Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төвөөс баруун хойш, Тосон бумбын баруун хойд салбар болох Шариг, Шаригийн Сондог уулын баруун хойд бэлийн үзүүр 1000м өндөрт орших Ингэн хөөврийн говь руу хандсан 10 гаруй км үргэлжилсэн, 100-200м гүнзгий, их ганга жалгатай мөргөцгийг Хэрмэн цав гэдэг байна.
Дунд болон шинэ төрмөлийн эриний нуурын зузаан хурдас усны үйл ажиллагаанд угаагдан эвдэрч, олон сархиа бүхий 250м2 талбайтай, 10км орчим үргэлжилсэн ганга зоо байдаг аж. Зарим газраа 200м хүртэл гүнзгий их гангатай ба палентеологийн их нөөцтэй гэж судлаачид үздэг байна.
Хэрмэн цав үлэг гүрвэлийн олдвороор баялаг газар юм. Хонхор маягийн газар бөгөөд орох "хаалга" хоёр байдаг гэгддэг, төөрөх магадлал өндөртэй, зундаа +60 хэм хүрдэг айхтар халуун тул "Үхлийн цав" гэж ч бас нэрлэдэг байна.
Этгээд хэлбэртэй улаан толгодууд, говийн цөл нь өнө эртний үед их далай байсныг нотлох мэт оршдог Дундад зууны Европын цайз цамхагууд, төрөл бүрийн амьтад шиг хэлбэртэй авангард толгодуудыг нэг харсан хүн мартахааргүй аж.
Ц.Цэцэгжаргал http://niigmiintoli.mn/