gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     5.31
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 17
Зурхай
 5.31
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 5.31
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Өрхийнхөө эмчид хандаж байвал 103-ийн дуудлага багасна

Эрүүл мэнд
2008-08-06
0
Twitter logo

Сүүлийн хэд хоног нийслэлд 30 гаруй хэм халснаас болж иргэдийн даралт ихсэх, нарны хордлого авах болжээ. Тиймээс Яаралтай түргэн тусламжийн дуудлага тасрахаа больсон байна. Иргэд биед нь ямар нэгэн зовиур илрэхэд хамгийн түрүүнд яаралтай түргэн тусламж дууддаг муу зантай болсон гэнэ. Уг нь биед нь ямар нэгэн зовиур илэрвэл хамгийн түрүүнд өрхийнхөө эмнэлэгт хандаж байх хэрэгтэй аж. Энэ талаар Яаралтай түргэн тусламжийн их эмч Г.Наранжаргалаас тодрууллаа.

-Танайд сүүлийн үед дуудлага хэр байна вэ?

-Ер нь сүүлийн өдрүүдэд халсанаас болж дуудлага ихсэж байна. Өнөөдөр ажлын өдөр ч өглөөнөөс хойш 100 гаруй дуудлага иржээ. Уг нь ажлын өдрүүдэд дуудлага амралтын өдрүүдийнхээс харьцангуй бага байдаг юм.

-Иргэдийн юу нь өвдснөөс дуудлага өгч байна?
-Яаралтай түргэн тусламжинд ирдэг нийт дуудлагын 80 хувь нь Даралт ихсэх, нарны хордлого, ходоод гэдэсний хямралаас болсон байдаг. Харин үлдсэн 20 хувь нь ямар нэгэн аваар осол, гэмтэж бэртэх зэргээс болж ирдэг юм. Сүүлийн өдрүүдэд нэлээд халж байгаа тул даралт нь ихэсдэг, зүрх нь өвддөг хүмүүс эмээ байнга хэрэглэхийг зөвлөж байна. Мөн нарны хордлого авахгүйн тулд наранд явахгүй байх хэрэгтэй. Наранд явахаар бол толгойгоо байнга норгож байгаарай.

-Дуудлага ихсэж байгаа үед эмч, машин техник хүрэлцээтэй байна уу?
-Өдөртөө 15 эмч 16 машин ажиллаж байна. Харин шөнөдөө 19 эмч, 20 машин болж нэмэгдэж ажиллаж байна. Нөөц бололцоогоороо ажиллаж байна. Гэхдээ бас хүрэлцэхгүй тал гарна. Манай 103 утсан дээр мэргэжлийн эмч нар суудаг болохоор ямар шинж тэмдэг илэрч байгаа, хэдэн настай зэргийг нь асууж байгаад анхан шатны тусламж үзүүлэх зөвлөгөө өгдөг. Гэхдээ бас сүүлийн үед хүмүүс биед нь ямар нэгэн зовиур илрэх юм бол түргэн тусламж дууддаг болжээ. Уг нь эхлээд өрхийн эмчдээ үзүүлэх ёстой. Даралт ихтэй, зүрх нь өвддөг суурь өвчтэй хүмүүс өрхийн эмчийн хяналтан доор байнга эмээ хэрэглэх ёстой. Өрхийн эмчдээ үзүүлэхгүйгээр шууд манайд хандаад байгаа нь бидний ачааллыг ихэсгэх хандлагатай байна. Манайх чинь нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг учраас өрхийн эмнэлгүүд бидний ачааллаас хөнгөлж байдаг.

Ш.Доржсүрэн

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан