Дорнод аймгийн Баян-Уул суманд коронавирусийн халдвар авсан нь батлагдсан иргэний хавьтал болсон хүн очиж, дэлгүүр эмнэлэг зэрэг олон нийтийн газраар явжээ.
Тиймээс тус сумын Онцгой комиссын шийдвэрээр энэ сарын 22-ноос 23-ны өдөр тэг зогсолт хийж, тухайн иргэн болон хавьтал болсон нийт 100-гаад хүнийг тогтоон коронавирусийн шинжилгээ авсан байна. Дөрөвдүгээр сарын 24-ний 18.00 цагийн байдлаар шинжилгээний хариу гараагүй буй юм.
Тэг зогсолтын үед хөдөлгөөнт найман пост хяналт тавин ажилласан ба мөн дроноор иргэдийн хөдөлгөөнийг хянажээ. Тус сумын иргэд аймаг, сумынхаа гаргасан шийдвэрийг хариуцлагатайгаар дагаж мөрдсөн нь дроны зургуудаас харагдаж байна. Баян-Уул сум нь 4000 гаруй хүн амтай юм.
Фото эх сурвалж: Баян-Уул сумын Онцгой комисс