gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     12
  • Зурхай
     4.09
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 12
Зурхай
 4.09
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 12
Зурхай
 4.09
Валютын ханш
$ 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Би фото модель болох хүсэлтэй

Нийгэм
2008-06-12
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2008-06-12
Би фото модель болох хүсэлтэй

Бусдаас содон харагдах Б.Рэнцэнхорлоо охинтой уулзлаа. "Намайг бага ангид байхаас эхлээд л хүүхдүүд нэр хоч өгч шоолдог байсан. Тэр үедээ их ичдэг байсан ч одоо тоохоо больсон. Энэ чинь надад удам дамжин ирсэн, бусдаас содон байх өвөрмөц зүйл шүү дээ" гэж тэрээр намуухнаар ярина. Тэр бүр цэцэрлэгт байхаасаа эхлээд л эрчимтэй өссөн болохоор ангийнхан нь шоол­дог байсан тухай ийн ярьсан хэрэг л дээ. Б.Рэнцэнхорлоо энэ зун 18 нас хүрнэ. Түүний бага нас Орхон аймагтай салшгүй холбоотой бөгөөд дөрөвдүгээр ангиа төгсмөгц гэр нь нийслэлийн айл бол­жээ. Өдгөө тэр МУИС-ийн Солонгос хэл судлалын нэгдүгээр ангийг төгсөөд буй.

Үеийн охид, хөвгүүдээс харьцангуй өндөр тэрээр "Би ойрын үед өндрөө хэмжиж үзээгүй л байна. Одоо ямар ч байсан хоёр метр хоёр, эсвэл гурван см хүрсэн байх" хэмээ­­сэн юм. Бусдаас содон, онц­гой төрсөн тэрээр өөрийн­хөө энэ байдлаар тун их бахарх­­даг юм билээ. Учир нь түүний ийм өндөр төрсөн нь аав, ээж хоёулангаас нь удамшсан гэнэ. Аав нь Орхон-Уул айм­гийн харьяат, олны дунд өндөр хэмээн алдаршсан Ц.Буд гэж хүн бий. Ц.Буд гуай эхээс дөр­вүү­лээ, угаас өндөр удамтай. Дүү Ц.Шаравжамц нь Монголын хамгийн өндөр хүн гэгдэж сагсан бөмбөгийн спортод хүч сорьж байсныг уншигчид мэдэх болов уу. Хоёр эмэгтэй дүү нь мөн өндөр. Хоёул волейболын спортын тамир­чид аж.

Охины ээж Д.Буяннийцэх мөн л нэлээд өндөр. Нэг метр 85 см өндөр. Волейболын спортын мастер хүн бий.

Б.Рэнцэнхорлоо эхээс хоёулаа. Нэг ахтай. Тэр ахыгаа "удам дотроо намхан нь" хэмээсэн. Ахынх нь өндөр нэг метр 80 гаруй см гэнэ лээ. Одоо тэр хоёр "гэрээ сахиж" байгаа гэнэ. Учир нь аав, ээж хоёр нь Америкт ажиллаж буй аж. Энэ нь нэг талаас Рэнцэнхорлоод тустай байдаг гэнэ. Манай дэлгүүрүүдэд худалдаалж буй хувцаснаас түүнд таарах нь тун ховор. Бүр байхгүй гэхэд болно. Тиймээс ээж, аав нь Америкаас охиныхоо хувцас, гутлыг нь бэлдэж явуулдаг байна.

Түүний амьдралд гэр бү­лийнх­нээс нь гадна хамгийн ойр байдаг хүмүүс бол найз нөхөд нь. "Би бусдаас өндөр болохоор хүмүүс эхлээд их гайхаж хүлээж авдаг л даа. Өндөр л болохоос би бусад­тай л адил хүн. Гэхдээ тэдгээр гайхсан хүмүүс яваандаа миний хамгийн сайн найзууд болон хувирдаг" гэлээ. Охи­ныг гудамжаар алхаж явахад нь машины жолооч гайхан харж байгаад өөр машинтай мөргөлдөж, бяцхан осол бол­сон хөгжилтэй түүх ч бий.

Б.Рэнцэнхорлоод одоо­гоор үерхдэг хөвгүүн байдаг­гүй. Түүнтэй үерхэх хөвгүүн нь даруухан, ухаалаг бас өндөр байгаасай гэж хүсдэг юм билээ.

Шинэ танил маань 2003 онд зохиогдсон Монголын гайхамшигт хүмүүс наадмын "Монголын хамгийн өндөр эмэгтэй"-гээр шалгарч бай­жээ. Тэр болгон хүнд заяахгүй өндөр төрснөөрөө тухайн үед хамгийн их бахархаж билээ хэмээн инээмсэглэн өгүүл­сэн. Зөөлөн, зөөлөн ярих энэ охи­ны ярих хэлэх бүхэн нь буурь суурьтай бас ухаалаг. Түүний мөрөөдөл гэвэл тун ч олон. Юуны түрүүнд их сургуулиа төгсөөд эх орондоо хэрэгтэй боловсон хүчин болох. Харин дараагийнх нь өөрийгөө хү­мүүст таниулж загварын ертөнцөд хүч сорих. Тэр дун­даа фото модель болох туй­лын зорилготой.

Б.Рэнцэнхорлоод сагсан бөмбөг болон волейболын спортод хүч сорих тухай олон санал ирж байжээ. Байнгын дасгал, сургуулилт хийгээд мэргэжилтэн болгоод авъя гэсэн ч хүн байж. Гэхдээ тэр эдгээр спортын төрлийг тийм ч их сонирхдоггүй тухайгаа ярьж байв. Харин усан спортоор нэлээд хэдэн жил хичээл­лэсэн гэнэ.

Охин өөрийн гоо сайханд нэлээд цаг зарцуулдаг. Түүнч­лэн янз бүрийн ээмэг, зүүлт цуглуулах нь түүний хобби болсон төдийгүй нэлээд хэ­дэн хайрцаг гоёлтой. Аав, ээж хоёр нь хувцас явуулчихдаг болохоор тэр эндхийн дэл­гүү­рүүдээс бусад хэрэгцээний зүйлсээ сонгож авдаг юм билээ.

Т.Гэрэлмаа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан