gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     15
  • Зурхай
     5.20
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 15
Зурхай
 5.20
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 15
Зурхай
 5.20
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

М.Ариунболд: Замын тэмдэглэгээ хийдэг машин ганц л байдаг

Нийгэм
2008-08-21
0
Twitter logo

Замын тэмдэг, тэмдэглэгээ, явган хүний гарцын зураас бүдгэрч алга болох, гэрлэн дохио тодорхой хугацаагүйгээр унтрах байдал газар аваад байгаа талаар манай сонины "Нийгмийн толь"-ийн дуран буланд нийтлэгдсэн билээ. Мөн нийслэлийн гудамж "Монгол шуудан" компанийн болон Сүхбаатарын талбайн өмнөх, Сүхбаатар дүүрэг дэх "Дөлгөөн нуур", "Өлзийт төв"-ийн зам, Зуун айлын чиглэлийн замын хөдөлгөөн гэрлэн дохиогоор зохицуулагдахгүй байгааг ч хөндсөн юм. "Нийгмийн толь"-ийн дурангийн хариуд Замын цагдаагийн газрын Замын зохион байгуулалтын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа М.Ариунболд тайлбар хийлээ.

-Замын цагдаагийн газар замын тэмдэг тэмдэглэгээг хариуцдаг уу?
-Замын цагдаагийн газар тэмдэг тэмдэглэгээ хийх үүрэггүй. Харин Нийслэлийн авто замын газар хариуцах ёстой. Зөвхөн холбогдох байгууллагад нь замын тэмдэг, тэмдэглэгээ хийж өгөөч хэмээн албан ёсоор захиалга өгдөг. Авто замын газар нь өөрийнхөө үйлдвэр болох компанид өгөөд гүйцэтгэлийг нь хийлгэдэг. Харин мөнгийг нь Нийслэлийн авто замын газраас жил болгон төсөвлөж гаргадаг.

-Зарим тохиолдолд автын осол гарах гол шалтгаан нь замын тэмдэг тэмдэглэгээ байхгүйгээс болдог...
-Тийм ээ. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахын тулд замын тэмдэг, тэмдэглэгээ байх шаардлагатай. Замын цагдаагийн газраас тэмдэг тэмдэглэгээ байх шаардлагатай гэдгийг байнга сануулдаг. Гэтэл тухайн гүйцэтгэгч компани нь мөнгө төгрөгийн боломжгүйгээс болдогч юм уу гүйцэтгэдэггүй. Тухайлбал, 32 мянган метр квадрат тэмдэглэгээ хийвэл Улаанбаатар хотын бүх зам эмх цэгцтэй болно. Ингэснээр эгнээ байр, замын гарц зэрэг ойлгомжтой болох юм. Гэтэл жилд энэ ажлын гуравны нэгийг нь л хийдэг. Ноднин жил замын төсөвт 171 сая төгрөг төсөвлөгдсөн юм билээ. Хуучин ханшаар нэг метр квадрат цагаан зурвас тавихад 6896 төгрөг болдог. Энэ мөнгөнд замын зурвасаа хуваах юм бол 24 мянган метр квадрат болно. Энэ бол зөвхөн тэмдэг, тэмдэглэгээ тавих хэмжээ юм. Н.Энхтөр гэдэг даргатай судалгааны төв гээд байгууллага байна билээ. Тэр газар үнэлгээг нь өөрчлөөд 6896 төгрөг байсныг нь 14 мянган төгрөг болгочихсон. Энэ үнэлгээ хэзээнээс хэрэгжих нь тодорхойгүй. Ямар ч байсан гурван сарын өмнө гаргасан гэсэн. Авто замын газарт 1406 тэмдгийг нэн даруй хийлгэе гэсэн санал гаргасан. Одоогийн байдлаар 460 тэмдэг хийчихээд сууж байх жишээтэй. Аргаа бараад 32 мянган метр цагаан зурвасаа замын цагдаа өөрсдөө хийе гээд мөнгийг нь төсөвлөөд өгөөч гэхээр өгөхгүй байгаа. Янз бүрийн байдлаар албан бичиг явуулсан.

-Замын эвдрэл, гэмтлийг танай газраас засдаг уу?
-Үгүй. Зөвхөн засах шаардлагатай гэдгийг нь хэлж өгдөг. Манай замын судалгаа гаргаж авто замын газар төлдөг юм.

-Нийслэлд хичнээн гэрлэн дохио байдаг вэ. Гэрлэн дохио ажиллахаасаа ажиллахгүй нь элбэг бий?
-Нийслэлд 50 гэрлэн дохио байдаг юм. 50 гэрлэн дохио нь таван өөр улсынх. Тэр дунд Солонгос, Орос, Монгол гээд. Гэрлэн дохионууд алдаг оног ажилладаг. Би буруу санаагүй бол гэрлэн дохионд 30 сая төгрөг төсөвлөсөн байдаг юм. Тэр нь засварт явсаар байгаад дуусчихсан. Одоо эвдэрсэн дохиог засах гэхээр ямар ч мөнгөгүй сууж байна шүү дээ. Жишээ нь, "Өлзийт" төвийн гэрлэн дохиог засах гэхээр дотроо маш олон жижиг гэрэлтэй засах боломжгүй гэсэн. Ирэх 2009 оны төсөвт цагаан зурвасны 420 сая төгрөгийг өг гэмээр байгаа юм.

-Замын тэмдэглэгээний баталгаат хугацаа хэр байдаг юм бэ?
-Ямар нэгэн бараа бүтээгдэхүүнд баталгаат хугацаа байдаг. Гэтэл замын тэмдэгт баталгаат хугацаа байддаггүй. Өнөөдөр зам дээр тавьсан тэмдэг тэмдэглэгээ байхгүй болсон тохиолдолд маргааш нь дахиад тавих шаардлагатай байдаг. Энэ чинь хүний амь нас, хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой.

-Замын тэмдэглэгээ хийж байгаа будаг стандартын шаардлагад нийцдэг үү?
-Тэрийг хэлж мэдэхгүй. Замын будаг нэг жилийн баталгаатай л гэдэг юм. Манай нөхцөлд гурван сар болоод арилчихдаг. Замын компанийнхан "Бид энэ будгийг урдаас оруулж ирдэг. Стандартын шаардлага хангасан" гээд баахан бичиг баримт үзүүлдэг. Харин амьдрал дээр өнөөх нь "худлаа" л байгаа биз дээ. Уг нь тэрхүү будгийг гөлгөр замд тавьдаг. Гэтэл манай зам гэж энд тэндээс нь чулуу гараад ирсэн нэг л их барзайсан юм байдаг шүү дээ. Будаг тавьж байгаа зам нь хүртэл стандартын бус байна гэсэн үг.

-Манайд тэмдэглэгээ тавьдаг машин хангалттай байдаг уу?
-Үгүй. Хүрэлцээ муутай. Ганцхан машин бий. Төрийн байгууллага хэр нь ганцхан машинтай. Яагаад машиныхаа тоог нэмж болохгүй гэж.

А.Лхагва

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан