Шар хэвлэлд ажиллаж байсан хувийн мөрдөгч Гэвин Бэрроуз Их Британийн ханхүү Харригийн хуучин найз бүсгүй Челси Дэйвиг мөрддөг байжээ. Тэрээр энэ үйлдэлдээ харамсаж явдгаа ВВС агентлагт хэлж, уучлалт гуйсан байна.
Ханхүү Харри болон хэд хэдэн хүн тэдний талаар мэдээлэл цуглуулахын тулд утсыг нь тагнаж чагнадаг байсан гэж гомдол мэдүүлэн, "Sun" болон "News of the World" зэрэг шар хэвлэлийг эзэмшдэг News Group Newspapers компани, мөн "Daily Mirror"-ийн эзэмшигчийг шүүхэд өгчээ.
Мөрдөгч Гэвин Бэрроуз уг шүүх хуралд гэрчээр оролцож байгаа аж. "Sun" болон "News of the World"-д ажилладаг сэтгүүлчид болон мөрдөгч Бэрроуз нар ханхүү Харри, Уиллиам нарт ямар ч ёс зүйгүй хандаж байснаа хүлээн зөвшөөрсөн байна.
"News of the World"-ын эрхлэгч асан Клайв Гүүдмэн ханхүү Уиллиамыг Кэйт Миддлтонтой уулздаг байх үед Кэйтийн мессенжер рүү 155 удаа нэвтэрч байснаа хүлээн зөвшөөрчээ.
Шар хэвлэлийг эзэмшдэг News Group Newspapers компани Гэвин Бэрроузын зарим мэдэгдлийг үгүйсгэжээ.
Диана гүнжийг амиа алдсаны дараа буюу 2000 онд түүнийг "News of the World"-д ажиллаж эхлэх үеэр тус хэвлэл хоёр ханхүүгээс Харриг нь илүү сонирхож байсан гэв. Харриг 2004 онд Челси Дэйвитэй уулзаж эхлэх үеэр бүсгүй шар хэвлэлийн мэдээлэл цуглуулах суваг болсон байна.

"Челсигийн дуут шууданг сонсож, утсыг нь чагнаж, хэнтэй уулздаг байсныг нь тагнадаг байсан" гэж Бэрроуз ярьжээ. Түүний хэлснээр Челсигийн сурлага болон хуучин найз залуу Дэйвигийнх нь эрүүл мэндийн талаар мөн мэдэхийг хичээдэг байв.
Бэрроуз тэдгээр шар хэвлэлийн талаар "Тэдэнд ёс зүй, ухамсар гэж юу байдаг талаар ойлголт ч байхгүй" гэж хэлсэн байна.

Гэвин Бэрроуз Их Британийн шар хэвлэлүүдийн хөлсөлж байсан олон мөрдөгчдийн нэг аж. "News of the World" сонин 2011 он хүртэл Их Британид ням гарагийн хамгийн их борлуулалттай хэвлэл байв. Гэвч утсаар тагнаж чагнахтай холбоотой шуугианаас болоод энэ бүхэн намжсан байна. Тухайн үед бусдын гарт амиа алдсан сурагч охины утсыг чагнасан зэрэг хэд хэдэн удаагийн хэргээс болж эзэмшигчид нь уг хэвлэлийг хаажээ.
2014 онд болсон шүүх хурлын үеэр "News of the World"-ын эрхлэгч асан Клайв Гүүдмэн ханхүү Уиллиамыг Кэйт Миддлтонтой уулздаг байх үед Кэйтийн мессенжер рүү 155 удаа нэвтэрч байснаа хүлээн зөвшөөрсөн байна. Түүнээс гадна хоёр ханхүүгийн утсыг хакердаж байснаа хүлээжээ.
Эх сурвалж: ВВС