gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     5.24
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 24
Зурхай
 5.24
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 5.24
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Монгол Улсын 47 дахь аварга Сүхбаатарын Мөнхбат ...

Ч.Болортуяа
Спорт
2011-07-14
0
Twitter logo

Ярих, хөөрөх зүйл ихтэй сайхан наадам болж өнгөрлөө. Төрийн наадам дууссан ч аймаг, нутгийн бэсрэг баяр, наадам үргэлжилсээр л байна.

Монгол түмний Үндэсний их баяр наадмын Хүчит бөхийн барилдаан өмнөх онуудыг бодвол наадамчин олны сонирхлыг их татсан, Төв цэнгэлдэхэд хурсан олны сэтгэлийг илүү хөдөлгөсөн барилдаанууд чамгүй гарсан.

Олон тэгш ой давхцсан жил учраас 1024 бөх барилдсан нь улсын цолгүй нь цолонд хүрэх, цолтой нь цолоо ахиулах боломж өмнөх жилүүдийнхээс илүү их байсан гэж болно.

Нийт есөн даваа давсан бөхөд Монгол улсын арслан цол олгох Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасан байдаг учир 2006 оны Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор 10 давсан Д.Сумъяабазарт Монгол Улсын аварга цолыг ард түмний уухайн дор өгч байсан.

Харин энэ жилийн баяр наадамд дээрх шиг асуудал үүсгэхгүйн үүднээс зохицуулалт хийж өгсөн юм. Тиймээс ч С.Мөнхбат Монгол Улсын аварга болж, ес давж үзүүрлэсэн Г.Эрхэмбаяр Монгол Улсын арслан цолыг авсан билээ.

Монгол Улсын 47 дахь аварга болж буй Сүхбаатарын Мөнхбат бөх сонирхогчдын дунд хэдийнэ хурц, дайчин мэхээрээ танил болсон нэгэн. Харин нийт Монголчуудын хувьд түрүүлэх бөхийн жагсаалтад төдий л бичигдэж харагдахгүй байсан “битүү” бөхийн нэг.

Монгол улсын аварга болсон хүний хувьд түүний намтар түүхийг жаахан сонирхож дор бичсэнээ хүргэж байна.

Сүхбаатарын Мөнхбат 1984 оны наймдугаар сарын 24-нд Увс аймгийн Баруунтуруун сумд төрсөн. Түүний аав Сүхбаатар нутаг усандаа нэртэй сумын заан хүн. Мөн эцгийн талд аймгийн заан цолтой ч хүн байсан нь түүнийг удам дагасан бөх хүн гэдгийг гэрчилнэ. Залуу аварга маань “Аав маань биднийг орой болгон гэрийн хойморьт барилдуулна. Хүүхэд л болсон хойно нэгнээсээ давж барилдах гээд их үзнэ. Гэхдээ бөх болох хүн нь би байсан юм шиг байна. Хөдөөгийн хүүхдүүдэд ганц хийдэг юм нь барилдах байсан болохоор, тэгээд ч жаахан бөхийн авьяастай байсан юм шиг ээ. Түүнийгээ өөрөө хичээж мэрийж барилдаад л энэ амжилтанд хүрсэн” гэж харцага болсныхоо дараа нэгэн сонинд ярьсан байх юм.

Тэрбээр 2003 онд Хилийн цэргийн дээд сургуульд урилгаар суралцахаар хотод ирсэн ч конкурсдаад авсан ШУТИС-ын цахилгаан системийн инженерийн ангидаа орж суралцжээ. Улмаар өдөр болгон хичээл номонд дарагдаад барилдах зав гарах манатай болохоор нь дараа жил нь ааваасаа зөвшөөрөл аван “Шонхор” дээд сургуульд орж бөх болох замаа тавьсан нэгэн ажээ.  

Түүний бөхийн анхны багш нь аав нь бөгөөд албан ёсоор бол сумынхаа Эрдэнэтогтох багшийн секцэнд хичээллэдэг байсан гэнэ. Дараагаар нь хотод ирээд “Шонхор” БТДС-д аймгийн арслан Р.Дамдин багшийн ангид II дамжаанаас орон багш, дасгалжуулагч мэргэжлээр төгссөн байна.

С.Мөнхбат аваргын биеийн өндөр 178 см, 110 кг жинтэй. Том бөхчүүдийн дэргэд бие жижиг харагдах ч түүний уран, хурц, шаламгай мэх өнөөдөр түүнийг энэ амжилтанд хүргэжээ.

Түүний цол ахиулсан байдлыг сонирхвол,
•2005 онд Сүхбаатар аймгийн наадамд үзүүрлэж аймгийн заан цол
•2009 онд Бүх цэргийн наадамд түрүүлж цэргийн арслан цол
•2009 онд Улсын наадамд тав давж улсын начин цол
•2010 онд Улсын наадамд зургаа давж улсын харцага цол
•2011 онд Улсын наадамд 10 давж түрүүлэн улсын аварга цол тус тус хүртжээ.

Энэ жил 27 нас хүрэх залуу аварга баяр наадмын өмнөх зарим ойн болон нутгийн нэрэмжит барилдаануудад оролцож хэд хэд түрүүлсэн байна. Тухайлбал “НИК” ХК-ний 70 жилийн ойн баярт улс, аймгийн алдар цолтой 64 бөхийн барилдаанд түрүүлжээ. Түүнчлэн Г.Дэмүүл арслангийн нэрэмжит барилдаанд мөн  түрүүлж байсан билээ.

Тэрбээр анх улсын наадмын дэвжээнд гарахдаа начны даваа хүртэл барилдсан нэгэн. Ерөнхийдөө бусад хүүхдүүдийн нэгэн адил багаасаа л үеийнхэнтэйгээ ноцолдож өссөн. Барилдах хүсэлдээ татагдаад үндэсний бөхийн өсвөрийн УАШТ-д аймгаасаа шалгаран оролцож байжээ. 2003 онд бөхөөр тууштай хичээллэж эхэлсэн тэрбээр ийнхүү найман жилийн дараа Улсын аварга болсон нь үнэхээр л аварга болохоор төрсөн нэгэн гэлтэй.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан