gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     6.03
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 24
Зурхай
 6.03
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 6.03
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

GOGO.MN сайтын хүний эрхийн асуудал хөндсөн бүтээлүүд ШИЛДГЭЭР ШАЛГАРЛАА

Б.Нямдарь
Нийгэм
2021-12-09
120
Twitter logo

Монгол Улсын хүний эрхийн Үндэсний Комиссоос Хүний эрхийн олон улсын өдрийг жил бүр /12.10/ тэмдэглэн өнгөрүүлдэг.

Энэ хүрээнд хүний эрхийн тулгамдаж буй асуудлыг хөндөж, арга зам, шийдлийг илэрхийлсэн, хүний эрхийн мэдлэг, хандлагыг дээшлүүлэхэд чиглэсэн шилдэг бүтээлийн уралдааныг уран бүтээлч, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн дунд зарлаж нийт 44 бүтээл ирүүлснээс өнөөдөр шилдгүүдийг шалгарууллаа.

Шагналыг уралдааны шүүгчид ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа, МУСГЗ сэтгүүлч Г.Золжаргал, Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөлийн гишүүн О.Ариунбилэг нар гардууллаа.

ШИЛДЭГ БҮТЭЭЛҮҮД

Шилдэг нийтлэл, сурвалжилга: GoGo.mn сайтын сэтгүүлч О.Хандмаа "Таван толгой түлш" компанийн үйлдвэрийн сурвалжилга

GoGo.mn сайтын сэтгүүлч О.Хандмаа "Таван толгой түлш" компанийн үйлдвэрийн ажиллагаанаас шалтгаалсан тортогжилт оршин суугч иргэдийн эрүүл мэндэд нөлөөлж буй асуудлыг хөндөн гурван цуврал сурвалжилга бэлтгэсэн. Сурвалжилгын үр дүнд тухайн үед үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоож, шат дараатай алхмуудыг холбогдох албан тушаалтнууд анхааралдаа авсан. Хөндсөн асуудал олон нийтийн хараанд орж, эрх нь зөрчигдөж байсан иргэдийн бодит байдлыг нийгэмд хүргэж чадсан юм.

Сэтгүүлч О.Хандмаа "Хүний эрх бол зөвхөн тэмдэглэлт ойн өдөрт нь зориулж хөндөж бичихээр эгэл сэдэв биш. Бидний алхам тутамдаа анзаарч, сэхээрч, услан тордож байх ёстой амин чухал зүйл юм. Ялангуяа иргэдийн нүд, чих болдог сэтгүүлзүйн салбарынхан энэ сэдэвт соргог хандах хэрэгтэй. Сонгинохайрхан дүүргийн 22-р хорооны оршин суугчид манай редакцад хандсаны дагуу бид асуудал хөндсөн цуврал сурвалжилгыг бэлтгэсэн. Хөл хорионы үед сурвалжилгаа бэлтгэсэн учраас тодорхой хүндрэлтэй нүүр тулж байлаа. Гэхдээ сурвалжилгын үр дүн гарч, асуудал олны анхааралд өртсөн. Улмаар бусад төрлийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч энэ асуудлыг мэдээлж байв. Тэр үед сэтгүүлзүй ийм хүчтэй салбар шүү дээ гэж бодоод баярлаж байсан. Сэтгүүлч бүтээлээ ганцхан өөрийн гар, тархиар бүтээдэггүй. Үүнд редакцын дэмжлэг, хамт олны туслалцаа чухал үүрэгтэй. Зураглаач, зурагчинтайгаа хамтарч ажиллаж тухайн сэдвийг тултал илэрхийлэхийн тулд багийн ажиллагааг шаарддаг. Цаашид ч хүний эрхийн сэдвээр асуудал дэвшүүлсэн олон нийтлэл, сурвалжилгыг уншигчдадаа хүргэхийг хүсэж байна" гэлээ.

Гэрэл зургийг Д.Жавхлантөгс

Сэтгүүлч О.Хандмаагийн цуврал сурвалжилгыг ЭНД дарж, доорх холбоотой мэдээний хэсгээс хүлээн авна уу.

Шилдэг видео контент: Чөлөөт С.Батхишигийн "Сэтгүүлчийн эмзэглэл" нэвтрүүлэг

Чөлөөт сэтгүүлч С.Батхишиг "Би 2006 оноос эхлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төлөө ажиллаж байна.  Тэр дундаа энэ удаад сургуульд сурах эрх нь зөрчигдөж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн талаар нэвтрүүлэг бэлтгэсэн. Тэдний бодит байгаа байдлыг, хэрэв сургуульд сурвал тэдний ирээдүйд ямар сайхан боломжууд бий болдгийг гаргахыг хичээсэн. Манайд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг эмнэлгээр явуулсаар байгаад сурч боловсрох боломж, баяр хөөрийг нь алдагдуулдаг гэдгийг энгийнээр харуулахыг зорьсон. Хүмүүстэй ярилцаж, тэднийг зөвшөөрүүлэхэд багагүй ур чадвар, цаг хугацаа шаардаж байлаа" гэсэн юм.

Шилдэг аудио төрөлд: Дэлхийн монголчууд MGL радио 88.3-ын сэтгүүлч, редактор Г.Ариунчулууны "Хүний эрх ба жорлон" контент

Дэлхийн монголчууд MGL радио 88.3-ын сэтгүүлч, редактор Г.Ариунчулуун "Бид мэргэжлийн сэтгүүлзүйн уралдаанд оролцохыг эрмэлздэг. Бид өглөө бүр дэлхийн тэмдэглэлт өдрүүдийн талаарх мэдээллийг сонсогчдодоо хүргэдэг. Хүний эрхийг жорлонтой холбох нь хүний үндсэн эрхээс гадна ялгаварлан гадуурхалтын нэг жишээ болж байгаа юм. Байнга яригддаг сэдвээс аль болох зайлсхийж хүмүүсийн тэр бүр анзаардаггүй сэдэв рүү хандуулахыг зорилоо. Өнөө цагт зарим нь бараг алтан жорлонтой байхад нөгөө хэсэг нь юу ашиглаж байгаа билээ дээ. Бидний суурь хэрэгцээ маань хангагдаагүй байхад дээгүүрээ маш том зүйл ярьж, төсөв цаг хугацааг тарамдаад байгааг илэрхийлсэн. Сэлэнгэ аймгийн Ерөө суманд байгаа хүүхэд 00-д унах гээд байгааг анзаарахгүй хэр нь бид том зүйл ярих хэрэггүй юм" гэлээ.

Тусгай байруудад:

  • GoGo.mn сайтын сэтгүүлч А.Наранцацрал.

    "Би хоёр дахь нөхөртэйгөө танилцлаа…" /цуврал 1/
    "Амьдралд юм бүхэн хангалттай байвч байнгын хардалт дунд байна гэдэг там юм билээ..."  /цуврал 2/

GoGo.mn сайтын сэтгүүлч А.Наранцацрал

  • "Eagle" телевизийн сэтгүүлч Г.Одгарав
  • "Eagle" телевизийн сэтгүүлч Б.Амарбаяр

"Eagle" телевизийн сэтгүүлч Г.Одгарав

  • Ergelt.mn сайтын сэтгүүлч Д.Чанцалдулам

Ergelt.mn сайтын сэтгүүлч Д.Чанцалдулам

  • MPA.mn сайтын зурагчин Д.Занданбат

MPA.mn сайтын зурагчин Д.Занданбат

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос Хүний эрхийн олон улсын өдрийг /12 дугаар сарын 10-ны өдөр/ жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг. Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн орон болж тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлсний 60 жил, Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль батлагдаж, улмаар Монгол Улсад хараат бус хүний эрхийн үндэсний байгууллага үүсэн байгуулагдсаны 20 жилийн ой энэ онд тохиож байгаа онцлог жил юм.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан