Зах зэл дээр бүх зүйлийн үнэ өсч байна. Давсных ч мөн адил. Зарим хүн арай хямдыг нь бодоод иоджуулаагүй байгалийн давсыг худалдан авдаг. Гэхдээ та ийм сонголт хийх гэж байгаа бол түр азнаарай. Иоджуулсан давс байгалийн давсыг бодвол арай илүү үнэтэй ч ач холбогдол нь үнэлшгүй их юм.
Хүний насан туршийн иодын хэрэгцээ ердөө л нэг цайны халбага. Гэхдээ мэдээж нэг дор бүтэн цайны халбага иод идчихэж болохгүй. Тиймээс хүний өдөр тутмын хэрэглээний давсыг иоджуулж хүнсэнд хэрэглэх болжээ. Хүн хоол тэжээлээрээ багахан хэмжээний иодыг авснаар тэр нь бамбай булчирхайд хуримтлагдаж, бамбайн даавар үүсэхэд зарцуулагдан улмаар хүний бие махбодийн өсөлт хөгжилт, хэвийн үйл ажиллагааг зохицуулах үүрэгтэй байдаг аж. Бамбай булчирхайн даавар нь бодисын солилцооны эрчим, бие махбодийн болон оюун ухааны хөгжлийг хангах үүрэгтэй дотоод шүүрэл юм. Хэрвээ энэ үүрэг нь алдагдвал, өөрөөр хэлбэл иод дутвал бамбай булчирхай томрох, бамбайн дааврын үйлчлэл хүртдэг зүрх, тархи, элэг зэрэг эрхтэн хямарч, хүүхдийн өсөлт хөгжил саарч, амьдралын идэвхи сулрах, хөдөлмөрийн чадвар, ажлын бүтээмж буурах зэрэг сөрөг нөлөө үзүүлдэг байна.
Таван ам бүлтэй айл жилийн турш иоджуулсан давс хэрэглэнэ гэвэл жилд 5900 төгрөг зарцуулдаг байна. Далайгаас иод агуулсан ургамал, загас жараахай шүүрдэж аваад идчихдэг улс орнуудтай харьцуулахад манай улс өндөрлөг уулархаг бүс нутагт байрладаг учраас хүн амын маань 80 орчим хувь нь иод дутлын бүс нутагт амьдарч байна. Гэхдээ иоджуулсан давсны хэрэглээ тогтмол нэмэгдэж байгаа учраас иод дутлын тархалт жилээс жилд багасч байгаа сайхан мэдээ бий.
Та үргэлж иоджуулсан давс хэрэглэдэг бол өөрийнхөө болоод гэр бүлийнхээ эрүүл мэндэд хөрөнгө оруулалт хийж байна гэсэн үг. Гэхдээ иод нь дэгдэмхий, тогтворгүй нэгдэл учраас давсаа тагтай саванд, гэрлээс далд, хуурай сэрүүн газар хадгалахгүй бол иодын агууламж нь алдагддаг байна.
Х.Солонго