- Монгол ёс заншлаа дээдлэхүй -
Монгол орон бол ой хөвч, гол мөрөн, уул, тал, говь, хээр хосолсон уул ус нь тэгш өргөн уудам нутагтай, янз бүрийн ан амьтнаар баялаг орны нэг юм. Ийм учраас монголчууд эрт дээр цагаас ан агнуурын олон төрөл хэлбэрийг бий болгожээ. Монголчуудын агнуур хийх арга хэлбэр нь амьтны төрөл байдалтай холбогдон гөрөөлөхүй, загасчлахуй, шувуучлахуй гэсэн гурван төрөл хэсэгт хуваагдах бөгөөд эдгээрийн дотроос гөрөөлөхүй нь тугээмэл юм.
Тухайлбал ан агнахаар товлосон өдрийг тоогоор хэлдэггүй, харин адууны хомоол харуулж гаригийн нэрээр нэрлэх хугацааг далд битүү утгаар тохиролцдог ба анд явах үедээ хоорондоо хэрэлдэх, маргах, ан амьтдын тухай муу үг хэлэхийг цээрлэдэг байв. Мөн ан амьтан алга байна гэдэг үгийг хэлдэггүй, ийм утгаар ярих хэрэг гарвал цөөн байна, байгаа л бололтой, ойрдоо ирээгүй байх гэх мэтээр ярьдаг байв. Түүнчлэн халхчууд анд явах үедээ чоныг "өнөөх жийхгар", гахайг "түгдгэр", хандайг "хавтгай эвэрт", үнэгийг "малгай", бугыг "тураг" гэх мэтээр далд утгатай үгээр цээрлэн нэрлэдэг байв.
Нийтээр агнах ан хоморгын үед ан авын газар анчид бүгдээрээ цугларч ангийн сүлд дуудах тахилга хийдэг ба ганц нэгээр агнах үед идээнийхээ дээжийг орчны уул усанд өргөн ганзага мялаахыг бэлгэдсэн цацлын үг хэлнэ. Харин бурхны шашин дэлгэрсэн хожим үед ан агнуурын зан үйлийн үг шашны агуулгатай болж ганзагын сан нэрээр дэлгэрсэн байна. Зарим нэртэй сайн анчид анд явахдаа туульч дагуулан явж, ангийн олз муутай байвал замд буудаллах буюу эсвэл буцаж ирээд Алтайг магтуулдаг байжээ. Энэ нь уул усны магтаал хэлж, ургамал баялаг ан амьтдыг нь магтвал түүний эзэн лус савдгууд баясан ангийн хишиг өгдөг гэж үздэг байсантай холбоотой. Монголчуудын дунд ангийн олзыг "хангайн хишиг" гэж нэрлэдэг нь үүний гэрч юм. Зарим нутагт анд явж шөнө хоноглох үедээ тайгын эзэд сонирхон сонсог гэж үлгэр ярих заншил бий. Заримдаа тусгай үлгэрч зориуд дагуулж явах ч удаа байдаг ба ихэвчлэн хашир анчин, ахмад хүмүүс үлгэр ярьдаг.

Ахмад анчин үлгэр ярьж дуусаад бууныхаа сүмбэний үзүүрт хонины сүүлний өөхнөөс хатган бусад нь модон аяганд өөх тос хийн хурай хурай хэмээн хэлж ангийн хишиг дуудна. Дархад анчид анд үүрээр мордвол олз сайтай гэж үздэг. Анд явах өглөө гал голомт гэрийн онгон сахиусаа тахиж, буугаа сангаар ариутган цайлсны дараа морио эмээллэж хөтөлгөө мориндоо ачаагаа татаж, гэрийнхээ хойт талаас нь нар зөв гурав эргэж явах зүг рүүгээ чиглэн явна. Хээр анхны буудалд буугаад:
Орон хангай минь
Огторгуй хурмаст тэнгэр минь
Баян хангай минь
Ороход олзыг минь дэлгэрүүлэн өршөө
Гарахад ганзагыг минь дэлгэрүүлэн өршөө
Унасанд минь мөчлөөгүй
Уусанд минь цалгиагүй
Баян манхан олзыг хайрлаа гээд дөрвөн зүгт цай өргөж, цайлж дууссаны дараа галаа цомхотгон үлэмж арцаар сан тавьж идээнийхээ дээжээс тавиад галаа нар зөв гурав эргээд морддог байжээ.
Анд явах үед тухайлан зорьсон ангаас өөр амьтан дайралдахаас цээрлэн сэжиглэдэг буюу зарим амьтныг ангийн олз хийморьт муугаар нөлөөлнө гэж үздэг байв. Тухайлбал замд чоно тааралдвал бэлгэшээн, үнэг тааралдаад түүнийг алж чадахгүй бол муу ёр гэж ихэд дургүйцдэг. Зарим анчин буцаж ирдэг ч байжээ. Мөн анчин хүн зээхийн мөр дайралдвал нулимж өнгөрдөг. Хэрэв яг дайралдаад заавал агнах болбол
"Чиглэсэн буу чигээ бүү алд
Чи муу нохой зээх чийгээ бүү гарга" гэж хэлээд бууддаг заншилтай байжээ.
Монголчуудын дотор ан амьтдаас буга, баавгай, хандгай албал маш их хүндтэйд үзэж, зан үйлийн нарийн ёс гүйцэтгэдэг байжээ.
Энэ нь эртний монголчуудын буга, баавгай, хандгай эрхэмлэх ёс болон тотем шүтлэгтэй холбоотой юм.
"Монголын нууц товчоон"-д "Чингис хааны дээд язгуур Бөртэ-чино Гоо марал" гэж гардаг нь чоно, буга монголчуудын тотем шүтлэгийн холбогдолтой байсны гэрч хэмээн судлаачид нэгэн саналтай үздэг билээ. Ийм учраас монголчууд бугыг учир зорилгогүй алахыг ихэд цээрлэдэг бөгөөд зарим үлгэрт буга алсан анчинг "нүгэлт хар гөрөөчин" гэж нэрлэх буюу "улир цагаан өвгөн", "хорин дөрвөн салаа эвэртэй ухаа дөнөн буга" зэрэг бугын тухай үлгэрүүдэд буга алсан анчин тэр сайхан амьтныг агнаж янзагануудыг нь өнчрүүлсэндээ харамсаж гутран үхсэн гэж гардаг нь эрт үеэс эхлэн буга шүтэж түүнийг хамгаалж алуулахгүй байх гэсэн хүсэл мөрөөдлийн илэрхийлэл болж байна.
Ийнхүү монголчууд эрт үеэс буга эрхэмлэн шүтэж ирсэн бөгөөд хэрэв зайлшгүй шаардлагаар агнах болбол тусгай ёслол үйлдэн онцгой хүндэтгэл үзүүлдэг байна. Баян-Өлгий, Ховд аймгийн урианхай нарын дунд дээхнэ үедээ зориуд ярилцаж тохирсон юм уу, эсвэл эрх бүхий цөөн хүн буга агнадаг байсан гэнэ. Буга үхэхдээ эрүүгээ газар тавиад эврээ өргөж үхдэг ажээ. Хэрэв буга агнахад тэр нь эврээ газар хүргэж үхвэл анчиндаа муугаар нөлөөлдөг гэж эмээдэг.
Агнасан бугыг өвчихөөсөө өмнө эхэлж толгойг нь салгаж, газар дээр цагаан өнгийн даавуу дэвсээд түүн дээрээ эврийг нь тавьж шороодохгүйгээр авна. Уг эврийг зориуд нэгэн хүн урдаа дүүрч буцдаг бөгөөд агнасан анчны гэрийн дээр тавиад дараа нь анд явалцсан хүмүүс хамт цайлна.
Баавгай алахад мөн тусгай үг хэлдэг бөгөөд тэдгээрт тухайн амьтныг доромжлох хөнөөх гэж юм уу, элбэг баяндаа ташууран зугаа цэнгэл болгож алсангүй, харин ядуу зүдүүгийн эрхээр аж амьжиргааны шаардлагаар арга буюу аллаа гэсэн утгыг илэрхийлдэг. Тухайлбал баавгай алмагц анчин гүйн очиж "Хайрхан минь. Алах гэж алсангүй билээ. Сум тэнэж оносон байна" гэж өршөөл гуйж дараа нь арьсыг нь өвчиж байхдаа цаг үе хүйтэрч бие махбод минь даардаг боллоо. Илчээ хайрлана уу? гэж хэлдэг. Энд зарим шившлэгийн үгэнд тухайн ажил үйлийн зорилгыг нуун өөр зүйлтэй холбон өгүүлдэг онцлог харагдаж байна.
Ангуучилж алсан амьтны гүзээгээр хад чулуу цохидоггүй, үлээж хатаадаггүй байсан ба ангийн мах чанаж байхад шөл нь багадвал шууд ус нэмдэггүй. Харин эхлээд усандаа шөл дусааж байгаад нэмдэг. Ангаас буцах замд тааралдсан хүнд ганзаганаасаа шууд шор мах огтолж өгдөггүй. Мөн ганзага сэтэлж мах авдаггүй. Ер нь ангийн махыг бусдад түүхийгээр өгөхийг цээрлэдэг. Хэрэв зөрчвөл ангийн олз харина гэж үздэг байсан нь шүтлэгийн учир холбогдолтой боловч байгалийн хишиг болсон ангийн олзыг эрхэмлэн ариг гамтай зарцуулахыг эрмэлзэж байсан уламжлал юм.
Нийтээр хамтарч хийсэн их ав хоморгын төгсгөлд ёслол үйлдэн ангийн олзыг хуваадаг бол ганц нэгээр хийсэн анд айлын хүмүүс ганзаганы хувь өгдөг бөгөөд эдгээрт тодорхой ёс журам баримталдаг байв. Тухайлбал их ав хоморгын үед нэг гөрөөс албаас түүний арьс шир, эврийг тэргүүнд онож харвасан хүнд өгч түүний чадварыг хөхиүлдэг байжээ.
Мэдээллийн эх сурвалж: “Монголын үндэсний биет бус соёлын өв” ном. Тус номыг Байгаль соёлын өвийг хамгаалах сан, Монгол Улсын соёл, урлагийн хороо хамтран өнгөрсөн жил гаргасан юм. Уг номын ерөнхий редактороор доктор, профессор Н.Уртнасан гуай ажиллажээ.
Уншигч та бүхэн өөрсдийн санал, бодол, мэдэхийг хүсч буй Монгол ёс заншил, зан үйлийн талаар news@mongolcontent.mn хаягаар ирүүлээрэй.