МУ-д анх угсарч ашиглалтад оруулсан микрокомпьютер "Оч"-ийг Статистикийн Төв Газрын Шинжлэх ухаан, техникийн нэгдсэн зөвлөлийн гишүүд шалгаж үзээд дарга, доктор Д. Лувсандоржийн гарын үсэгтэй, 1984 оны 5 сарын 17-ны...
..."Тус газрын Тооцоолон Бодох Төвийн инженер О.Батсүх, Г.Оюунбаяр, Д.Толя нарын БХЯ-ны ...-р ангийн инженер Д. Дашцэрэн, Залуу техникчдийн ордны багш Мягмарсүрэн, Л.Гантулга, УАМД институтын инженер А. Гантөмөр нартай хамтран хийсэн микро-тооцоолох электрон машин “Оч” нэртэй оновчтой саналын материалыг судалж үзээд Шинжлэх ухаан, техникийн зөвлөлөөр хэлэлцүүлж, оновчтой санал болгож батлуулж зохиогчдод нь гэрчилгээ олгох саналтай байна.
Холбогдох материалыг судалж, зохих шийдвэр гаргаж өгнө үү" гэсэн 4/5 тоот "өргөдөл хүргүүлэх тухай" албан бичиг ШУТУХ-нд хүргэгдсэнээс хойш 37 жил өнгөрчээ, энэ хугацаанд "оч"-оос дөл үүсч байгаа төлөв байна, ойн баярын мэндийг бурхны оронд одсон анд нарынхаа гэр бүлийнхэн, хамаатан саданд болон ажилласаар буй нөхдөдөө хүргэхийн ялдамд дөлийг бүр гал болгохыг ерөөе!
37 жилийн хугацаанд, Москвад аспирантурт сурч байсан О.Батсүх, автомашины будгийн шилдэг үйлчилгээ үзүүлдэг болсон байсан Мягмарсүрэн нар маань бурхны оронд очжээ, ум сайн амгалан байх болтугай. Д.Дашцэрэн 1990 онд өлсгөлөнд оролцож улсаа компьютержүүлэх зорилго дээрээ ардчилалтай болгохын төлөө амиараа дэнчин тавьсан, одоо бизнесмэн. Д.Толя АНУ явсан, тэндхийн Siemens-д ажилладаг, А.Гантөмөр “Хэт моторс” ХХК-ийг байгуулж компьютер бас мотор оношилдог болжээ. Л.Гантулга хуульч болсон ч одоо боловсролын салбарт бүтээлчээр ажиллаж байна.
Энэ компьютерыг угсрах үйл ажиллагааг Залуу техникчдийн ордонд явуулах зөвшөөрөл олгож дэмжсэн тэндхийн дарга агсан Ш.Содномдаржаагийн гэгээн дурсгалыг хүндэтгэе! Электроникийн лабораторио 2 сар өдөржин, шөнөжин ашиглуулсан багш Д.Цэцэгмаад баярлаж явдаг шүү.
Бидний Залуу техникчдийн ордонд ажиллаж байх үед ажлыг маань орлон хийж байсан ТБТ-ийн инженерүүддээ эрүүл энхийг хүсье! Мөн тогтмол санах ойн чип 2716-д систем шивэхэд программатораа өгч ашиглуулдаг байсан инженер төсөлч Донжоо эгч, Маам ах агсан нар бидэнд их тус хүргэсэн, талархаж явдаг.
ЭНД дарж миний урьд бичсэн дурсамжийг сонирхоно уу.
"ОЧ"-ИЙН ЯЛГАРАХ ОНЦЛОГ ЮУ БАЙВ?
Овор хэмжээ жижиг, үнэ хямд (~USD500), хүчин чадал харьцангуй өндөр (intel8080), шуурхай санах ой их (16КБ), ашиглахад хялбар атлаа найдвартай ажиллагаа нь маш өндөр байв. Харьцуулах компьютер нь тэр үед худалдаж аваад байсан Польш улсын МЕРА-100 (үнэ нь USD15000) мини компьютер байлаа. Гэвч тэр ассемблер хэл дээр программ бичихийг шаарддаг, "Оч" Basic-тэй буюу хэрэглэгчээс програмчлалд өндөр ур чадвар шаардахгүй програмтай байв.
"Оч" ШБОС-84-ийн хүрэл медаль авч хэвлэл мэдээллийн хэрэгслээр яригдсан ч, Cocom-ын МУ дахь төлөөлөгч нь хэл ам хийгээгүй нь харин гайхалтай.
Нэг бэрхшээл нь Очийг бүтээхэд ашигласан чипүүд Intel-ийн голдуу байсан тул эдгээр нь манай дэлгүүрт төдийгүй ЗХУ, Герман, Польшийн дэлгүүрт огт байгаагүй. Унгар, Польшийн хар зах дээр харин байсан. 1979 онд ЗХУ Афганистан руу цэргээ оруулсан гэдгээр ЗХУ-ыг хамгийн түрүүн дэмжсэн МУ, бусад соц улсуудад өндөр технологийн бүтээгдэхүүн өгөхгүй болсон Cocom санкц хэрэгжсэн нь 1989 он хүртэл үргэлжилсэн. "Оч"-ийн чипүүдийг "хулгай"-н замаар 3 жил цуглуулсан билээ. "Оч" ШБОС-84-ийн хүрэл медаль авч хэвлэл мэдээллийн хэрэгслээр яригдсан ч, Cocom-ын МУ дахь төлөөлөгч нь хэл ам хийгээгүй нь харин гайхалтай. Тэр үед Cocom-ын шийдвэрийн хэрэгжилтийг хянадаг төлөөлөгч Английн элчинд ажилладаг байсан.
Оч"-ийн процессорын хайрцагт модем залгаж телефон шугамаар дата дамжуулах зорилгоор serial data chip 8251-ыг бас угсарсан байсан.
ОЧ”-ИЙГ БҮТЭЭГЧДИЙН ЗОРИЛГО БИЕЛСЭН ҮҮ?
“Оч”-ийг мэргэжилтэн бүрт, бас айлд байх компьютер хэмээн угсарсан билээ. Өнөөдрийн байдлаар PC байтугай, гар утасны үзүүлэлт ихээр нэмэгдсэн ч тэд мэргэжилтэн, айл бүртээ хүрч амжаагүй байна. “Оч”-ийг сүлжээнд холбохоор хийсэн ч, одоо байгаа компьютер, таблет, смарт утаснуудыг бүгдийг сүлжээнд холбох техникийн нөхцөл бүрдээгүй. Бидэнтэй хамт ТБТ-д ажиллаж байсан програмист Д. Энхбат (өнөөдрийн байдлаар МУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигч) санаачилга гарган, хувийн зардлаараа МУ-ыг 1996 онд интернетэд холбосон, гэтэл өнөөдөр МУ-ын нутаг дэвсгэрийн 90%-д дата үйлчилгээ хүрээгүй тул хөдөөгийн малчид интернетгүй. Олзуурхууштай нь хөдөөд татагдсан 40 мянга гаруй км шилэн кабель. Даанч тариф нь тэнгэрт хадсан, тухайлбал УБ-с АНУ хүртэл 1мбит/с нь ₮16000 (Жемнэт ХХК) байхад УБ-с аймаг, сум байтугай УБ-ын гэр хороолол хүртэл ₮80000! (МХС ТӨК).
1980 онд дундын ашиглалтын ТБТ-ийн компьютер IBM360-ийн хүчин чадал дэлхийн хамгийн хүчтэй Cray-1 суперкомпьютер (СК)-ээс ~400 дахин бага байсан, өнөөдөр бидэнд дундаа ашиглах СК үгүй, зөвхөн цаг агаарын мэдээний Cray-XE6m дэлхийн хамгийн хүчтэй СК-ээс 60 мянга гаруй дахин цөөн үйлдэл хийж байна. Бидэнд хийх ажил бүр их болж, амжилт хүсье!
Г.Оюунбаяр, Булган, Тэшиг, Эрин баг, 93111000