Клиникийн II эмнэлгийн Мэдрэлийн тасгийн их эмч Т.Болормаатай уулзаж толгойн өвчний талаар зөвлөгөө авлаа.
-Толгой өвдөх нь ихэнх хүмүүст
тохиолддог. Ер нь ямар өвчний үед толгой өвдөж болох вэ?
-Толгой өвдөх нь олон шалтгаантай.
Анхдагч шалтгаан гэхээр судасны нарийсал, судасны урсгалын хурд саадтай
байгаа эсэх гэх зэргээс шалтгаалдаг бол толгой, хүзүү, нурууны булчин чангарснаас
толгой өвдөж болно. Ер нь мэдрэлийн өвчин болон дотрын өвчний үед толгой
өвдөж болно. Дотрын өвчин ялангуяа элэгний өвчний үед ямар нэгэн
эрхтэн тэнцвэрт байдлаа алдаж эмгэг байдалд хүрэхэд мэдрэл сульдлын хам шинж
болдог. Тэрний нэг шинж нь толгой өвдөх.
-Толгой өвдвөл хэнд хандах ёстой вэ.
Эсвэл гэрийн нөхцөлд яаж эмчлэх вэ?
-Толгой өвдөж эхэлбэл мэдээж
мэдрэлийн эмчид хандана. Толгой өвдөлт тасралтгүй үргэлжлэх үед өвчин
намдаах эм ууж болно. Бидний хэрэглэж заншсан парацетамол, цитармон гэх мэт
эмүүд өвчин намдаах боловч гаж үйлчлэл ихтэй. Жишээлбэл, парацетамол удаан
хугацаагаар уувал элгэнд муу нөлөөтэй. Кали биеэс их гадагшлуулснаас шөрмөс их
татдаг.
-Эм уулгүйгээр толгойн өвдөлтийг
намдаах ямар арга байдаг вэ?
-Уламжлалт эмчилгээний аргууд байна.
Толгойд иллэг, бариа хийх нь ач холбогдолтой. Иллэг хийхэд толгой дахь
чангарсан булчингуудыг суллах үйлчилгээтэй. Судасны агшилтыг тавиулж, цусан
хангамжийг сайжруулснаар толгойн өвдөлтийг намдаах үйлчилгээ үзүүлнэ. Толгой
өвдөхөд мөн цэвэр агаарт гарч, толгой өвдөхөд хүргэсэн хүчин зүйлээс зайлсхийх
хэрэгтэй. Стресс үүсгэж байгаа хүчин зүйлүүд тархи толгойд нөлөөлснөөр толгой
өвдөх, цаашдаа бие даасан толгойн өвчин үүсэх уршигтай байдаг. Үүнээс
сэргийлэхийн тулд дасгал хөдөлгөөн хийх нь нэмэр болно.
-Танил эмэгтэй маань толгой өвдөхөөр
шоколад ид гэж зөвлөдөг. Шоколад идсэний дараа түүний толгой өвдөхөө больдог
гэнэ лээ. Үнэхээр шоколад өвчин намдаах үйлчилгээтэй юу?
-Үгүй л дээ. Шоколад харин ч
толгойн өвдөлтийг сэдрээдэг. Жишээлбэл, толгой таллаж өвдөх үед
шоколадны төрлийн зүйл өвчин сэдрээдэг эсрэг заалттай. Ямар нэгэн хоол
хүнсний зүйл идээд толгойн өвдөлт дарагдаж байна гэдэг бол хооллолтын
хоорондын зай холдсоноос болсон байж магадгүй.
-Толгой таллаж өвдөөд гэсэн үг их
дуулддаг л даа. Юунаас болох вэ?
-Толгой таллаж өвдөх нь маш их
түгээмэл. Эмэгтэйчүүдэд давамгай тохиолддог. Сарын тэмдэг ирэхээс өмнө толгой
таллаж өвддөг удамшлын гаралтай өвдөлтүүд байдаг. Энэ өвчин бүрэн эдгэдэггүй.
Огилт, бөөлжилт үүсгэдэг дагалдах
шинжүүдтэй.
-Хүмүүс ихэвчлэн ямар шалтгаанаар
толгой өвдсөн гэж тайлбарладаг вэ?
-Ядрах, хэт ачаалалтай үед, халуун
нартайд, маш их стрессийн дараа толгой өвддөг гэж хүмүүс ярьдаг. Стресс үүсгээд
байгаа хүчин зүйлүүдээс зайлсхийх нь
чухал.
-Мэдрэлийн ядаргаанд орлоо
гэцгээдэг. Энэ ямар учиртай өвчин бэ?
-Хүнд бие хүний хэрэгцээ, хоол
ундны хэрэгцээ, физиологийн, нийгмийн хэрэгцээ гэж байдаг юм байна. Энэ
хэрэгцээ алдагдаад стрессийн байдалд ороод ирэхээр мэдрэлийн ядаргаа
үүсдэг.
-Заримдаа хүмүүс маш их мартамхай
болох үе байдаг. Мартамхай байна гэдэг мэдрэлийн өвчинтэй холбоотой юу?
-Мартана гэдэг хүнд байх хэвийн
асуудал. Гэхдээ зарим хүн барин тавин юмаа мартаад "Өө би тийм юм
хийх ёстой байсан шүү дээ" гээд байвал ерөнхийдөө тархины үйл ажиллагаа
алдагдаж байна гэдгийг илрүүлдэг.