Жил бүрийн зургаадугаар сарын 26-ныг Дэлхий нийтээрээ эрүүдэн шүүхийн эсрэг өдөр болгон тэмдэглэдэг. Энэ өдрөөр Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комисс сургалт, мэдээллийн ажлыг зохион явуулах гэж байна. Хүний Эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтийн асуудал хариуцсан гишүүн, судлаач, докторант Пүрэвийн Оюунчимэгтэй уулзаж ярилцлаа.
Өнөөдөр
эрүүдэн шүүлт дэлхий нийтийн хэмжээнд ямар байна вэ. Эрүүдэн шүүлт гэж юу юм
бэ. Манай улсад эрүүдэн шүүлт яаж үүссэн юм бэ. Энэ талаар яриагаа эхэлье гэж
бодлоо?
Эрүү шүүлтийн талаархи асуудлуудыг олон улсын гэрээ
конвенцид тодорхой хэмжээгээр зааж өгсөн байдаг. Монгол улсын хувьд аваад үзэхэд
Манжийн колоничлолын үед хэрэглэж байсан есөн эрүү, хувьсгал ялснаас хойш
тодорхой хууль тогтоомжид заагдаж байсан зөвшөөрөгдсөн хэмжээгээр хэрэглэж
байсан эрүү шүүлтүүд мөн тодорхой хэргийг өөрөөр нь албадан хүлээлгэх зорилгоор
ял шийтгэл хүчээр тулгах үед хэрэглэж байсан эрүү шүүлтийн талаар нэлээд их
яригддаг.
Эрүү шүүлтийн талаархи энэ асуудлыг анх удаа 1945 онд НҮБ-ын Дүрмийг батлах үед яригдаж эхэлсэн гэж үздэг. Энэ нь Дэлхийн нэг болон хоёрдугаар дайны үед олон улсын хэмжээнд хүмүүсийг үй олноор хөнөөн устгасан болон хүн төрөлхтөний эсрэг, геноцидийн гэмт хэрэг үйлдсэнтэй холбоотойгоор хүний эрхийг олон улсын түвшинд хамгаалах зайлшгүй шалтгаан бий болсонтой холбодог. Хүний заяамал эрхийг хөндөх, хясан боогдуулах, хилс хэргээр шорон гянданд хорих, тарчлаан зовоох, өөрийн зөвшөөрөлгүйгээр эмнэлгийн янз бүрийн туршилтуудыг энэ дайны үеүдэд ихээр хэрэглэж байсан гэдэг. Ийм ч учраас Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалыг 1948 онд батлан гаргахдаа бусдад эрүү шүүлт тулгах буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийг хориглох талаар дэлхий нийтэд анх удаа тунхаглан зарласан байна. 1949 онд Женевийн конвенцүүд гэх дөрвөн төрлийн томоохон хэмжээний конвенци батлагдан гарсан нь дайны үеийн олзлогдогчидтой болон жирийн иргэдтэй хэрхэн харьцах, ямар нэгэн байдлаар эрүү шүүлт тулгах, сураггүй алга болгох, амь насыг нь бусниулах зэрэг эрүү шүүлтүүдийг хориглосон байна.
Ер нь хүний эрхийн байгууллага анх хэзээ бий болсон юм
бэ?
1945 онд хүний эрхийн
байгууллага байгуулагдаад, 1948 онд анхны том хэмжээний баримт бичиг болох
"Хүний эрхийн түгээмэл тунхаглал" батлагдаж гарсан. Үүнээс хойш 18
жилийн дараа буюу 1966 онд анх Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын
пакт гэдэг том баримт бичгийг НҮБ батлан гаргасан байна. Энэ баримт бичигт мөн
Хүний эрхийн түгээмэл тунхаглалд заасан бусдад эрүү шүүлт тулгах, харгис
хэрцгийгээр нэр төрийг нь доромжлох, харьцаж шийтгэхийг хориглосон заалт оруулж
өгсөн.
Хүний эрхийн түгээмэл
тунхаглалд хүний эрхтэй холбоотой ямар асуудлыг тусгаж өгсөн байдаг вэ. Үүнд
улс орон бүр нэгдэн орох ёстой юу?
Хүний эрхийн түгээмэл
тунхаглалын эрүү шүүлттэй холбоотой тодорхой заалтууд бол тодорхой хэмжээнд
бусдад эрүү шүүлт тулгахыг хориглохыг дэлхийн улс орнуудад уриалж тунхагласан
заалт байдаг. Энэ нь тунхаглал учраас тухайн улс орнууд заавал нэгдэн орох үүргийг
хүлээдэггүй. НҮБ-аас гаргаж байгаа хүний эрхийн талаарх олон тооны баримт бичгүүдийг
судалж үзэхэд олон тооны гэрээ конвенцүүдэд эрүү шүүлтийг шууд хориглосон заалтуудыг
нилээдгүй хэмжээгээр тусгасан байдаг. Мөн эрүү шүүлтийн талаар тусгайлан
гаргасан гэрээ конвенцийг анх 1984 онд НҮБ-аас батлан гаргасан байна. Монгол
улс 2000 онд энэ конвенцид нэгдэн орсон.
Олон
улсын гэрээ конвенцүүдэд эрүү шүүлтийн талаар хэрхэн тусгасан байдаг вэ?
Энэхүү гэрээ конвенцид дэлхийн зуугаад улс орон нэгдэж
орсон. Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц нь эрүүдэн шүүлт гэж юуг хэлэх, үүнд
Засгийн газар нь ямар үүрэг хүлээх ёстой, тухайн улс орон эрүүдэн шүүлтийн
конвенцийг үндэсний хууль тогтоомждоо хэрхэн нийцүүлэх , эрүүдэн шүүлтэнд өртсөн
хохирогч нарыг яаж хамгаалах болон нөхөн төлбөрийн асуудлыг хэрхэн шийдэх,
бусдад эрүү шүүлт тулган цуглуулсан нотлох баримт нь шүүхийн
шатанд жинхэнэ нотлох баримт болж чадах эсэх талаар нэлээн өргөн утгаар
нарийвчлан заасан заалтуудыг оруулж өгсөн конвенц байгаа юм. Үүнээс гадна бүс
нутгийн хэмжээнд эрүү шүүлтийг хориглосон гэрээ конвенцүүд байдаг. Жишээлбэл
Африкийн улсуудын, Европын улсуудын, Америк хоорондын улсуудын гэрээ конвенц
байдаг. Мөн эрүү шүүлтийг хориглосон олон улсын стандарт баримт бичгүүд
гэхэд л 17 төрлийн баримт бичиг байдаг. Энэ 17 төрлийн баримт бичгүүд нь тодорхой
бүлгүүдэд зориулагдан гарсан байна.
Жишээлбэл хоригдлуудтай харьцах наад захын жишиг дүрмүүд гэх юмуу насанд хүрээгүй хүмүүсийн талаархи байцаан шийтгэх ажиллагаа явуулах наад захын жишиг дүрэм гэх мэт байна.
Хоёулаа бараг хориод төрлийн гэрээ конвенцийн тухай
ярилаа. Энэ бүх гэрээ конвенциудын заалт юунд чиглэгддэг вэ?
Хүн бол угаас байгалиас заяасан нэр хүндтэй,
хууль ёсны эрхтэй. Тэр бүх хууль ёсны эрх, нэр төрөө хамгаалуулах эрхтэй.
Тэгэхээр ямар нэгэн байдлаар тухайн хүний халдашгүй дархан эрхэнд халдах юмуу
эсвэл эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад тухайн хүнийг хэрэгт
холбогдуулж албадаж мэдүүлэг авдаг, тулгаж хэрэг хүлээлгэдэг, тэр зорилгоо биелүүлэхийн
тулд бусдыг зоддог эсвэл ямар нэгэн тарчлаан зовоох шинж чанарыг агуулж байдаг
ийм аргыг дэлхий нийтийн түвшинд хориглох, таслан зогсоох, түүнээс урьдчилан
сэргийлэх, түүнтэй тэмцэх ажил руу чиглэгддэг гэсэн үг.
Цаазаар авах ял эрүүдэн
шүүлтийн нэг хэлбэр мөн үү?
Цаазаар авах ял гэж юу
юм бэ? Сүүлийн үед дэлхий нийтийн чиг хандлага юу руу төвлөрч байна гэхээр эрүүдэн
шүүлтийн асуудал цаазаар авах ялтай нягт холбоотой гэдэг асуудал яригдаж эхэлж
байгаа юм. Цаазаар авах ял, эрүүдэн шүүлт хоёр яагаад холбогддог вэ гэхээр хүний
заяамал хууль ёсны эрхийг цаазаар авах ял гэдэг төрийн бодлогоор хуулинд шигтгэгдэж
өгсөн энэ ялыг хэрэгжүүлэхдээ эрүүдэн шүүлттэй холбогдож өгч байна гэж үзээд
байгаа байхгүй юу. Тийм ч учраас 1966 оны иргэний болон улс төрийн эрхийн тухай
олон улсын пактад цаазаар авах ялыг хэрэглэдэг улс орнуудын хувьд сүүлийн хүчин
төгөлдөр болсон эцсийн тогтоолын дагуу тарчлаан зовоох шинж чанарыг бага
агуулсан аргаар цаазаар авах ялыг гүйцэтгэнэ гэсэн ийм заалтыг оруулж өгч
байгаа юм л даа. Үндсэндээ 42 жилийн өмнө гарсан баримт бичгийн утга агуулыг
бид хоёр өнөөдөр ярьж байна шүү дээ. Цаазаар авах ялыг хэрэгжүүлдэг хичнээн
орон байдаг юм бэ? Цаазаар авах ялыг хэрэгжүүлдэг 74 орон байдгийн нэгд Монгол
улс ордог. Монгол улсын өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хуулинд
цаазаар авах ялыг буудан гүйцэтгэнэ гэсэн хуулийн заалттай. Тэгэхээр Монгол
улсын хувьд эрүүдэн шүүлтийн асуудлыг ярьж эхлэхэд хамгийн түрүүнд энэ цаазаар
авах ялын асуудал зайлшгүй хөндөгдөж байдаг л даа. Тарчлаан зовоох шинжийг бага
агуулсан гэдэг уттаараа бол буудан алах ял нь тодорхой хэмжээнд тохирсон гэж
судлаач нарын түвшинд үздэг.
Эрүүдэн шүүлтийн асуудал ямар түвшинд, ямар салбарт түлхүү
гарч ирдэг вэ?
Ялангуяа цагдан хорих төвүүд,
төвлөрсөн хорих ангиуд эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцож байгаа
оролцогч нарын хүрээнд эрүүдэн шүүлтийн асуудал их гарч байгаа юм. Эрүүдэн шүүлтийн
асуудлыг ярихаар жирийн иргэд ойлгохдоо нэг хүнийг аваачаад дүүжлээд ч юмуу гар
хөлийг нь хөлдөөх зэргээр учиргүй их тамладаг гэж ойлгодог. Гэтэл эрүү шүүлтийн
асуудал бол конвенцид зааснаар мэдээ, мэдээлэл авах эрх бүхий субъект хэрэг бүртгэгч,
мөрдөн байцаагч, эрүүгийн төлөөлөгч зэрэг эрх бүхий албан тушаалтнууд тухайн
гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа хүнийг биемахбодийн болон сэттэл санааны
дарамтанд оруулж мэдээ, мэдээлэл авах зорилгоор санаатайгаар үйлдэгдэж байгаа үйлдлийг
л эрүүдэн шүүлт гэж үздэг. Эрүүдэн шүүлтийн асуудлыг Монголын хөрсөн дээр
буулгаж ирэх юм бол Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад хэрэг бүртгэлт,
мөрдөн байцаалтын шатанд эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа сэжигтэн
яллагдагч, шүүгдэгч, ялтнуудад бүгдэд нь хамаатай асуудал болоод явчихаж байгаа
юм. Тэр ч утгаараа 2005 онд Монгол улсын Хүний эрхийн үндэсний комиссын зохион
байгуулсан "Эрүүдэн шүүлтийг хориглох олон нийтийн нээлттэй хяналт
шалгалтын ажил"-аар энэ асуудал хөндөгдөж гарч ирсэн. 2006 онд Монгол
Улсын Их Хуралд өргөн барьсан "Монгол улс дахь хүний эрх, эрх чөлөөний
байдлын тухай хэлэлцүүлэг" дээр үүнийг тодорхой тусгаж өгсөн байгаа. Түүнээс
гадна 2005 оны зургаадугаар сард
Монгол улсын Засгийн газрын урилгаар НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг Тусгай
илтгэгч Монгол улсад айлчилсан. Энэ айлчлалынхаа хүрээнд цагдан хорих төвүүд
болон төвлөрсөн хорих ангиудаар орж ялтнуудын болон сэжигтэн, яллагдагч нарын
ял эдэлж байгаа нөхцөл байдалтай биечлэн танилцаж Монгол улсад эрүү шүүлт байна
гэдгийг тодорхойлон гаргасан. Үүний дараа Монгол улсын Засгийн газарт зөвлөмж хүргүүлсэн
бөгөөд энэ нөхцөл байдлын талаар НҮБ-ын эдийн засаг, нийгмийн зөвлөлийн хуралд
илтгэл оруулж хэлэлцүүлсэн байгаа.
Эрүүдэн шүүлтийн асуудал цагдан хорих төвд ихээр гардаг
гэж яригддаг. Яагаад энэ асуудал өнөөдрийг хүртэл тасрахгүй байна вэ?
Ерөнхийдөө цугларч
байгаа материалууд "Хүний эрхийн үндэсний комисс"-т өгч байгаа өргөдөл
гомдлоос харж, дүн шинжилгээ хийгээд үзэхэд тулгаж хэрэг хүлээлгэж байдаг,
албадан мэдүүлэг авч байдаг практик өнөөдрийг хүртэл арилахгүй байна гэж үзэж
болохоор байдаг. Албадаж мэдүүлэг авч байдгийн гол арга нь юу вэ гэхээр зоддог,
паарнаас гавладаг, удаан хугацаагаар хүлээлгэж мэдүүлэг авах эсвэл ар
гэрийнхнийх нь нөхцөл байдлыг далимдуулж дарамтлах. Жишээлбэл хэргээ хүлээхгүй
бол эхнэрийг чинь хорино, хүүүхдийг чинь зулбуулна гэдэг ч юмуу ийм арга
хэрэгсэл манайд өнөөдөр байна. Эсвэл олон цагаар байцаах, байцаахдаа тохуурхан
даажигнах хэлбэрүүдийг хэрэглэдэг. Энэ нь өнөөдөр байх, байхгүйдээ гол нь биш.
Байгаа гэдэг нь тэртээ тэргүй ойлгомжтой асуудал. Байгаа асуудлыг бид яаж
таслан зогсоох вэ, хуулийн байгууллагын ажилтнууд ялангуяа хэрэг бүртгэгч, мөрдөн
байцаагчдын талаар юу хийх вэ гэдэг асуудал нэн тэргүүнд гарч ирж байгаа юм л
даа. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч өнөөдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 251
-д "Эрүү шүүлт тулгах" гэдэг гэмт хэргийн субъект. Тэгтэл энэ нь үндсэндээ
дээр миний ярьсан Олон улсын гэрээ конвенцийн шаардлагад нийцээд байна уу
гэхээр бас үгүй юм. Яагаад гэхээр эрүүдэн шүүхийн эсрэг конвенцид зааснаар бол
тусгай албан тушаалтан гэдэг ангилалд багтдаг бүх субьектүүдийг багтаасан
ойлголт биш болчихоод байна. Гэтэл хоёрхон субъектыг Монгол Улсын Эрүүгийн
хуулинд хязгаарлаад оруулчихаар нөгөө хойшлуулшгүй ажиллагаа явуулдаг эрх бүхий
бусад албан тушаалтнууд хүнийг чөлөөтэй эрүүдэн шүүж, тулгаж хэрэг хүлээлгэдэг,
албадаж мэдүүлэг авч байна. Тэгэхээр юу гэж хэлэх гээд байна гэхээр тухайлбал
хэрэг илрүүлэх эрх бүхий эрүүгийн төлөөлөгч тухайн хүнийг дарамталдаг, зоддог
асуудалтай холбогдлоо гэж бодоход эрүү шүүлт тулгах гэдэг 251-р зүйлийн субъект
биш учраас энэ зүйл ангиар шийтгэл оногдуулахгүй байгаа. Тэгэхээр өнөөдөр манай
ямар ч хууль тогтоомжинд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хоёроос бусдад эрүү шүүлт
тулгасан албан тушаалтанд тооцох хариуцлагын механизм байхгүй байгаа гэж үзэж
болно. Олон улсын гэрээ конвенцид нэгдэж орсон Засгийн газрын үүрэг хариуцлагын
тухай яригдах ёстой. Монгол Улсын Үндсэн хуулинд зааснаар Монгол улсын нэгдэн
орсон Олон улсын гэрээ конвенц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ.
Хэрвээ дотоодын хууль тогтоомжийн заалтууд нь олон улсын гэрээ конвенцтэй зөрчилдөж
байгаа тохиолдолд олон улсын гэрээ конвенцийн
заалтыг удирдлага болгож тухайн асуудлыг шийдвэрлэнэ гэж заасан байдаг.
Тэгэхээр энэ нь эрүүгийн төлөөлөгч нь бусдыг эрүүдэн шүүсэн байна гэж нотлох
баримтаар тогтоогдох юм бол субъект биш гэж өөр зүйл ангиар шийтгэхээс илүүтэйгээр
Олон улсын гэрээ конвенцийн заалтанд таны албан тушаал, нөхцөл байдалд тохирч
байгаа учраас Олон улсын гэрээ конвенцийн заалтыг үндэслээд эрүүдэн шүүхийн
эсрэг конвенцийн дагуу асуудлыг шийдэх ёстой. Харамсалтай нь тэгж шийтгэгдэж
байгаа тохиолдол Монгол улсад нэг ч гараагүй. Харин Монгол улсын Дээд шүүх Олон
улсын гэрээ конвенцийг хууль, шүүхийн практикт хэрэглэх тухай зөвлөмж гаргалаа.
Энэ бол нааштай алхам. Яагаад гэхээр манай хууль шүүхийнхэн Олон улсын гэрээ
конвенцийг тухайн шийдвэрлэж байгаа шүүхийн болон хууль шүүхийн практик процесс
ажиллагаанд хэрэглэдэггүй. Одоо хэрэглэх зам нь нээлттэй болчихлоо. Тиймээс бүгдээрээ
шат шатандаа хэрэглэх байх аа гэж найдаж байна.
Ярилцсан Б.Үүрийнтуяа