Хүмүүс зарааг өргөсөн гадаргуутай, айж эмээхээрээ түүндээ ороод нуугдчихдаг гэмгүй хөөрхөн амьтан гэж ойлгодог. Гэтэл говийнхон зараанаас нэлээд жийрхдэг. Учир нь зараа махан хүнс авахыг анддаггүй, махны үнэр аваад олноороо цугладаг үнэрч махчин амьтан. Үүнээс гадна хүний чих хамаранд их дуртай гэнэ. Нялх нярай хүүхдийн хамар чихийг нь ухаад идчихдэг аж. Дээр үед ор байдаггүй байх үед хүүхдээ өлгийдөөд газар тавьчихсан байхад нь хамар чихийг нь зараа идчих явдал их гардаг байснаас тал чих, хагас хамартай хүмүүс говьд мэр сэр байдаг. Хөдөөнийхөн өөд болсон хүнээ хөдөөлүүлтэлээ гэрээ ханхайлж, газар тавьдаг. Нэгэн өөд болоочийг эцсийн замд нь үдэхээр хүмүүс ортол зараа хамар чихийг нь ухаж идээд үгээр илэрхийлэхэд эвгүй болгосон явдал гарсан гэдэг. Тийм учраас говийнхон зараанд дургүй байдаг аж.