлосныг мэдэх юм. Олон хүн стресст орж, хар залуугаараа архаг өвчтэй болж, эрүүл мэнд, амь насаа алдаж байгаа. Өдөрт 10-15 цаг зогсож ажиллах нь элбэг. Ер нь Америкт амархаан доллар цуглуулчихна гэж бодож очвол "Их санасан газар долоо хоног хоосон" гэгч л болно. Зовж, зүтгэж байж, нөөц бололцоогоо гаргаж байж л мөнгө олно. Мөн гэр бүл салах, өнчрөх нь их. Би тодорхой тоо хэлж мэдэхгүй ч их гэдгийг хэлж чадна. Хүүгээ хоёр настайд нь орхиж АНУ-д очоод дөрвөн жил уулзаж чадаагүй байтал хүү нь гэнэт өнгөрснийг сонсоод муужран унаж байгаа бүсгүйн дэргэд байхдаа ямар хэцүү болохыг би яагаад ч илэрхийлж чадахгүй юм байна даа гэж бодож байсан. Дотнын хоёр найз маань аавтайгаа уулзаж чадаагүй. Нэг нь надад уйлаад ярьж байсан, мөнгө, машин, сайхан байр энэ бүхэн юу юм бэ, ганц өдөр ч болов аавынхаа хажууд нь байж, аяга халуун цайг нь дөхүүлж, хөлийг нь хучаад өгч чадсангүй, тэр дотно сайхан үнэрийг нь мэдэрч чадсангүй гээд... Би ч мөн Америкт байхдаа аавтайгаа, хоёр эгч, бас хүргэн ахтайгаа уулзаж чадалгүй явуулчихсан. Хэцүү л юм билээ. Ер нь аавууд хөөрхий яваад л өгцгөөх юм даа, харин ээжүүд бол их тэвчээртэй хүлээдэг бололтой дог оо. Маш олон хүн "За эргээд очтол аав, ээж минь эсэн мэнд л байж байгаарай" гэж өглөө бүр залбирдгийг мэднэ.
-Хэцүү
л сонсогдож байна шүү. Гадаадад цагаачилж буй хүмүүст бүгдэд нь тохиолддог байх
даа. Нааш цааш явж, уулзаж учрах боломж тийм бага уу?
-Тэгэлгүй
дээ. Харлах буюу хууль бусаар оршин суухын хэцүү нь тэндээ юм. Бусад оронтой
харьцуулахад Америкт өөрөө л хэрэг төвөг тарьчихгүй, мөрөөрөө ажлаа хийгээд явж
байвал ямар ч цагдаа ирж шалгаад, ухаж төнхөөд байхгүй л дээ. Хувь хүний эрх,
эрх чөлөөг дээдлэх нь тэр нийгэмдээ аж төрж буй хүн бүхэнд хамаатай учраас тэр.
Одоо гадаад орнуудад 120 мянга гаруй монгол иргэн аж төрж буй гэсэн тоог албаны
хүмүүс хэлж байна лээ. Магадгүй энэ тоо бодит байдал дээр хоёр дахин илүү ч
байж магадгүй. Гадаадад буй иргэд манай нэлээд идэвхтэй, боломжтой, дундаж
болон түүнээс дээд түвшний, тэгээд ид ажиллах, бүтээх насны хүмүүс голдуу. Энэ
цагаачлалын үзэгдлийг дагаад шийдвэрлэвэл зохих асуудлууд гарч ирж байгаа юм.
Хамгийн түрүүнд давхар иргэншлийн асуудал. Зөвхөн Америкт л гэхэд нэг жилд 500
орчим монгол хүүхэд төрж байгаа гэдэг. Энэ тоо жил тутам хурдацтай өсөж байгаа.
Маш олон эмэгтэйчүүд Америкийн иргэнтэй гэр бүл болж байна. Мөн олон чадварлаг
залуус Америкийн иргэншилтэй болж байна. Энэ тал дээр манай төр зоригтой, алсыг
харсан, уян хатан алхам хийгээд явбал алсдаа иргэддээ ч, улс орондоо ч сайн үр
дагавар авчрах нь ойлгомжтой. Удаад нь гадаадад буй тэр олон мянган иргэд маань
сонгох, сонгогдох эрхээ эдэлж чадахгүй байгаа нь үнэхээр харамсалтай.
-Уран
бүтээлч хүнээс уран бүтээлийн олз омог их үү гэж асуух ч илүүц байх аа даа?
-"Америкаас
хэдэн машин, хэдэн контейнер ачуулав" гэж надаас найз нөхөд маань наргиа
болгон асууж байлаа. Энэ талаас нь харвал таг л даа. Харин уран бүтээлийн олз
омгийн хувьд контейнер, контейнерээр олз омогтой. Цагаачлан амьдарч буй
монголчуудтайгаа хамт байж, зовох цагт нь зовж, жаргах цагт нь жаргаж, хамтдаа
уйлж дуулж явсан минь миний хамгийн том олз юм. Цөхөрч, гундаж, бас итгэж сэхэж
ч явав. Америкийн 50 муж улсад бүгдэд нь танил найз нөхөдтэй боллоо. Наддаа бол
үүнээс илүү баялаг гэж байхгүй. Тэгээд энэ амьдралаасаа сэдэвлээд "Цагаачид"
гэсэн нэг роман бичсэн дээ. Уг нь анхлаад "Өнчид" гэсэн нэртэй байсан
юм. Ийн нэрлэхийн учир нь ер хэдэн жилийн өмнө эхэлж цагаачилж очиж байсан хүмүүс
маань харж хандах, хайхрах, өмгөөлөх хүнгүй, үнсэнд хаягдсан шалз шиг ёстой бор
зүрхээрээ зүтгэж байсан даа. Яг л өнчин өрөөсөн юм шиг. Зан ааш нь хүртэл
өөнтөгч, гомдомтгой талдаа. Одоо бол харьцангуй өөр болсон л доо. Цагаачлалын
анхдагчид гол хэцүү ачааг нь үүрсэн. Мөн сониндоо нийтлүүлж байсан нийтлэл, тэмдэглэл,
ярилцлага, сурвалжлагуудаа баяжуулаад нэг нийтлэл тэмдэглэлийн ном гаргадаг юм
билүү гэж бодож байна. Түүхийн сэдвээр
"Хөх илдний очис" нэртэй нэг цуврал юм нухаад л байна. 1175 онд
Сүбээдэй баатар төрснөөс эхлээд Монголын эзэнт гүрний задрал шувтарч, тэр эрчим
хүч Европ руу шилжин очих хүртэлх үеийг хамрах юм. "Түүхэн зурвасууд"
гэсэн нэг туурь, нийтлэлийн ном байгаа.
-Америк,
Монгол хоёр орны ялгаа мэдээж их байгаа биз?
-Байлгүй
яах вэ, бидний сүүлийн хэдэн жилд туулж буй энэ үймээн бужигнаант амьдралыг
чинь америкчууд бүүр зуун жилийн өмнө туулж, туршлагажиж, болдог болдоггүйг нь
яс цус, хөлс хүчээрээ хэмжсэн ард түмэн. "Хүн тэнгэрийн дор төрж, хуулийн
дор аж төрдөг" нэг ёсон бий. Америкт хууль дээр доорыг алагчлалгүй шударга
үйлчилж чаддаг нь хөгжлийн, хүний сэтгэлийг татахын нэг эх сурвалж юм. Харин манайд
хууль журам байдаг гэдэгт эргэлзмээр байх юм. Хаа сайгүй.
Бас сэтгэлгээний нэг томоохон ялгаа байгаа нь Америкт ажил яаж олох вэ, яаж хийх вэ гэж боддог бол манайд мөнгө яаж олох вэ гэж боддог. Ийм сэтгэлгээ амь бөхтэй байгаа цагт хүний амьдрал өөдрөг байх нь ямар л бол. Ямар ч нийгэм баялгийг бүтээж байж л хөгждөг. Хэрэглэгч нийгэм, хэрэглээний эдийн засаг хүний хөгжлийг ч боомилж орхино шүү дээ. Монгол оронд монгол хүний үнэ цэнэ ер алга болчихоо юу даа. Монгол хүн монгол хүндээ гудамжны золбин нохойноос ч дор харагдаж, сэтгэгддэг болчихсон юм биш байгаадаа гэсэн нэг тааруухан сэтгэгдэл төрж байна.
-Та
Монголынхоо өнөөгийн байдалд баахан сэтгэл дундуур байгаа юм аа даа. Нийгэм
маань сайхан хөгжиж байгаа нь танд анзаарагдахгүй байна гэж үү?
-Олон
сайхан барилга баригдаж, машин тэрэг нь олон болсноор нийгмийн хөгжлийг хэмжинэ
гэж байхгүй л дээ. Харахад энэ таван жилд олон зүйл өөрчлөгдөж. Гэвч нийгэмд
нэг л гаж сэтгэлгээ ноёлж байна. Шударга ёс, үнэн байдаг гэдэгт хүмүүс эргэлзэж,
цөхөрч байна. Нийгмийн ялгаа туйл руугаа дөхөж, цөөн хэсэг нь амьдралаас,
нийгмээсээ салаад тасраад арабын баячуудаас ч илүү амьдардаг, олонхи нь туйлдсан,
цөхөрсөн, дөжирсөн, бүр улангасах талдаа ойрхон байдалтай байна. Нэг монгол
залуу 500 мянган доллартай Америкт оччихоод 300 мянгаар нь казинод тоглож өгчихөөд,
үлдсэнээр нь наргиж цэнгэж үрчихээд буцаж байхыг хараад би ер ойлгохгүй байсан.
Казиногийнхон "Монгол гэдэг чинь ийм баян орон байдаг юм уу" гээд л
асууцгаагаад. Харин энд ирээд тэр бол ойлгомжгүй зүйл биш болохыг ойлголоо.
Нийгмийн энэ их ялгарал яавч сайн зүйл биш ээ.
Ганц нэгхэн жишээ л хэлэхэд нэг найз маань намайг 9911-тэй утас аваарай, өөр утас аваад хэрэггүй шүү гэж зөвлөлөө. Учрыг нь лавлахаар өөр номертой утас авбал чиний дуудлагыг тоож авах хүн ховорхон шүү гэж байна. Энэ бол зүгээр л солиорол. Нийгмийн сэтгэлгээ хэрхэн дампуурсны илрэл.
-Тэр
ч тийм шүү. Гэхдээ бид ч дотор нь байсаар энэ байдалд дасч, ер гаж биш юм шиг
санагдах болж дээ. Та ч гэсэн хэсэг хугацааны дараа дасан зохицох л байх даа?
-Харин
тийн. Гэхдээ аль болох дасахгүй байхыг хичээж, энэ гаж байдлыг хүлээн
зөвшөөрөхийн эсрэг байна. Би уг нь бараг
засрашгүй романтик хүн л дээ. Гэхдээ л эмзэглэхгүй гээд яах юм бэ. Ирсээр Толгойтын
эцэст байх хөгшин ахындаа очлоо. Уул толгод уу, эсвэл хог уу гэдэг нь ялгагдахаа
байчихаж, тэр Байгаль орчны яам, Эрүүл мэндийн Яам, хот, дүүргийн захиргаа юу
хийж, юу харж байдаг юм бүү мэд. Хүн арддаа хайр зарлаад давхиад байгаа энэ
олон нэр дэвшигчид юу бодож, харж явдаг юм, бүү мэд. Гэтэл өнөөдөр дүүргийн
засгаасаа эхлээд л сайд нь хүртэл ичих ч үгүй УИХ-ын гишүүн болно, улс орноо
улам сайхан болгоно гээд нэр дэвшээд явж байна. Сонгууль гэснээс бизнесийнхнээс
олон хүн улс төр рүү хошуурч байна. Бизнесээс нь илүү ашигтай болоод л тэр
байдаг байх даа. Үр дүнг нь бид сүүлийн хэдэн жил ханатлаа амссан. Одоо
болимоор юм. "Худалдаачин хүн хуруу хазайвал хулгайч болдог, хулгайч хүн
хуруу хазайвал алуурчин болдог" гэж нэг үг байдаг даа. Дээр нь өнөөдөр улс
төрийн намууд бүрэн дампуурлын байдалтай байна. Юун зүүн барууны үзэл, мүзэл.
Юун улс төрийн намын төлөвшил. Түүнээ мэдэж, санаж байгаа хүн энэ намуудад ер
нь байгаа юм уу. Улс төрийн намууд гэхээсээ ашиг сонирхлын бүлэглэлүүд гэвэл
илүү үнэнд ойртож очихоор... Намуудын энэ эрүүл бус зөрчилдөөн нийгмээ ч утга
учиргүйгээр талцуулж байна. "Гавьяатай аваас дайснаа ч шагнасугай, гайтай
аваас шадрыгаа ч шанталсугай" гэсэн Эзэн Чингисийн маань зарчим ер сураг ч
алга.
Дээдэс нь суудлаа олохгүй бол доодос нь гүйдлээ олдоггүйн зовлонг бид ханатлаа амсаж байна даа. Тэгээд энэ дээдсүүд маань нийгмээ ингэж бохирлож, буртаглачихаад, өөрөөр хэлбэл өөрсдийнхөө амьдрах агаарыг, уудаг усыг ингэж бохирдуулчихаад яаж сайн сайхан, эрүүл саруул, сэтгэл төвшин амьдарна гэж бодоод, итгээд байгаа хүмүүс юм бол доо, гайхалтай.
-Дээдэс
гэж та тодорхой хүмүүс дээр хэлж байна уу?
-Тийм,
тун тодорхойгоос нь хэлбэл Ерөнхийлөгч Н.Энхбаяраас эхлүүлмээр байна.
-Та
тэгвэл нийгэмд юу дутагдаж байна гэж бодож байна вэ?
-Хэдийгээр
олон түмэн бухимдаж, цөхөрч байгаа ч гэсэн хэрвээ зөв зүйтэй, шударга юм гараад
ирвэл бүгдээр түрхрэн дэмжихэд бэлэн байдалтай байна. Бидэнд хөгжлийн үзэл
санаа амин чухал хэрэгтэй байгаа байх. Тэр нь Чингис хаанаа тойрсон үндэсний
сэргэн мандах үзэл ч байж магад юм.
Л.Батцэнгэл