Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан боллоо. Улсын онцгой комиссын даргын 2021 оны 51 дүгээр тушаалаар батлагдсан “Гадаад улсаас ирсэн хүнийг тусгаарлан ажиглах үйл ажиллагааг зохицуулах түр журам”, Улсын онцгой комиссын даргын 2021 оны 11 дүгээр тушаалаар батлагдсан “Хилийн Алтанбулаг авто замын боомтоор улс хоорондын ачаа тээврийн хөдөлгөөнийг зохион байгуулах түр журам”-ыг хүчингүй болголоо. Ингэснээр гадаадаас ирсэн иргэдийг ирэх сарын 15-аас тусгаарлахгүй, онгоцны буудал дээр ПГУ шинжилгээ авч шууд нэвтрүүлнэ.
Сүүлийн 24 цагт коронавируст халдвар Улаанбаатарт 1043, орон нутагт 945 нэмэгдлээ. 5286 хүн эдгэрлээ. Маш хүнд 384 иргэн байна. Тохиолдлын тоо нэмэгдэхийн хэрээр хүнд, маш хүнд өвчтөн болон нас баралтын тоо нэмэгдэж байна гэсэн мэдээллийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд тус хуралдааны эхэнд өглөө.
Мөн улсын хэмжээнд 27 мянган ортой. Энэ орны 50 орчим хувийг коронавируст халдвартай иргэдийг эмчлэхэд зориулж байна. Нэмж ор дэлгэх боломж хомс. Ор дэлгэсэн ч ажиллах хүчний нөөц хангалтгүй байна, мөн ор нэмж дэлгэвэл эрүүл мэндийн байгууллага үндсэн тусламж үйлчилгээгээ үзүүлэхэд хүндрэл гарахаар байна гэж тэрбээр танилцуулав.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээр хүлээж буй 200 өвчтөн байна. Хүнд, хүндэвтэр өвчтөнөө эмнэлэгт эмчилж, эндэгдэл гаргахгүй байхад эрүүл мэндийн салбарт анхаарч байна гэв. Гэсэн ч нөөц боломж гаргаж, нийслэл болон орон нутагт 684 ор нэмэхээр болжээ.
Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдон хөдөлгөөн нэмэгдсэн, цаашид ч нэмэгдэх хандлагатай байна. Мөн хурим, найр нэмэгдэх хандлагатай байна. Заалны үйлчилгээ, амны хаалтаа авдаг үйлчилгээ сөргөөр нөлөөлж байна. Халдварлах чадвар өндөр дельта хувилбар давамгайлж байна. Бүрэн вакцинтай иргэдийн дунд ч халдвар авах, өвчлөх эрсдэл өндөр байна. Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд сургууль, цэцэрлэгээсээ илүүтэйгээр ахуйн хүрээнд халдвар авах эрсдэл өндөр байна. Вакцингүй, 12-оос доош насны хүүхдүүд, жирэмсэн эмэгтэйчүүд гэртээ халдвар авч байна. Иймд Улсын онцгой комиссын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлөөс хурим, найрыг хязгаарлах, заалны үйлчилгээ, амны хаалтаа авч үйлчилгээ авдаг үйлчилгээг хязгаарлах, дархлаа дэмжих буюу гурав дахь тунд хамрагдах зохион байгуулалтыг эрчимжүүлэх зэрэг саналыг саналыг тавьжээ.
Гэрээр тусгаарлагдан эмчлүүлж байгаа иргэдэд үзүүлж буй эмнэлгийн тусламж үйлчилгээ, эм, эмийн хэрэгслийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатайг Улсын онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан анхаарууллаа. Мөн дельта хувилбарын тархалтын оргил үеийн хугацаанд хүндрэл, нас баралтаас сэргийлэх зорилгоор халдвар авсан иргэдийг эмчлэх эмнэлгийн ор, тусгаарлан эмчлэх байр болон эмч, эмнэлгийн ажилтнуудыг хуваарилан ажиллуулах төлөвлөгөөнд нэн даруй тодотгол хийж, эрсдэлт бүлэгт эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх, халдвар авсан хүүхдийн эмчилгээний талаар зөвлөгөө, мэдээллийг эцэг эхчүүдэд өгөх зорилготой лавлах утас, цахимаар зөвлөгөө өгөх шугам тогтмол ажиллуулах, боломжит эмнэлэгт коронавируст халдварын өдрийн эмчилгээний тасаг нээх, бөөрний дутмагшил гэсэн оноштой тогтмол хяналтад байдаг хүн халдвар авсан тохиолдолд диалезын тусламж үйлчилгээ үзүүлдэг хувийн эмнэлэгтэй гэрээ байгуулж ажиллах боломжийг судалж яаралтай арга хэмжээ авч ажиллахыг Эрүүл мэндийн сайд болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо.
Их, дээд сургуулийн дотуур байранд халдвар илэрсэн тохиолдолд хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсруулах, бэлэн байдлыг хангах, боловсролын байгууллагыг хичээл сургалтын үндсэн хөтөлбөрөөс гадуур танхимын бус сургалт, танилцах үдэшлэг, оюутны хөгжлийн клуб, өдөрлөг, тэмцээн уралдаан, аялал, зугаалга, багш нарын баяр болон бусад тэмдэглэлт арга хэмжээг зохион байгуулахыг хориглолоо. “Сургууль-гэр-сургууль-гэр” маршрут баримталж ажиллах талаар бүх шатны боловсролын байгууллагуудад анхааруулав.
Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Эрдэмтдийн зөвлөлийн саналыг харгалзан агаарын сэлгэлт муу, амны хаалттай үйлчлүүлэх боломжгүй, халдвар тархах өндөр эрсдэлтэй хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудын үйл ажиллагааг 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 22.00 цагаас хойш ажиллахыг хориглох шийдвэр гаргаж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргад үүрэг болголоо.
Мөн энэ хугацаанд төрийн байгууллага, албан тушаалтнууд дотоод орчинд 20-оос дээш хүнтэй хурал, цуглаан, уулзалт зэрэг аливаа арга хэмжээ явуулахыг хориглолоо.
Эх сурвалж: Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар