Монголчууд уран хатгамлын гайхамшигт өв соёлтой ард түмэн билээ. Энэхүү өвөрмөц соёлын өвийг тээж, энэ цагт түгээн дэлгэрүүлж, өвлүүлэн хөгжүүлж, түгээн дэлгэрүүлж яваа уран хатгамалч С.Будтай ярилцсанаа уламжлалт сар шинийн баярын энэ өдөр хүргэж байна.
Богд хааны ордон музей, “Мандчирын наран” ТББ-ын хамтран жил бүр цагаан сарын өмнө зохион байгуулдаг “Гайхамшигт өв соёл- Монгол уран хатгамал” үзэсгэлэнд Монголын шилдэг уран хатгамалчид бүтээлээ дэлгэдэг. Энэ үзэсгэлэнгийн тэргүүн байр XVII жарны цагаагчин төмөр үхэр жилийн Хаан бүтээлээр С.Будын цагаан зандан модыг шижир алтаар бүрж, шүр оюугаар чимэглэн битүү зүү ороох хатгамлаар урласан “Алтан соёмбо” нэртэй хатгамлыг өргөмжилсөн юм.
-Үхэр жилийн Хаан бүтээлээр өргөмжлөгдсөн “Алтан соёмбо” бүтээлийн талаар яриагаа эхэлье. Уран хатгамал монголчуудын эдлэл хэрэглэл дээр тусгалаа олсон байдаг бол Таны “Алтан соёмбо”, “Баян Намсрай бурхан” хатгамлуудыг мэргэжилтнүүд уран бүтээлийн түвшинд үнэллээ шүү дээ. Та ямар сэтгэгдэлтэй байна вэ?
-Баярлалаа. Уран бүтээлч хүн бүтээлээрээ овоглож явдаг. Энэ бол бүтээлийг минь үнэлсэн шагнал. Бүтээл гэдэг бол Монголын үндэсний өв соёл. Үнэхээр сайн бүтээл бол олон зуун жилийн турш хадгалагдаж байдаг гэж үзэж бид бүтээлдээ мөн тийм агуулгаар ханддаг. Урлаачид бүтээлдээ сэтгэлээ шингээж, эртнээс уламжлагдан ирсэн өв соёлоо илүү баяжуулж явах ёстой юм. Гэхдээ уламжлалаа эвдэж, хазайлгаж болохгүй.
Ямар ч уран бүтээлийг би ганцаараа хийх боломжгүй.”Алтан соёмбо” бол олон хүний оролцоо, ур хийц, ухаан орсон бүтээл юм. Соёмбоны зургийг залуу зураач Саруултөгс гаргасан бол өнгө талаас нь шүтээн урлаач Сэрээтэр зөвлөгөө өгсөн. Алтан соёмбыг нь уран дархан Далайжаргал гэж найз минь урласан. Хүрээ нь хамгийн хатуу чанартай ум хар зандан мод л доо. Хүрээ жаазыг нь манай нутаг Өмнөговь аймгийн Номгон сумын харьяат сийлбэрч ах зангидаж өгсөн. Хатгамал нь миний хань уран хатгамалч М.Ганболд бид хоёрын хамтын бүтээл юм. Аливаа бүтээл ганцхан хүний ур ухаанаар бүтдэггүй гэдгийг эндээс харж болох юм. Хатгамал талаасаа битүү зүү ороох оёдол дээр зээгт наамлыг оруулахаас гадна хүрээнд нь шүр, оюу шигтгэсэн. Соёмбо нь цэвэр алт юм. Бид энэхүү бүтээлдээ Монголынхоо гар урлалын бүхий л төрлүүдийг шингээхийг зорьсон доо.
-“Алтан соёмбо”-ыг та хоёр ямар хугацаанд урласан бэ?
-Бид бурхны шүтээн урлалд маш хүндэтгэлтэй ханддаг. Соёмбыг хоёр жилийн хугацаанд урласан. Бүтээлийнхээ хажуугаар даалин, хавтага хатгах зэрэг өдөр тутмын захиалгат ажлаа зэрэгцүүлж явдаг. Өнгөрсөн намраас бүтээл дээрээ илүү төвлөрч суугаад, гараас гаргасан даа. Би анх зүү ороох оёдлоор даалин хатгаж эхэлсэн учир энэ урлалдаа маш их хайртай. Монголын уламжлалт өв соёл болсон зүү ороох хатгамал бол үнэхээр гайхалтай.
-Соёмбоны суурь торго нь хуучных шиг өнгө гандмал атлаа үнэ цэнэтэй харагдаж байна. Энэ ямар учиртай торго вэ?
-Богд хааны ордон музейд дэлгэж буй үзмэрүүдэд байдаг, Богд хааны үеийн урчуудын хэрэглэж байсан хамба торго юм. Хамба торгыг хөх, улаан чисжүүтэй хослуулж бүтээсэн. Мөн шүр, оюу суулгаж, цэвэр метал утсаар хүрээлж оёсон. Саатай утас, метал утас хоёр ялгаатай.
Баян Намсрай бурхан бүтээлдээ алтаар зүүх ороох оёдол хийсэн бол Алтан соёмбо бүтээлдээ алтыг цэвэр метал хэлбэрээр нь оруулж, зүү ороохоос гадна зээгт наамлыг оруулснаараа онцлог давуу талтай.
-Энэ бүтээлийн онцлог гэвэл Та юуг хэлэх бол?
-Аливаа гар урлалын бүтээл цор ганц байдаг. Бидний хувьд бүтээлдээ хатгамлынхаа бүхий л төрлийг дэвшилттэйгээр гаргахыг хичээдэг. Баян Намсрай бурхан бүтээлдээ алтаар зүүх ороох оёдол хийсэн бол Соёмбо бүтээлдээ алтыг цэвэр метал хэлбэрээр нь оруулж, зүү ороохоос гадна зээгт наамлыг оруулснаараа онцлог давуу талтай. Уламжлалт зээгт наамалд хатгамал орсон байдаг. Харин зүү ороох хатгамалд зээгт наамал орсон бүтээл байдаггүй учир үүнийг бодож, зээгт наамал, зүү ороох хатгамлыг хослуулах боломж байгаа гэдгийг харуулахыг хичээсэн.
Монголын уран үйлчдийн дунд зээгт наамлын төрөл уламжлагдан ирсэн. Зүү ороох хатгамал даалин зэрэг эдлэл хэрэглэл дээр маш сайн хадгалагдаж ирсэн. Зүү ороох хатгамал өөрөө бүтээлийн түвшинд гарч ирэх боломж байна гэдгийг өөрийнхөө хэмжээнд харуулж байна.
“БАЯН НАМСРАЙ” БУРХНАА ӨӨРИЙНХӨӨ ХЭМЖЭЭНД БАЯН БҮТЭЭЕ ГЭЖ БОДСОН
-Алтыг утас болгон зүү ороох хатгамалдаа оруулсан гэж байна. Үүнийг Та тайлбарлаж өгөөч?
-Алтыг утас болгон цувих нь миний хийдэг ажил биш. Уран дархан хүмүүс алтыг цувьж, утас болгоно. Алт ямар гайхалтай метал гэдгийг бид нүдээрээ харж, маш их бахархсан. Бид алтны талаар ээмэг, бөгжний төдий л ойлголттой байжээ. Гэтэл миний өчүүхэн жижигхэн алт хэдэн метр утас болж гарахыг, Монголын гар урлал яаж хөгжиж байгааг хараад уран дархнаараа ч маш их бахархсан даа.
“Баян Намсрай” бурхнаа өөрийнхөө хэмжээнд баян бүтээе гэж бодсон. Бурхныхаа титмийг алтаар цутгуулж болох байв. Гэхдээ алтаар зүү ороож үзье гэж шийдсэн учраас цэвэр алт цувиулж, утас хийлгэн зүү ороож хатгасан юм.
-Дахин ийм бүтээл төрөх болов уу?
-Ямар ч бүтээлийг би цорын ганцыг л гаргахыг хичээдэг. Гайгүйхэн чанартай бүтээл гаргая гэж ажил амьдрал, бүхий л цаг хугацаа, өөрсдийнхөө боломж бололцоог дайчилж ажилладаг. Би 18 жил уран хатгамал хийхдээ торго, утасныхаа чанарыг мэдэх болсон. Гэхдээ алтыг бол мэдэхгүй юм байна гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Хүн чаддаг чаддаг ажлаа л хийх ёстой. Нэлээд үзсэний хүчинд алтныхаа учрыг олж зүү ороосон байгаа. Тэгэхээр шаардлагатай бол хийж болох байх, гэхдээ энэ нь тийм амар зүйл биш.
-Бурхан урлах хэмжээнд хүрнэ гэдэг уран хатгамалчийн хувьд нэлээд өндөр түвшинд хүрснийг илтгэх болов уу?
-Өндөр түвшин гэж хэлэхэд хаашаа юм. Ер нь уламжлалт гар урлалын аль ч төрөл дээр ур хийц бол зөвхөн бурхан шашны төрлийн бүтээлд л тод харагддаг. Би тэрнийг бодож, өөрийгөө нэг талаар сорьж бүтээлүүдээ урлаж байна даа.
Би Урлагийн гавьяат зүтгэлтэн, зээгт наамалч, уран хатгамалч Б.Цэрмаа багшийнхаа отгон шавь. Багш минь өндөр настай хүн, “багшийнхаа амьд сэрүүн байхад бурхан бүтээж мэлмий нээж үзэхсэн” гэсэн чин сэтгэлтэй байлаа. Багшдаа зээгт наамлаар шавь орсон юм.
Гэвч миний хувьд зээгт наамлаас олон жил зүү ороох хатгамал хийсэн учир энэ төрлөөрөө бурхан бүтээхээр зориглож, анх Бурхан багш, Ногоон Дарь Эх бүтээлээрээ “Гайхамшигт өв соёл- Монгол уран хатгамал” үзэсгэлэнгийн Хаан бүтээлийн шагналыг 2017 онд авч байлаа. 2022 онд нөхөр уран хатгамал С.Ганболд бид хоёрын хамтын “Алтан соёмбо” болон “Баян Намсрай бурхан” Хаан бүтээлээр өргөмжлөгдсөнд баяртай байна.
-Уран хатгамлыг Та хэзээ сурсан бэ?
-Зүү ороох хатгамлаар 18 дахь жилдээ урлаж байна. Миний ханийг М.Ганболд гэдэг. Миний хань хатгамлынхаа зургийг гаргадаг байсан бол сүүлийн арваад жил зүү ороох хатгамлыг хамтдаа урлаж байна. Ер нь бидний дунд сургуульд байхад Үйлчлэх хөдөлмөрийн хичээл дээр уран хатгамлыг багш нар маш сайн заадаг байсан. Миний суурь дунд сургуульд байхад тавигдсан гэж боддог. 2005 оноос өмнө сонирхлын дагуу бага сага зүйл хатгадаг байсан. Би аялал жуулчлалын компанид ажиллаж байхдаа хатгасан зүйлээсээ гадаадын жуулчдад бэлэглэдэг, хүмүүс ч маш дуртай хүлээж авдагсан.
2005 онд гэр бүлээрээ Улаанбаатар хотод шилжиж ирснээс хойш хоёулаа хатгамлаа хийж, бүтээл гаргах тал руу төвлөрч ажиллаж байна. Урлаг судлаачид, Батчулуун гуайн хэлсэн “Уран бүтээлч хүн хараа гүйцэж байх хугацаандаа бүтээл гаргавал зүгээр” гэдэг үгийг барьдаг. Монгол Улсын уран хатгамалч Б.Цэрмаа багш маань “Чадвал жилд нэг бүтээл гаргаж байгаарай” гэж захисан захиасыг өөрийнхөө хэмжээнд биелүүлж явна гэж боддог.
Би 18 жил уран хатгамал хийхдээ торго, утасныхаа чанарыг мэдэх болсон. Гэхдээ алтыг бол мэдэхгүй юм байна гэдгээ хүлээн зөвшөөрсөн.
-Энэхүү үзэсгэлэн уран бүтээлээ таниулан сурталчлах, бусдаасаа шинэ зүйл суралцах зэргээр уран үйлчдийн хувьд чухал арга хэмжээ ажээ?
-Тийм шүү. Богд хааны ордон музей, “Мандчирын наран” ТББ-ынхандаа маш их баярладаг. Энэ үзэсгэлэнг зохион байгуулах болсон 2017 оноос эхлэн жил алгасахгүй оролцож байна. Бусад баяраас илүү хүндэтгэлтэй ханддаг баяр минь.
Хатгамлыг бүтээлийн хэмжээнд олон нийтэд харуулж, мэдрүүлж өгсөнд нь зохион байгуулагчдадаа талархаж байна. Үзэсгэлэнг зорьж ирж, үзэж сонирхох хүний тоо эрс нэмэгдсэн, бүтээлд хандах хүмүүсийн хандлага маш өөр түвшинд хүрч байгааг өнгөрсөн 10 хоногийн хугацаанд харж, баярлаж байлаа.
-Дараагийн удаа ямар бүтээл гаргахаар төлөвлөж байна вэ?
-Төлөвлөсөн зүйл их бий. Нөхөр бид хоёр даалин урласан ч цорын ганц бүтээл байлгахыг хичээдэг. Тэрэндээ хүрч явдаг гэж боддог. Манай нөхөр тухайн хүний сэтгэлд нийцсэн зургийг гаргаж өгдөг учир бүтээл давтагддаггүй. Даалин байсан ч бүтээл, тэр хүний үр хүүхдэдээ өвлүүлэх эдлэл гэж үзэж хүндэтгэлтэй ханддаг.
-Азийн орнууд тэр дундаа Хятад, Япон, Солонгос улс уран хатгамлаараа алдартай. Монгол үндэсний уран хатгамлыг гадаад зах зээлд сурталчлан таниулах талаар хийж байгаа зүйл бий болов уу?
-Гадаадад сурталчлах чиглэлээр ажиллах нь “Мандчирын наран” ТББ-ын маань эрхэм зорилго. Зүү ороох хатгамлаа зөвхөн Азийн орнуудын задгай хатгамлын хэмжээнд хөгжүүлж, сурталчилж яагаад болохгүй гэж. Бурхан шашин талаа бариад ажиллахад бидний бүтээлийг олж харна гэж итгэдэг. Монголчуудын уламжлалт хэрэглээ бол бидний хэзээ ч мартаж болохгүй гайхамшигт өв соёл л доо.
-Танд уран бүтээлийн өндөр амжилт хүсье. Сар шинэдээ сайхан шинэлээрэй!
Гэрэл зургуудыг Г.Өнөболд