gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     20
  • Зурхай
     8.28
  • Валютын ханш
    $ | 3594₮
Цаг агаар
 20
Зурхай
 8.28
Валютын ханш
$ | 3594₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 20
Зурхай
 8.28
Валютын ханш
$ | 3594₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Элсэлтийн бүртгэл эхэлсэн ч сургуулиуд хөл хөдөлгөөн багатай байна

Боловсрол
2011-07-07
0
Twitter logo
0
Twitter logo
Боловсрол
2011-07-07
Элсэлтийн ерөнхий шалгалт сурагчдын хувьд сурсан эрдмээ шалгуулж мэргэжил эзэмших алхам юм. Тэдний их дээд сургуульд орох эсэх нь үүнээс хамаардаг. Тиймээс ерөнхий боловсролын сурагчид шалгалтандаа хэдэн сар жилийн өмнөөс бэлтгэж эхэлдэг. Өнгөрөгч өдрүүдэд 39043 сурагч шалгалтаа өгч, төрийн болон хувийн их дээд сургуулиудын бүртгэл эхэллээ. Тиймээс бүртгэл ямархуу явагдаж байгаа талаар сурвалжлахаар хамгийн түрүүнд ЭМШУИС-ийг зорилоо.

Өмнөх жилүүдийг бодоход хөл хөдөлгөөн багатай байв. Учир нь тус сургуулийн бүртгэл дууссан бөгөөд шалгалтынхаа дүнг харахаар ирсэн элсэгчид сууж байгаа харагдлаа. Харин МУБИС олны хөлийн газар болоод ч тэр үү хөл хөдөлгөөнтэй байсан юм. МУБИС 12 салбар сургуульд оюутан элсүүлж байгаа ажээ. МУИС, ШУТИС цахим хэлбэрээр бүртгэж байгаа учир нам жим байв.

Ингээд урлагаар овоглосон СУИС-ийг зорив. Үүдээр нь ороход дуу эгшиглэж, инээд хөөрөөр дүүрэн энэ сургуулийн элсэлтийн бүртгэл дуусчээ. Тиймээс амжиж бүртгүүлэхээр ирсэн хүүхдүүдийн цуваа үргэлжилсээр байгаа аж. Энэ жил их, дээд сургуулиудад өмнөх жилүүдийнхээс харьцангуй бага оюутан элсүүлэхээр болсон. Тиймээс их, дээд сургуулиудын босго оноо болон шалгуур өндөр байх төлөвтэй байна. Ингээд сургуулиудын элсэлтийн шалгалтын журам болон босго оноог танилцуулъя.

МУИС: Элсэлтийн бүртгэл өчигдөр эхэлсэн бөгөөд энэ сарын 8 хүртэл явагдана. Тус сургуульд суралцах сонирхолтой элсэгчдийн ерөнхий шалгалтын босго оноо сонгосон мэргэжлээс нь хамаарч янз бүр байгаа аж. Тухайлбал, математикийн чиглэлээр суралцах хүүхдүүд 785 оноо авсан байх шаардлагатай бол түүхийн ангид орох элсэгчдийн шалгалтын босго оноог 428 хэмээн тогтоожээ.

Харин бусад сургуульд мэргэжлээс нь шалтгаалан 560-аас дээш оноотой байхаар шийдвэрлэжээ. Тус сургууль энэ жил 2420 оюутан элсүүлнэ. МУИС-ийн Орхон аймаг дахь салбар сургууль 12 мэргэжлээр 400 оюутан элсүүлэх бол Завханы салбарт 215 хүүхэд элсүүлэх журам гарчээ. Энэ жил томоохон их дээд сургуулиуд бүртгэлээ цахим хэлбэрт оруулсан. Тиймээс МУИС-д www.num.edu.mn хаягаар бүртгүүлэх юм байна.

ЭМШУИС
: Уламжлалт анагаах ухаан, нүүр амзүй, эмзүй, нийгмийн эрүүл мэнд, эрүүл мэндийн эдийн засаг зэрэг мэргэжлээр 1320 оюутан элсүүлэхээр болжээ. Ингэхдээ Дархан-Уул, Говь-Алтай, Дорноговь аймагт байрлах салбарт 375 оюутан авах юм. Элсэлтийн бүртгэл өнгөрсөн сарын 30-нд эхэлж, энэ сарын 3-нд дуусчээ. Сургуулийн босго оноо 560-аас дээш байхаар тогтоосон байна.

ШУТИС: Элсэлтийн бүртгэл өнгөрсөн сарын 30-нд эхэлсэн бөгөөд өчигдөр дууссан. Босго оноо нь 400 бөгөөд 5365 оюутан элсүүлэх юм байна. Барилга, уул уурхай, геологи, хүнсний инженер зэрэг эрэлттэй мэргэжлээр оюутан элсүүлэх ажээ. ШУТИС-ийн харьяа Дархан-Уул аймгийн Технологийн сургуульд барилгын материал үйлдвэрлэлийн технологи, усан хангамж, машин үйлдвэрлэлийн технологийн мэргэжлээр 570 оюутан элсүүлнэ. ШУТИС-д www.must.edu.mn болон www.elselt.edu.mn хаягаар бүртгүүлэх юм.

МУБИС: Энэ жил 50 гаруй мэргэжлээр 2370 оюутан элсүүлнэ. 12 салбар сургуультай бөгөөд бүртгэл нь өнгөрсөн сарын 30-нд эхэлсэн. Элсэгчид харьяа салбар сургууль дээр ерөнхий шалгалтын бүртгэлийн хуудас болон 3000 төгрөгтэй ирж бүртгүүлнэ. МУБИС жилд 3000 оюутныг төрийн зээлд хамруулдаг. Харин энэ жил шинээр 800 оюутныг төрийн буцалтгүй зээлд хамруулахаар болжээ.

ХУИС: Тус сургуульд элсэхэд ерөнхий шалгалтын авбал зохих онооны 50 хувийг авсан байх шаардлагатай. Бүртгэл маргааш дуусна. Харин элсэгчдийн эцсийн дүнг ирэх сарын 15-ны дотор нийтэд зарлаж сургуулийнхаа вэб сайтад гаргах аж. Энэ жил 13 мэргэжлээр 880 оюутан элсүүлэх юм байна.

СУИС: Хөгжмийн урлаг, тайз дэлгэц, дүрслэх урлаг, соёл иргэншил зэрэг салбар сургуульд 1274 оюутан элсүүлнэ. Элсэх эрхийг ерөнхий шалгалтын оноо, урлагийн авьяас /ур чадвар/ гэсэн хоёр шалгалтын дүнг харгалзан олгох юм байна. Өнгөрсөн сарын 30-наас эхэлж бүртгэсэн бөгөөд өчигдөр дууссан. Дуурь, жүжиг бусад мэргэжлийн ур чадварын шалгалтыг өнөөдрөөс эхэлж авахаар болжээ. Ур чадварын шалгалтын бүртгэлийн хураамж 10 мянган төгрөг байдаг аж.

Б.Сэлэнгэ

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан