Ардын Хувьсгалын 100 жилийн ой, Худалдааны салбар, Улсын Их Дэлгүүр үүсч хөгжсөний 100 жилийн ойгоор “НОМИН Холдинг” компанийн хийж бүтээсэн ажил, нийгэмд бүтээсэн үйлсийг өндрөөр үнэлэн Төрийн дээд шагнал “Алтан Гадас” одонгоор шагналаа.
“НОМИН Холдинг” ХХК 1992 онд байгуулагдаж өнөөдөр Худалдаа үйлчилгээ, Импорт дистрибьюшн, Банк Санхүү, Үйлдвэрлэл Барилга Инженеринг, Мэдээллийн Технологийн 5 багц бизнест салбар бүртээ манлайлж буй 29 компани, 5800 гаруй ажилтантай үндэсний хэмжээний топ 10 аж ахуйн нэгжийн нэг болжээ. Сүүлийн жилүүдэд санхүү технологийн финтек бизнес, барилгын шинэ төслүүдээр үйл ажиллагагаа өргөжүүлэн ажиллаж, олон улсын чанарын удирдлага, дотоод хяналтын стандартыг анхлан нэвтрүүлж, амжилттай ажиллаж байна
500 гаруй мэргэжлийн чиглэлээр 5800 гаруй ажлын байрыг бий болгож Монгол Улсын Хөдөлмөрийн зах зээлийн 6 % , Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 2 %, импортын барааны 4,2 % -г тус тус бүрдүүлдэг. Үйл ажиллагаа эрхэлж эхлэсэн цагаас өнөөг хүртэл нийт 600 гаруй тэрбум төгрөг буюу 600 хүүхдийн багтаамжтай 14 сургууль барих төсөвтэй дүйцэхүйц хэмжээний мөнгөн татвар, шимтгэлийг Улсын төсөвт төвлөрүүлжээ.
Улаанбаатар хот болон 12 аймагт 64 дэлгүүртэй худалдааны хамгийн том үндэсний сүлжээ "НОМИН Тав Трейд" гадаад, дотоодын 10,000 гаруй ханган нийлүүлэгчидтэйгээ хамтран сард давхардсан тоогоор 2 сая гаруй худалдан авагчид үйлчилж, Улаанбаатар хот болон Орон нутгийн өргөн хэрэглээний барааны нэр төрлийг нэмэгдүүлэн, ханган нийлүүлэлтийг тогтвортой, чанар аюулгүйн баталгаатай, хямд өртөгтэйгээр хүргэснээр Монгол улс даяар амьдрах өртөг буурч амьдралын чанар улам дээшлэхэд бодитой хувь нэмэрээ оруулж байна.
Компанийн засаглалыг сайжруулах ажлын хүрээнд хийгдсэн томоохон цогц ажил бол Олон улсын ISO:9001, ISO:14001, OHS:45001 тогтолцоо гэсэн 3 -н стандартуудыг нэгэн зэрэг нэвтрүүлсэн анхны сүлжээ дэлгүүр болсон бөгөөд энэ жил стандартуудаа дахин батламжилсан үйл явдал болжээ. Уг 3 -н стандартыг нэвтрүүлэх ажлын хүрээнд бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, аюулгүй байдал болон үйл ажиллагааны бүхий л шатыг үр ашигтай байдлыг хангах замаар бизнесийн үйл ажиллагаанд оролцогч талуудын сэтгэл ханамжид нийцүүлэн Байгаль орчинд ээлтэй, Нийгмийн хариуцлагатай, Хэрэглэгчээ дээдлэн ажиллах зорилтыг эрхэмлэн ажилладаг байна.
Улс орны эдийн засаг, бизнесийн салбарт хүндхэн байгаа энэ цаг үед иргэд, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж үйл ажиллагаагаа тасалдалгүй явуулахаас гадна, компанийн нийт ажилчдаа хамгаалах бодлого баримтлан нэг ч ажилтан цомхотголгүй, цалин хөлсийг бууруулалгүй хоцроолгүй олгож, цар тахлын үеийг хамтдаа даван гарахын төлөө хичээн ажилласанаар 2020 оны Ажлын байраа хадгалсан “Шилдэг Татвар Төлөгч Компани” -иар шалгарч, “НОМИН Холдинг”, “НОМИН Тав Трейд”, “НОМИН Трейдинг” компаниуд “ТОП 100” аж ахуй нэгжээр дахин шалгарч өмнөх амжилтуудаа улам ахиулан бататгаж шагнуулсан сайхан мэдээтэй хамтатган энэхүү Төрийн дээд шагналыг гардан авч байна.
Төрийн дээд шагнал хүртсэн “НОМИН Холдинг” ХХК -ийн нийт хамт олонд нийт хэрэглэгч, үйлчлүүлэгчид, түншүүд, ханган нийлүүлэгчид болон харилцагчдын өмнөөс халуун баяр хүргэе.