Олон улсын атомын эрчим хүчний
агентлагийн хэвлэлийн төлөөлөгч Аяхан Эвренсел "Аюулгүй байдлын агуулах
дахь туршилтын лонхны бөглөөнд завсар гарсны улмаас плутони алдагдсан. Гэхдээ
цацраг идэвхт туяа гадагшаа алдаагүй. Тухайн үед лабораторид хүн байгаагүй" хэмээн мэдэгдэв. Тус агентлагийн лаборатори Австрийн Зайберсдорф
хотод байдаг агаад 1970 онд ашиглалтад оржээ. Лаборатори цацраг идэвхт туяаг
гадагш нэвтрүүлэхгүй байхаар сүүлийн үеийн төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон бөгөөд 27.2 сая еврогоор шинэчлэл хийсэн аж. Энд
плутони, уран зэрэг цацраг идэвхт бодисыг маш бага тунгаар туршилтад ашигладаг.
Австрийн Байгаль орчны яам
"Лабораторийн гадна хэмжилт хийхэд цацраг идэвхжил илрээгүй" гэлээ.