Камертон хамтлаг энэ сарын 15-нд “Зайсан Хилл” цогцолборт тоглолтоо хийв. Тус цогцолборын фэйсбүүк дэх зараас харвал 400 билет худалджээ.
Цар тахлын үед битүү орчинд олон хүн цуглуулсан үйл ажиллагаа боллоо хэмээн олон хүн энэ тоглолтыг шүүүмжлэв. ХӨСҮТ-ийн дарга асан Л.Баттөр байр сууриа илэрхийлж, “Юун мини концерт, задгайн талбайн шоу. Юун дижитал Монгол боллоо доо. Тэссэнгүй хэлчихье. Нэг баг гэж зүтгэж явсных дуугүй л байлаа, ийм УОК, НОК ч гэж байх гэж дээ. Ийм болохоор эрүүл мэндийн салбарынханд ямар ч буруу байхгүй шүү” гэжээ.
Тэрээр хагас жилийн хугацаанд ХӨСҮТ-ийг удирдаж ажилласан ч өнгөрсөн сарын 6-нд өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн юм.
ААН-үүд Хариуцлагын гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулж байна. Энэ гэрээнд олныг хамарсан хурим, найр, хүлээн авалт хийхийг хориглоно гэж тодорхой заасан.
Хориглосон үйл ажиллагаа явуулсан эхний хоёр тохиолдолд сануулна. Харин гурваас дээш удаа олныг хамарсан үйл ажиллагаа явуулбал “Хариуцлагын гэрээ”-г цуцална.
Гэрээг цуцалбал тухайн аж ахуйн нэгж 22:00 цаг хүртэл зөвхөн хүргэлтийн үйлчилгээ үзүүлнэ. Заалаар үйлчлэхгүй. Мөн Хариуцлагын гэрээнд зөвхөн хоол, уух зүйлсээр үйлчилнэ гэж заасан. Нэмэлт тоног төхөөрөмж ашиглах буюу караоке ажиллуулж, хөгжим тавих зэргээр үйлчлэхийг хоригложээ. Зоогийн газар, баар, шөнийн клубуудэд нийт талбайн 50 хувьд нь үйлчлүүлэгч хүлээн авахыг зөвшөөрсөн юм.
Төгсгөлд нь сануулахад ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албанаас хийсэн судалгаагаар өдгөө манайд халдварын гурван том кластер байгаа нь эрүүл мэндийн, боловсролын байгууллагууд болон үйлчилгээний газрууд байна.