Буддын шашны тэргүүн Далай лам Энэтхэгийн Мумбайн эмнэлэгт өнгөрсөн пүрэв гаригт хэвтсэн билээ. Далай ламын төлөөлөгчийн мэдэгдсэнээр Дээрхийн Гэгээнтэн удаан хугацааны аялал хийсэн тул бие чилээрхэж ийнхүү эмнэлэгт хэвтжээ. Одоо түүний биеийн байдал сайн байгаа. Эмч нар Далай ламд түр хугацаагаар амрахыг зөвлөсөн. Тиймээс тэрбээр Мумбайд хэд хонох төлөвтэй байгаа тухай онцлов.
Өнгөрсөн сарын 12-23-ныг хүртэл Дээрхийн Гэгээнтэн XIY Далай лам Францад айлчилсан билээ. Өдгөө 73 настай тэрбээр Парис хотоос холгүй орших Эврид Вьетнамын буддын сүмийн нээлтийн ёслолд оролцсон юм байна. Үүний дараа Мексик болон Доминикан улсад айлчлах ёстой байв. Гэвч лагшин чилээрхсэний улмаас айлчлалаа түр хойшлуулаад байгаа юм. Энэ тухай "Associated Press" агентлаг мэдээлэхдээ " Далай лам түр хугацаагаар Мумбайд байх бөгөөд одоогоор Дарамсала дахь өргөөндөө очих төлөвлөгөөгүй байгаа" хэмээн онцлов.