-Эрх чөлөөний талбай дахь үзэсгэлэн, худалдаа дөрөв хоног үргэлжилнэ-
Ногоочид
холбоонд нэгджээ
"Эрх
чөлөөний талбай"-д эрт ургацын ногооны үзэсгэлэн худалдаа гарчээ. Налайхаас ирсэн К.Алтанхаан
"Нийслэлчүүддээ бид өргөст хэмх, байцаа, хүрэн манжин, шар манжин, сонгино вандуй, төмс"-тэй ирлээ. Бид эрт
ургацын ногоогоо зах зээлийн үнээс хамаагүй доогуур борлуулж байгаа" гэв.
Химийн бордоо хэрэглээгүй, цэвэр хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэдгээрээ
үзэсгэлэн худалдаанд оролцогчид бахархаж байна. Тэднийг нэгтгэдэг Францын өлсгөлөнгийн эсрэг хүмүүнлэгийн
байгууллага ногоочдыг эрүүл бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд тусладаг аж.
К.Алтанхаан "Манайх найман
хүнтэй "Эрч хүч дэм" холбоо
байгуулсан юм. Энд үзэсгэлэн худалдаанд оролцож
байгаа "Хужиртын шим",
"Нар хур шим", Агуу боломж,
"Арвин ногоо" гээд таван холбоог Францын хүмүүнлэгийн байгууллага
"Action contre la paim" (ACF) ивээн тэтгэсэн. Бид жилд нэг удаа ингэж
үзэсгэлэн худалдаа гаргадаг" хэмээн тайлбарлав. Энд голланд сортын төмс
900 төгрөг, байцаа 600, өргөст хэмх 1000, лууван багцаараа 300 төгрөг байлаа.
Францын хүмүүнлэгийн байгууллагын газар тариалангийн зөвлөх Л.Наранцэцэг "Францын хүмүүнлэгийн байгууллага 2002 оноос Монголд үйл ажиллагаа явуулсан. Хүнсний аюулгүй байдалтай холбогдуулж, "Өлсгөлөнгийн эсрэг хөдөлгөөн" нэртэй хүнсний ногоо тариалах төслийг хэрэгжүүлж эхэлсэн юм. Налайх, Баянзүрх зэрэг хотын захын дүүргийн эмзэг бүлгийн, гэхдээ хашаатай, тэндээ ногоо тарих боломжтой, сонирхолтой хүмүүсийг тодорхой шалгуураар сонгож авсан. Сургагч багш хоёр сарын турш сургалт явуулаад хүнээ сонгодог. Сургалтад хамрагдаад, манай тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан хүмүүст бид гарын авлага, багаж, ногооны үр үнэгүй өгдөг. 2005 оны сүүлээр бид өөрсдөө газар авч, ногоогоо тарьж эхэлсэн. Ингээд дөрвөн дүүрэгт таван холбоо байгуулсан. Энд манай тэтгэлэгт хамрагдсан хүмүүс ирсэн. Эд маань манай үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлж, нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагад нэгдсэн" гэж тайлбарлав. Дүүргүүд дэх холбоодын ногооны талбайд гүний худаг, услалтын систем, хүлэмж, 30 хүний багтаамжтай сургалтын байр байдаг гэнэ.
Мөчирт
байцааг чанах
хэрэггүй
А.Оюундэлгэр
"Хужиртын шим" холбооны захирал аж. Тэднийхэн Гачууртын хар усан тохойд байрладаг. "Дөрвөн өдөр
зогсох болохоороо ногоогоо өдөр өдөрт нь бага багаар авчирч байгаа" гэв. Эрт ургацын ногоо
гаргаж авахын тулд тэд дөрвөн сарын сүүлээр ногоогоо тариад хучдаг гэнэ. Бас
өвлийн хүлэмжиндээ хоёрдугаар сард тариалалт хийсэн аж.
"Мөчирт байцаа"-гаа онцолж танилцуулав. Хамгийн аминдэмтэй ногоо гэнэ. Халуун усанд дүрээд, хагас боловсруулж хүнсэнд хэрэглэхэд витаминлэг чанараа хадгалдаг аж. Хоёр минутад болдог витара сортын шар төмсийг нь хүмүүс дуртай авч байгаа гэнэ. Эднийхээс мөн бууцай, яншуй авч болох аж.
Эрт
ургацын ногоог "суйлаад"...
Б.Чулуунсүрэн
"Арвин ногоо" холбоог удирддаг. Баянзүрхэд талбайтай энэ ногоочид
"Эрт ургацын ногоогоо цөөлөлт хийгээд суйлалт хийх маягаар хурааж байна" гэв. Эрт ургацын
шинэхэн ногоонд хүмүүс дуртай байдаг аж. Эдний холбоо таван ногоочинтой гэнэ.
Гачууртын эмзэг бүлгийнхэн, ногоо тарих дуртай тэтгэвэрт гарсан хүмүүс эдний
сургалтад хамрагдаж, үр, багажаар хангагддаг юм байна. Үзэсгэлэн, худалдаанд
оролцож байгаа бүх холбооны ногоочид
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлтийг нүдэнд
өртөх газар байрлуулсан харагдана. Бүх ногоондоо шинжилгээ хийлгэжээ. Хүмүүс
цианитын хордлогоос айдаг болсон тул хөрсөндөө ч шинжилгээ хийлгэдэг байна.
Гачууртын цэцэрлэг, эмнэлэг сургууль, дотуур байрныхан тэдэнтэй гэрээ байгуулж,
захиалга өгдөг аж. Эднийх чацарганы "төл" бойжуулж байгаа гэнэ. Ирэх
жилээс чацаргана тарих нь ээ. Тэд
үзэсгэлэн гарсан эхний өдөр 100 гаруй мянган төгрөг "хийжээ".
Хэт
цэвэрхэн хүнсний
ногоо "Но"-той
"Нар
хур шим" холбооны удирдах зөвлөлийн дарга Д.Дэчинравдан ийм нэгэн түүх
өгүүлэв. "Манай хажууд Хан-Уул
дүүргийн 14 дүгээр хороонд 12 хүүхэдтэй Японы тэтгэлэгтэй бүтэн өнчин хүүхдийн
асрамжийн газар байдаг юм. Тэрний тэтгэгч ная гарсан өвгөн манай талбайгаас
байнга ногоо авдаг. Хорхой шавьж идсэн ногоог тэр сонирхдог. Ноднин манай
байцаа хорхойд жаахан идэгдэхэд бид ичээд хог дээр хаях шахсан чинь тэр хүн
"Том захууд дээр байдаг мөлчийсөн
байцаанууд чинь хүн идэх нь битгий хэл хорхой ойртож чадахгүй болтол нь хор
цацчихсан байдаг. Би танайхаас хүүхдүүдийнхээ хоол тэжээлийг авч болох уу
гэсэн" аж. "Нар хур шим"-ийнхний хэрэглэдэг бордоо нь шувууны
сангас. Шуудайнд хийгээд усалгаатайгаа цуг ургамалд "тээвэрлэн"
хүргэдэг аж. "Шувууны сангас эрдэс тэжээл агуулдаг, хорхой шавжийг
дайжуулдаг" гэж түүний дэргэд зогсч байсан Хөдөө аж ахуйн их сургуулийн таримал судлаач багш Н.Цолмон
хэллээ. Шувууны сангасыг Биокамбинатаас нийлүүлдэг агаад химийн бордоог үнс бургиулах, сармис, тамхины уусмалын ханд
зэрэг эрүүл мэндэд хоргүй бодисоор орлуулдаг юм байна. Энэ нь зардал өндөрсөхөд хүргэдэг аж. Хүмүүст зөв
ойлголт өгч чадвал бага зэрэг өндөр үнэтэй ч хүмүүс худалдаж авна гэж тэд
найдаж байна.
Яагаад
монгол хүнсний
ногоо илүү
үнэтэй
байна вэ?
-Яагаад
импортоор оруулж ирж байгаа хүнсний ногоонд тээврийн зардал шингэдэг мөртлөө
Монголд ургуулсан хүнсний ногооноос хямд байдаг юм бэ гэсэн асуултад үзэсгэлэн
худалдаанд оролцогчид хариулж байна.
Д.Дэчинравдан: Усалгааг төрийн бодлогоор дэмжвэл хүмүүс өөрийн өртөг багатай хүнс хэрэглэх боломжтой. Аж ахуй эрхэлж байгаа хүмүүсийн газрын татвар өндөр байгаа. Нэг метр кв талбайд 44 төгрөгийн татвар өгдөг. Болж өгвөл үр дүнд хүртэл төр шаталсан хөнгөлөлт дэмжлэг үзүүлбэл сайн байна. Сүүлийн үед мөнгөний ханш уналттай холбоотойгоор ногооны өөрийн өртөг өндөр гарч байгаа. "Нар хур шим" холбооны гишүүд үнэ дээр хатуу тохирч, өөрийн өртөг дээрээ 20-25 хувийн ашиг л гаргана, нугалахгүй гэж шийдсэн. Үр өндөр үнэтэй, тээврийн зардал, цалин хөлсний асуудал байна.
Н.Цолмон: Олон шалтгаан байгаагаас цөөн хэдийг нь дурдъя. Хүнсний ногооны үрийг хувь хүмүүс оруулж ирж байна. Өргөст хэмхийн үр гэхэд л ширхэг нь бараг 150 төгрөгөөр зардаг. Зарим нэг үрийг уур амьсгалаас болоод Монголд үйлдвэрлэх боломжгүй. Нэгжээс авч байгаа ургацын хэмжээ бага. Жишээлбэл Хятадад химийн бордоо маш их хэрэглэх нь ургацад нөлөөлдөг. Нэгжийн ургацыг нэмэгдүүлье гэвэл төрөөс бодлого барьж, тариаланг нь эрчимжүүлэх, усалгаа бордоонд анхаарч байж өртөг багасгана. Хятадад амьжиргааны өртөг, зардал манайхыг бодвол бага. Манайд усалгааны моторт техник гэхэд дизель түлш хэрэглэдэг болохоор монгол ногооны үнэд нөлөөлж байна л даа гэв.
Б.Эгшиглэн