Цар тахлын хуулийн хүрээнд сонгон шалгаруулалтгүйгээр төрийн албанд томилогдсон алба хаагчдыг өнгөрсөн оны сүүлийн өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлөх тогтоол гарчээ.
Тодруулбал, Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хүрээнд төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлгүй, сонгон шалгаруулалтгүйгээр, хууль, албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангаагүй томилогдсон албан хаагчийг 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон албан үүргээс нь чөлөөлжээ.
Мөн тэдгээр иргэдтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг мөн өдрөөр дуусгавар болгож, цаашид энэ үндэслэлээр гэрээ байгуулж, сунгахгүй байх, сул орон тооны мэдээллийг 7 хоногт, сонгон шалгаруулалт явуулах захиалгыг 21 хоногт багтаан Төрийн албаны зөвлөл, Салбар зөвлөлд харьяаллын дагуу хүргүүлэх, албан хаагчийн үүргийг хууль, журмын дагуу түр орлон гүйцэтгүүлэх юм.