gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     11
  • Зурхай
     5.05
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 11
Зурхай
 5.05
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 11
Зурхай
 5.05
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хатан Туул баруун Сэлбийн эмгэнэлт тавиланг давтах вий

Нийгэм
2011-07-04
0
Twitter logo

Улаанбаатар хот нэгэнтээ суурьшсан энэ дэлгэр хөндийг зэлүүд, малын бэлчээр байх үеийнхээр нь төсөөлөн бодвол их гоё дүр зураг харагдана. Алтан тэвшийн хөндийд \нийслэл хот суурьшин байгаа энэ газрыг ингэж нэрлэдэг\ ногооны униар татаж, гол ус мяралзан урсах нь үзэгдэнэ. Зүүнтэйгээс Туул гол харгиатан ирэх бол хойд талаас баруун, зүүн Сэлбэ зуузай холбон мяралзан дөтөлнө.

Хоёр Сэлбэ Дунд голд нийлтэл хажуу өврийн уул бүрийн амнаас нарийн горхинууд хоржигнон цутгана. Хатан Туулын наахнуур салаалсан Дунд гол ч тод томруун харагдах вий. Харамсалтай нь ийм дүр зураг өнөөдөр байхгүй. Утаандаа хахаж цацсан Улаанбаатар байж болох байсан тэр дүр зургийг хуу арчиж хаясан. Гэлээ гээд яах ч билээ.

Хотжилт, үйлдвэржилт, хөгжил дэвшил Алтан тэвшийн хөндийн ариун дагшин дүрсийг мөрөөдөл төдий урлаж зөвхөн ханандаа өлгөх боломжийг л бидэнд үлдээжээ. Байгаль эхийн урласан, ийм байж болох байсан үеийнхээс цор ганц гэрч үлдсэн нь Туул гол. Харин Хатан Туул өнөөдөр хэцүүхэн байдалтай болчихож. Хатан Туул хэрэв хашгирч чаддаг сан бол аврал эрсэн дууг нь өдөр, шөнөгүй сонсч болох. Даанч нийслэлчүүд бид их хотын өдөр тутмын амьдралын шуугианд дөжрөөд байгалийн дуу чимээг, ялангуяа аврал эрсэн дууг сонсч чадахгүй болсон шиг байна.

Гунигт түүх

Ингээд л хог новшоор дараад, эрэг голдирлын хайрга чулууг нь зөөгөөд, хир буртгаа угааж, хорт бодистой үйлдвэрийн хог хаягдлаа асгаад байх юм бол Туул гол одоо нэгэнт үгүй болсон Баруун Сэлбийн эмгэнэлт хувь заяаг давтахгүй гэх газаргүй. Бидний өдөр бүр дээгүүр нь машинтай, явган яаран сандран өнгөрдөг гол бол Зүүн Сэлбэ юм. Баруун Сэлбэ нь аль хэдийнэ сураггүй болсон.

Одоогийн Уртцагаан, Их дэлгүүр, Улсын циркийн чигтэй урсаж байх ёстой Баруун Сэлбийг байсан гэж залуу үе төсөөлөх ч үгүй. Хөрсний усны хөдөлгөөнөөс шалтгаалж зарим жил УИД-ийн тулгуур багануудыг холбосон цутгамал шалыг цоо татан мөсөн дош овойж гардаг нь Баруун Сэлбийн “зүрхний лугшилт” бүр ч тасарчихаагүйн нэг нотолгоо.

Хэрэв Та миний төсөөлсөн өөр зураг зуруулж ханандаа өлгөх гэж байгаа бол Ногоон нуурын орчмыг мартав. Энэ хэсэг газарт нэлээд намагтай. Нэг үгээр хэлбэл хоёр Сэлбийн зүрх болсон, тэднийг усаар тэтгэн арвижуулж байсан, хүн байтугай мал явахын аргагүй их намаг устай газар байв. Түүнээс одоогийнх шиг булингартай, дээр нь ойртохын аргагүй эвгүй муухай үнэртэй шалбааг гэхэд хаашаа, ус гэхэд хаашаа “ямар нэг юм” байгаагүй юм шүү.

Нэгэнт нүд аньсан Баруун Сэлбийг одоо байлгах гээд ямар ч нэмэргүй. Тэр аль хэдийнэ хөгжил дэвшлийн золиос болсон. Хэрэв тухайн үед бид хүрээлэн буй байгаль орчноо арай өөрөөр хардаг байсан бол Баруун Сэлбийг булшлахгүй, харин ч тэтгэж, сэрүүн тунгалаг ус нь эдүгээ ч мэлтэлзэн урсаж байх байсан биз. Дэндүү харамсалтай.

Гэсэн ч бидний яг одоо харж байгаа Хатан Туул, Зүүн Сэлбээ л аварч үлдэх юмсан. Эрэг хөвөөг нь эмтлэн өндөр сүрлэг орд харшууд бариад байгаа юм чинь хатан Туул Баруун Сэлбийн адил ор мөргүй хотын дор дарагдах цаг ирэхийг ч үгүйсгэх аргагүй. Иймээс хатан Туул, Зүүн Сэлбээ яаж аврах вэ. Баруун Сэлбийн золгүй хувь тавиланг хүлээн гунигтайхан мэлмэрч байгаа Хатан Туул, Зүүн Сэлбийн өнөөдрийн дүр төрхийг Та зориуд нэг анзаарч хараарай.

Эрэг хөвөөгөөр нь дүүрэн хог. Гялгар уут, өмдний тасархай, ханзархай гутал, архины лонх гээд тэндгүй хог. Зунд нь машинаа угаана. Хэдэн арван жилийн хир даг болсон хивсээ дэлгэж сэгсэрнэ. Хивсэнд шигсэн хирийг химийн хүчтэй бодисоор ялгаж, хөөстэй, хиртэй тэр чигт нь Туул, Сэлбийн ядруухан урсгалд тууна. Өвөлд нь үнс нурмаа улаан цайм асгана. Хаа сайгүй машины зам гаргаж хог хаягдлаа аваачиж асгана. Нийслэлчүүд бидний үнэн нүүр царай энэ.

Аврах ёстой ачтан нь түүнийг ингэж гутаан буртаглаж байхад Сэлбэ сэргэж чадна гэж үү. Туул голын хот орчмын хэсэг болон Сэлбэ голд одоо усны ямар ч амьд амьтан, замаг ч байхгүй. Ердөө л сөнөсөн. Байх ч үндэсгүй. Ус хэдийгээр хамгийн том уусгагч бодис ч, ямар хогийн сав биш. Энэ олон мянган хүний бохирыг яаж дааж гарах вэ дээ. Дөнгөж саяхан, арваадхан жилийн өмнө Туул, Сэлбэ ямар байсныг мэдэх нэг нь мэдэж байгаа. Санах нэг нь сайн санаж байгаа.

Мэргэжлийн хэллэгээр бол Туул голын олон жилийн дундаж урсац нь 27 метр куб.сек байдаг. Одоо энэ үзүүлэлт 15-20 метр куб.сек болж багасчээ. Сэлбэ голын тухайд олон жилийн дундач урсац нь 10-15 метр куб.сек байв. Одоо 0,2 метр куб.сек орчим байна. Сэлбэ уг нь одооны Туулын дайны урсдаг гол байсан. Метр гаруй гүнтэй, арваад метрийн өргөнтэй, загас жараахайтай, сэрүүн тунгалаг гол байлаа.

Сэлбийг сэрээвэл Туул сэргэнэ

Сэлбийг зүгээр ч нэг “Сэлбэ” гэсэнгүй. Хатан Туулыг сэлбэдэг учир тэгж нэрлэж. Санзай, Хандгайтын амаас эх авдаг Сэлбэ гол 12 км урсаад Туулд цутгадаг. Хэрэв Сэлбэ нүд аньчихвал , Туул гол ширгэх биш юм гэхэд одоогийн Сэлбэ шиг ядмаг урсгалтай болно. Туулын урсац үлэмж хорогдвол манай улсын хүн амын тал хувь нь амьдардаг нийслэл усгүй болно. Энэ бол бодит байдал.

Нийслэлчүүд бид өдөр бүр 160.000 метр куб усыг Туулын хэвлээс нь аваад хэрэглэж байгаа. Өвөл таг хөлдөөд, тэжээлгүй болчихсон байх үед нь ч ялгаагүй, бид өдөр шөнөгүй хэрэглэдэг. Дээрээс нь Туулыг сэлбэдэг Сэлбийг хөсөр хаячихаар яаж олигтой байх вэ. Сэлбэ татарсан нь хэдхэн үндсэн шалтгаантай.

Нэгдүгээрт, түүнийг бохирдуулж байна. Хоёрдугаарт, хур борооны ус тэтгэж чадахаа больж. Сэлбийн нийт усны 56 орчим хувийг борооны ус, үлдсэн 40 гаруйхан хувийг гүний ус бүрдүүлдэг. Тийм байтал хурын ус тэжээж дийлэхээ байсан нь дэлхий даяар заналхийж буй уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой. Уг нь бороо хур орохгүй биш ордог. Гэвч шинж чанар нь эрс өөрчлөгдсөн байна.

Сүүлийн арван жилд орсон борооны ус хоромхон зуур, аадар хэлбэрээр цутгаж, тэр даруйдаа үер болон арилдаг болжээ. Урьд нь хэд гурав, бүр долоо хоног зүсэрч, шивэрсэн бороо газарт ёстой л “шар тос” болдог байв. Хөрсөнд сайтар шингэж, голын усаа тэжээж байсан бол одоо тийм биш болжээ. Уур амьсгал ингэж өөрчлөгдсөн байна.

Сэлбэ ч тэр, Туул ч тэр, Монголын ихэнх гол мөрөн хавар, намартаа хамгийн их урсацтай байдаг байсан. Хавар бол шар усны үерээр, намар нь зүсэр борооны усаар тэжээгдээд тэр. Гэтэл одоо үгүй.

Гуравдугаарт, зуслангийн айлууд маш олон худаг гаргаж, Сэлбийн гүнээс тэжээгддэг усыг нь булаасан. Тэр хавийн уулын ам бүрээс Сэлбэд цутгадаг байсан жижиг горхиуд бүгд алга болсон. Ганцхан жишээ хэлэхэд л, “Чингис хаан” зочид буудлын баруун талд, голын сайрт худаг ухаад, тэр худгаасаа ус татаж халиагаад тэшүүрийн талбай хийсэн. Хүмүүс зугаацаад сайхан байсан боловч тэр үед энэ худаг Сэлбийн өчүүхэн урсгалыг хэдий хэмжээгээр сааруулсан, ямар хор уршиг тарьсныг хэн ч тооцож үзсэнгүй.

Дөрөвдүгээрт, Сэлбийн эхэнд буй модыг хайр найргүй тайрч устгасан. Сэлбэ зарим жил газар шургаж, гайгүй шиг хуртай жил үсрээд л шагайгаар татсан устай байгаа нь ийм л хэдхэн шалтгаантай. Хот орчмын бүсээр Туул голд цутгадаг хамгийн том гол бол Сэлбэ. Тэгэхээр Сэлбэ сэргэвэл Туул сэргэнэ.

Ц.Мөнх

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан