Ус бол дэлхий дээрх хамгийн энгийн мөртлөө маш их анхаарал татаж байгаа бүрэн судлагдаагүй шингэн бодис юм. Гүнзгийрүүлэн судлах тутам түүний оньсого мэт нууцлаг шинжүүд улам сонирхол татаж байна. Усны бусад төлөв болох мөс, уурыг нилээд сайн судалж талст бүтцийг нь хүртэл тогтоосон ч усны бүтцийн талаар эрдэмтэд өдийг хүртэл санал нь хуваагдсаар ажээ.
Сүүлийн жилүүдэд усны тайлагдаагүй чанаруудын заримыг нь түүний молекулуудын устөрөгчийн холбоогоор тайлбарлаж байна. Усны молекулууд нанокластер холбоотой байдаг ба энэ сул холбоо нь халаахад маш амархан задарч хөрмөгцөө дахин үүсдэг.
Шинжлэх ухааны салбарт маргаантай байгаа нэгэн асуудал бол усыг соронзжуулах тухай юм. Хамгийн гайхалтай нь усыг соронзжуулан амьдралд хэрэглэж амьд организмыг идэвхтэй тэтгэх чадвартайг батлаад байгаа боловч тулгуур шинжлэх ухааны ойлголтоор ийм зүйл огт байх ёсгүй гэж үзсээр байгаад оршино. Яагаад гэвэл ус соронзон орны нөлөөнд автагддаггүй / диамагнетик/ тул соронзон орон түүнд ямарч нөлөө үзүүлж чадахгүй байх ёстой юм. Гэтэл соронзон орны нөлөөгөөр усны чанар өөрчлөгддөг байна. Эрдэмтэд соронзжуулах туршилт хийх явцад соронзон оронтой зэрэгцээ торсион орон үүсч усны бүтцийг өөрчилж байгааг нотолжээ.
Эндээс хоёр дүгнэлт хийж болно.
Нэгдүгээрт, хэрэв тогтмол соронзон
орон усанд /диамагнетик / ямарч нөлөө үзүүлж чадахгүй байгаа бол соронзон
оронтой зэрэгцэн үүсдэг торсион орон усны физик-химийн чанарыг тодорхойлдог
протоны системийг туйлшруулж, усны бүтцийг өөрчилж, биологийн үйлчлэх
чанаруудыг сольдог байна. Энэ байдлаас харахад усыг "соронзжуулах"
биш, усыг "торсионжуулах" буюу торсион туйлжилт хийх гэж хэлэх нь зөв
бололтой. Торсион туйлжилт нь усны чанарыг үндсээр нь өөрчилдөг. Гэхдээ энэ нь
соронзон орны үйлчлэл усанд байгаа давс, химийн элементүүдэд нөлөөлөхгүй гэсэн
үг биш юм.
Хоёрдугаарт, биологийн биетэд баруун буюу нар зөв эргэлттэй торсион орон эерэгээр, зүүн буюу нар буруу эргэлттэй торсион орон сөргөөр нөлөөлж байгааг туршилтын явцад баталжээ. Ийм учраас усанд тогтмол соронзны хойт туйл буюу зөв эргэлттэй торсион орон үйлчлэхэд түүний биологийн идэвхжилт нэмэгддэг. Харин тогтмол соронзны өмнөт туйл буюу буруу эргэлттэй торсион орон үйлчлэхэд усны биологийн идэвхжилт буурдаг байна.
Орны нэгдсэн онолыг үндэслэгч оросын байгалийн шинжлэх ухааны сурвалжлагч гишүүн Г.И.Шипов, олон улсын онолын ба тулгуур физикийн хүрээлэн, ОХУ-ын Байгалийн шинжлэх ухааны хүрээлэнгийн захирал, академич А.Е.Акимов нар физик вакуум болон торсион орны талаарх олон бүтээлдээ нэг биш удаа зөвхөн нар зөв эргэлттэй торсион орон амьд биетэд эерэгээр, нар буруу эргэлттэй нь амьд биетэд сөргөөр нөлөөлдгийг дурьдсан байдаг.
Хувьсах цахилгаан гүйдлээс үүсэх соронзон орон тодорхой нэгэн нөхцөлд нар зөв эргэлттэй торсион орон үүсгэдэг бөгөөд үүгээр урсан гарсан усны бүтэц зөв болж амьд биетийг тэтгэх чадвартай болдог.
Бидний аль эртнээс мэдэхийг хүсч байгаа " амьд", " үхсэн " гэж нэрлэгдсэн усны шинжлэх ухааны тайлбар энэ бололтой. Энэ бүхэнд үндэслэн "амьд" гэдэг нь нар зөв эргэлттэй тетраэдр бүтэцтэй, "үхсэн" гэдэг нь нар буруу эргэлттэй тетраэдр бүтэцтэй усыг хэлж болно.
"Амьд" ус нь шүлтлэг шинж агуулдаг тул эд эсийн өсөн үржих үйл явцыг тэтгэн идэвхжүүлдэг. "Үхсэн" ус нь нянг устгах чадвартай, хүчиллэг шинжтэй байдаг тул эд эсийн төлжин хуваагдах үйл явцыг удаашруулан дарах үйлчилгээ үзүүлдэг байна. "Амьд ба үхсэн" ус нь өвөрмөц амт, үнэргүйн дээр арьсанд ямарч цочроо өгдөггүй. Манай зарим номонд"амьд" усыг "сэргэмэл" ус, "үхсэн " усыг "мөхмөл" ус гэж нэрлэдэг.
Байгальд цас, мөсний хайлмал усанд зөв, буруу тетраэдр бүтэцтэй молекулын тоо тогтмол усанд байдгаас эрс их байдаг учраас амьтан, ургамал нь зөн билгээрээ хайлмал уснаас "амьд" ус хэрэглэж өөрсдийнхөө амьдрах чадварыг нэмэгдүүлдэг ажээ. Харин бидний хэрэглэж байгаа "крантны" усанд ийм бүтэцтэй усны хэмжээ эрс багассан байна. Энэ ус нь онгон байгалийн заяасан сайн мэдээллүүдээ алдчихсан, төрөл бүрийн давтамжтай цахилгаан орон болон бусад олон хүчин зүйлүүдийн нөлөөнд их хэмжээний муу мэдээлэл хуримтлагдсан, шууд хэлэхэд хор болон хувирчээ.
"Амьд" ба" үхсэн" усны тухай анхны мэдээлэл эртний үлгэр туульсад: "амьд "усыг хэрэглэн амь орж, хүч тамиртай, сэргэлэн цовоо болж залуужиж байгаагаар дүрслэгдэн дамжуулж иржээ. Бидний өвөг дээдэс эрт балрын үеэс амьд усны эмчилгээний чанарыг танин мэдсэн тул цас, мөс хайлж юмуу оргиж байгаа булгийн хүйтэн усыг тогтсон ёс жаягийн дагуу эмчилгээний журмаар хэрэглэдэг байв. Усны эх, булаг, шандын ундрагын орчмын физик орчин ямар байгаагаас усны физик, химийн бүтэц өөр өөр байдаг байна. Хаш, өөхөн чулуу, жонш, мөнгөний нэгдлүүдтэй газраас ундрах цэвэр тунгалаг усыг хүний биед хамгийн сайнд тооцдог. Ийм усны найрлага шим ертөнцийг тэтгэх чадвартайн дээр бүтэц нь талст хэлбэртэй байдаг байна.
Уламжлалт эмчилгээнд "амьд ба үхсэн" усны эмчлэх чадварыг арга билигтэй холбож тайлбарладаг. Хүний эд эрхтэн бүрт тохирсон саармаг /тэнцвэртэй/ орчин байдаг. Энэ тэнцвэр алдагдан аль нэг нь давамгайлахад эд эрхтэн өвчилдөг. Өвчнийг эмчилнэ гэдэг нь тэр дарангуйлж байгаа хүчиллэг юмуу шүлтлэг орчинг саармагжуулахыг хэлдэг байна.
Манай оронд 1990 оноос эрдэмтэн Шагж "амьд" ба "үхсэн" усыг төрөл бүрийн эмчилгээнд хэрэглэн үр дүн нь өндөр хувьтай гарч байгаа тухай мэдээлэл гарч байсан боловч тухайн цаг үед энэ усны шинжлэх ухааны үндэслэлийг зөв тайлбарлаж чадаагүйгээс зогсонги байдалд орсон юм.
Одоо энэ усыг дэлхийн олон оронд нанотехнологийн түвшинд судалж эмчилгээний чанарыг нь батлаад байгаа ба амьдралд өргөнөөр хэрэглэж үр дүнг нь хүртэж байна.
Гэрийн нөхцөлд "амьд" ба "үхсэн" усыг айл өрх өөрийн хэрэгцээндээ зориулан гаргаж авах авсаархан төхөөрөмжүүд ч үйлдвэрлэгдэн худалдаанд гарчээ. Гадаадын хэвлэлүүдэд, ялангуяа олон нийтийн сонин сэтгүүлүүдэд амьд ба үхсэн ус, түүнийг гаргаж авах талаар мэдээлэл олноор гарч байгаагийн зарим нь ШУ-ны үндэслэл муутай байгааг бас анхаарах нь зүйтэй юм. Гэрийн нөхцөлд амьд ба үхсэн ус гаргах төхөөрөмж нэн энгийн ч өөрсдөө яаран туршилт хийхгүй байхыг зөвлөж байна. Мөн баталгаагүй, үйлдвэрийн бус аргаар хийгдсэн энэ төрлийн төхөөрөмжийг гаднаас худалдан авч өөрийн оронд түгээхгүй байхыг уриалж байна. Яагаад гэвэл, гүйдэлд залгамагц зэвэрдэггүй ган болон бусад хайлшуудаар хийсэн ихэнх электрод ялтасууд анодын уусмалд уусч түүнд агуулагддаг никель, хром, ванади, молибдин мэтийн металлын ионууд ялгаран хэрэглэгчийн биед нэвчин орж хордуулах магадлалтай. Эдгээр ионууд хэрэглэгчийн ходоодыг шархлуулж хэдхэн жилийн дараа хорт хавдартай болгоно. Электродуудыг тэсвэртэй материалаар хийх хэрэгтэй. "Амьд ба үхсэн "ус гаргах үйл явцад бидний мэдрэмжид үл анзаарагдах, цахилгаан химийн хэд хэдэн үйлдлүүд явагддаг. Хэрэв үйл явц зөв явагдвал гарсан бүтээгдэхүүн илүү эрчимтэй эмчлэх чадвартай болдог байна.
Элекролизын үргэлжлэх хугацааг удирдан шаардлагатай концентрацитай / рН / усыг гарган авч болно. рН нь 5,5-аас бага байхад хүчиллэг буюу " Үхсэн ", 5,5-аас их байвал шүлтлэг буюу " Амьд " ус гэж нэрлэнэ.
"Үхсэн" усны / хүчиллэг / рН нь 2,5-5,5 нэгж байхад микробыг устгах өндөр чадвартай, маш сайн ариутгагч болдог. Даарч хөрснөөс хүнд үүсдэг ханиад, хоолойн өвчинг эдгээж даралт бууруулан тайвшруулахаас гадна нойр хулжих, шүд өвдөх, буйлнаас цус гарах, шүдний гадуур үүсдэг чулуужилтыг хайлуулна. Мөн үений өвдөлтийг багасгах, гэдэсний хямралыг хурдан зогсооход хэрэглэнэ. Арьсны мөөгөнцөрт өвчнийг хэдхэн хоногт эмчилдэг. "Үхсэн" усны ариутгах чанарыг сайжруулахын тулд электролиз явуулахынхаа өмнө усанд бага зэрэг хоолны давс нэмдэг. "Үхсэн " усыг гэр ахуйдаа орон байр, хөрс шороо, сав суулга, гутал хувцас ариутгах, жимс ногоог угааж хадгалах хугацааг уртасгахад ашиглахаас гадна гэрийн тэжээвэр амьтан, мал, гахай, шувууны хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг сайжруулахын тулд хэрэглэж болно. Эмнэлэгт багаж хэрэгслэлээс эхлэн сав суулга, байр орон, хувцас хунарыг ариутгах, халдваргүйжүүлэхэд хэрэглэдэг химийн олон хорт бодисыг орлуулж болдог. Мөн төрөл бүрийн шарх, идээ бээрт арьсны өвчнүүдийг эмчлэхэд хэрэглэхэд мэдэгдэхүйц үр дүн өгч байна.
Амьд усны / шүлтлэг / рН нь 8,0 - 10,5 нэгж байхад организмын эсийг нөхөн төлжүүлж, цусны даралтыг бага зэрэг дээшлүүлэн, бодисын солилцоог сайжруулж бүх биеийн эд эрхтэнд эрчим хүч өгч сэргээж хөдөлгөөнд оруулдаг.
Энэ шүлтлэг ус нь хүний биеийн биологийн шүүлтүүрийг маш сайн нэвчиж ферментлэх систем, эсийн төлжилт, исэлдэн ангижрах үйл ажиллагааг тэтгэн өөх, тосны эсийн шүүлтүүрийн хэт исэлдэлтийг / антиоксидант / зайлуулж, хоолны шингэцийг сайжруулж, эсийн солилцоог тогтворжуулж, биеийн эсэргүүцлийг сайжруулдаг.
Ялангуяа ходоод, гэдэсний 12 нугалааны шарх, холголт, түлэнхий, яр шархыг гайхалтай сайн аниулдаг. Бас хоол боловсруулах, амьсгалын замын эрхтэн, зүрх судасны өвчин зэрэг дотрын өвчнүүд, түрүү булчирхайн хоргүй хавдар, судасны хатуурал, үений үрэвсэл, хүзүүний үеийн үрэвслийг эмчлэхэд их үр дүнтэй болох нь батлагдсан болно.
"Амьд" усыг амьдрал ахуйд хэрэглэхэд үр тарианы ургац, гэрийн цэцгийн цэцэглэлт, хүнсний ногооны ургацыг нэмэгдүүлдэг, гурилан бүтээгдэхүүний исгэлтийг амьд усаар зуурч хийхэд илүү амтлаг болдог. Зөгийн тэжээлийн шүүсэнд нэмэлт болгон өгөхөд зөгий илүү идэвхжидэг, гэрийн тэжээвэр мал, амьтдад өгөхөд амьдрах чадвар сайжирч хээл хаялт багасдаг байна.
"Амьд ба үхсэн" усыг хавсарч хэрэглэн харшил, элэгний үрэвсэл, хайрст үлд, эмэгтэйчүүдийн өвчин / үтрээний үрэвсэл, умайн хүзүүний улайлт / зэрэг өвчнийг эмчилдэг. Мөн венийн судас өргөсөх, шамбрам, тэжээлийн дутагдлаас үүдэлтэй шарх гүнзгийрч идэгдэх, нурууны үений өрөвсөл, үений өвдөлт, үений өрөвсөл, архагшсан ханиад, шуухинаа зэрэг амьсгалын замын өвчин, шээсний сувгийн өрөвсөл, төрөл бүрийн гэмтэл, хатиг, арьсны өвчин, хүзүү гоёдох, толгой болон шүдний өвчин зэрэгт хэрэглэхэд эмчилгээний үр дүн өндөр байдаг.
"Амьд" ба "үхсэн усыг судалгааны үр дүнд бий болгосон үйчилгээний зааврын дагуу тогтоосон хэмжээгээр хэрэглэх ёстой.
Дэлхийн олон орны эрдэмтэн усыг тал бүрээс нь шинжилж түүний нууцад алхам алхамаар нэвтэрсээр байна. Судалгааны явцад торсион орны нөлөөгөөр бий болдог усны нарийн бүтэц нь их хэмжээний мэдээллийг агуулах чадвартайг тогтоож, мэдээллийг зөвхөн хадгалаад зогсохгүй хүний бодол санаа, хэлсэн үг, бичсэн бичгийн утгыг хүртэл мэдэрч өөрийн бүтцээ өөрчлөн илэрхийлдэг хамгийн гайхамшигтай, сэтгэл хөдлөм нээлтийг хийлээ. Усны мэдээлэл агуулах чадвар их өндөр байдаг. Нилээд өндөр боловсролтой нэг хүний эерэг эрчим хүчийг хураахад нэг аяга усанд л багтдаг ажээ.
Японы судлаач доктор Масару Эмото маш хүчтэй электрон микроскопонд зургийн аппарат суулган хөлдөөсөн усны талстын зургийг авч, усны бүтэц яаж өөрчлөгдөж байгааг судлах арга олсон байна. Тэр хамтран зүтгэгчдийнхээ хамт дэлхийн өнцөг булан бүрээс авчирсан усны зургийг авч / The Messeges of Water / хэмээх номондоо оруулжээ.
Бидний амьдралын өдөр тутмын хэв маягийн буруу үйлдлээс гадна аливаа муу хараалын үг нь ямар ч хэл дээр байсан ялгаагүй усны бүтцэд хүчтэй сөрөг нөлөө үзүүлж түүний амьдралыг тэтгэх чадварыг багасгадаг байна.
Доктор Емото судалгааныхаа ажлын дүнд "Бүх материаллаг зүйл та бидний өөрсдийн тань ухамсрын хүрээнд оршин тогтнодог" гэсэн дүгнэлтийг хийжээ.Энэ эрдэмтэн бид жишээлбэл , уух ус, идэх хүнсээ сайн сайхан бүхнийг хүсэн тарнидаж, уур уцаар, хараал зүхэлгүй хэрэглэж амьдралынхаа түвшинг дээшлүүлэх ёстой гэсэн өөдрөг үзэлтэй байдаг. Дээрх судалгаанаас үзэхэд ус нь яг л толь шиг бидний сэтгэлийн хөдлөлийг тэр чигээр нь илэрхийлж байна. Одоо бид өөрсдийгөө эмчилж, өөрийнхөө өлгий болсон дэлхийгээ төгс өөрчилж чадах нотолгоотой боллоо.
Г.Сүхбаатар