Богд хаант Монгол Улсын цагаалах ёсны талаар "Чингис хаан" Үндэсний музейн Эрдэм шинжилгээ судалгааны хэлтсийн дарга, түүхийн ухааны доктор На.Батболдын бичсэнийг сар шинийн баярын энэ өдөр хүргэж байна.
Аливаа үндэстнийг нэгдмэл байлгадаг олон хүчин зүйлсийн нэг бол уламжлалт баяр ёслол билээ. Тэрхүү баяр ёслолоор тухайн үндэстэн илүү дангааршиж, өөрсдийн гэсэн онцлог, өв соёл, уламжлалаа сэргээн, тодотгож иржээ. Монголчуудын хувьд үндэсний нэгдмэл байдал, өв соёлыг өвлүүлэн уламжлуулж буй баяр бол Цагаан сар юм. Бид энэ удаа Богд хаант Монгол Улсын хууль зүйлийн бичиг болон хаад, ноёдын дунд Цагаан сарын ёсыг хэрхэн үйлдэж байсныг архивын баримт, аялагчийн тэмдэглэл дээр тулгуурлан тодруулахыг оролдов.
Чингис хааны угсааны ноёд, тайж нарын санаачилга, оролцоотойгоор 1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Богд хаант Монгол Улсаа тунхаглаж тусгаар тогтнолоо зарласан билээ.
Шинэ тутам байгуулагдсан Монгол Улс өөрийн хууль цаазыг боловсруулан батлах ажлыг “Шадар сайд Эрдэнэ жонон бэйс Ширнэндамдин, Бүгд ерөнхийлөн захирах яамны дэд сайд бэйсийн зэрэг улсад туслагч гүн Магсаржав, шадар сайд Дотоод хэргийг бүгд захиран шийтгэгч яамны дэд сайд засаг хошой дархан чин ван Пунцагцэрэн, Гадаадын хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яамны орлосон дэд сайд гүнгийн зэрэг Бавуудорж, Цэргийн хэргийг бүгд захиран шийтгэгч яамны дэд сайд бэйсийн зэрэг улсын түшээ гүн Сономдорж, Сангийн хамаг хэргийг бүгд захиран шийтгэгч яамны туслан шийтгэлцэх дэд сайд гүнгийн зэрэг бодлогот баатар Цэнд, Шүүх таслах хэргийг бүгд захиран шийтгэгч яамны дэд сайд засаг төрийн дайчин жонон жун ван Цогбадрах, Шашин төрд туслах сайдын яамны эрхэлж зөвлөх сайд нягт билигт чин зоригт хичээнгүй эетэй да лам Цэрэндэндэв, дэс түшмэл итгэмжтэй түшээ гүн Цогт Очир, дэс түшмэл захирагч тэргүүн зэрэг тайж Авирмэд, дэс түшмэл захирагч тайж Санжмятав, дэс түшмэл дэд зэрэг тайж Төртогтох, дэс түшмэл зайсан дэд зэрэг Жамьян, дэс түшмэл дэд зэрэг Туваанжав, эх зохиогч түшмэл дэд зэрэг зайсан Магсаржав хурц түшээ гүнгийн зэрэг Хайсан нар”-т даалган Хууль зүйлийн бичиг зохиох ажлыг эхлүүлсэн байдаг.
Энэхүү алтан ургийн угсааны ноёд тайж нар 1918 онд Монгол Улсын хууль зүйлийн бичгийг боловсруулан дуусгаж, Улсын доод, дээд хурлуудаар хэлэлцүүлэн баталжээ.
Богд хаант Монгол Улсын Хууль зүйлийн бичигт шинэлэх, цагаалах ёслолыг тусгайлан зааж, хуульчилж өгчээ. Тус хууль зүйлийн бичгийн 19 дүгээр дэвтэрт: “Шинэлэх цагаалах ёслолыг явуулах нь” хэмээгээд “Шинэлэхийн жасаанд бараалхан мөргөвөөс зохих олон ван, гүн, хутагт хувилгаан лам нараас гадна уг нутагт суусан хан, чин ван, жүн ван, бэйл, бэйс, гүн, засаг тэргүүн зэрэг тайж язгуураас амгаланг эрж явсан сул тайж, олон хутагт хувилгаан лам нар өөр өөрийн газраас элч зарж төлөө амгаланг эрээр ирүүл. Цөм өвлийн сүүл сарын арван тавны урд хүрч ирээд Дотоод яаманд бичиг өргөж хянан байцаалгагтун” гэж заажээ. Хууль зүйлийн бичгийн энэхүү заалтын ёсоор Монгол Улсад суугаа бүх ноёд, тайж, хутагт хувилгаад Богд хаанд бараалхаж шинэлэх, цагаалах ёс үйлдэх, эсвээс төлөөний түшмэл тохоон явуулж хүндэтгэл үзүүлэхээр тогтоожээ. Тодотгож үзвэл хошуу захирч байсан 120 гаруй засаг ноёд Хүрээнд ирж шинэлэх цагаалах ёслолд оролцох, эсвээс төлөөний түшмэл оролцуулахаар болжээ. Өмнө нь хан, ван, гүн, хутагт хувилгаад өөрийн биеэр шинэлэх цагаалах ёслолд ирэхгүй тохиолдолд тусгай бичгийн хамт элч лам нарыг тохоон явуулж ёслолыг үйлдүүлж байв.
Шинийн нэгний туулай цагт Нийслэл хүрээний Хамба номун хан, Ёнзон хамба номун хан, дэд хамба, хутагт цорж Эрдэнэ шанзудбын зэрэг олон лам нар, олон яамны сайдууд, ван, гүн, бичиг, цэргийн олон түшмэд бараалхан мөргөх жагсаалд орж угтахдаа төрийн жагсаал жагсах дэг ёсыг барьдаг байв.
Шинэлэх цагаалах өдөр буюу шинийн нэгний туулай цагт Нийслэл хүрээний Хамба номун хан, Ёнзон хамба номун хан, дэд хамба, хутагт цорж Эрдэнэ шанзудбын зэрэг олон лам нар, олон яамны сайдууд, ван, гүн, бичиг, цэргийн олон түшмэд бараалхан мөргөх жагсаалд орж угтахдаа төрийн жагсаал жагсах дэг ёсыг барьдаг байв.
Төрийн жагсаал нь хуулийн дагуу Богд хааны жагсаалаас эхэлж жагсаалын эхэнд Бундхорол нэг, дараа нь гүрэмийн туг нэг, дэргэдэх их туг нэг, бага туг хоёр, дараа нь их цагаар хиур нэг, төвөд цэнхэр хиур нэг, сүлд саадаг, буу нэг, үүний араас найчун сахиулсны туг нэг, бага бурхан, ма, төвөд дорвог хоёр, цардмал нэг зэрэг хэрэглэлүүдийг бэлтгэн жагсааж жагсаалыг залах жагсаалын хүн гучин тав, өмнө нь удирдах эрвээлжит хөлөг морь дөрөв, дагавар хөлөг мор, цохох хөлөг морь хошоод, хөлөг морь хөтлөх жагсаалын түшмэл зайсан хөлөгч арван хоёр, жагсаалыг захирах донир нэг, өмөн нь удирдах донир нэг, сүйх залах хиа лам арван зургаа, есөн луут хохиур ишт шар шүхэр өргөх шүхэрч лам зургаа бэлэн байж, түшмэл зайсан тайж арван хүнийг нум сум саадагтай хоёр талд нь бараа болгож байв.
Үүний дараа төрийн жагсаал орох бөгөөд төрийн жагсаалд есөн луут хохиур ишт шар шүхэр нэг, шар луут торгон шүхэр нэг, тогосон нарны халхавч хоёр, таван өнгөт их хиур арвыг нэмэн жагсааж таван яамнаас жагсаалын хүн гарган дээрх зүйлүүдийг бариулан шадар сайдууд сэлэм зүүж удирдан явуулдаг байв. Төрийн жагсаалын ард ван, гүнгүүдийн жагсаал хөврөх агаад тус бүр жагсаал хариуцсан түшмэлийг гаргаж, жагсаалыг тэгшлэн засах үүрэгтэй байжээ.
Шинэлэх ёслол Очир дарь ордонд Богд хаан, Улсын их дагина залран эхэлж мандал өргөдөг байжээ. Ингэж мандал өргөхөд хамба, хутагт, цорж, Эрдэнэ шанзудба, Да лам нар баруун этгээдэд, төрийн сайд, ван, гүн, түшмэлүүд зүүн этгээдэд жагсан зогсоод Богд хаан, Улсын их дагиныг Очир дарь ордноос гарч Төрийн ордонд заларсны дараа хутагт, сайд ноёд, түшмэд Очир дарын ордонд бараалхаж мөргөх ёслол үйлдэнэ. Ингээд хэргэм зэрэг дэвээр дараалан төрийн ордонд бараалхан орж Богд хаанд нэгэн зэргээр гурвантаа сөгдөж, есөнтөө мөргөн дээрхийн адил баруун зүүнээр жагсан зогсоод зэрэг дэвээр Богд хаанд мандал хадгийг өргөн амгаланг айлтган золгож, шинийн нэгний өдрийн дундад цагаалах ёслол, зоог хурим өргөх үйл ажиллагаа эхэлдэг байжээ.
Олон ван гүн, хутагт хувилгаад шинэлэх цагаалахад Богд хаанд бараалхах, амрыг айлтган мандал хадаг өргөхөд нэгэнтээ мөргөх газраа хүрсэн бол дэмий үг хэлэлцэх, ханиах зэрэг дуу чимээ гаргах, бус тийш юм үзэхийг цээрлэн хорьдог байсан бөгөөд ёс алдвал ёслолын түшмэл байцаан гаргаж, буруушаан ял хэлэлцүүлэхээр хууль зүйлийн бичигт тусгаж өгчээ.
Нийслэл хүрээнд аливаа хэргийн учир ирж амжаагүй сайд, ван, гүн, бичиг, цэргийн түшмэд шинэлэх цагаалах өдөр цөм ёслолын магнаг дээл, фүст хүрмээ өмсөж хүрээний зүг хандан хүжийн ширээ жагсааж гурвантаа сөгдөж мөргөж ёсолдог байв. Мөн шинэлэх цагаалах ёслолд хан, ван, гүн, засгуудыг язгуураас нэгэн хүний үр тул ахчлах дүүчлэх ёсыг хуучин уламжлалаар явуулж, золгож байхаар тогтсон байна.
Богд хаант Монгол Улс шинэлэх цагаалах өдөр Дундад ордонд зоог цай хоёр завьяа, уураг, таташ мах хошоод хувин, гучин найман тавгийн идээ, хонины зулам мах хоёр бүхэл, мах зургаан таваг, таташ мах нэг хувинг бэлтгэж өргөнө.
Богд хаант Монгол Улс шинэлэх цагаалах өдөр Дундад ордонд зоог цай хоёр завьяа, уураг, таташ мах хошоод хувин, гучин найман тавгийн идээ, хонины зулам мах хоёр бүхэл, мах зургаан таваг, таташ мах нэг хувинг бэлтгэж өргөнө. Гучин найман тавгийн идээ, монгол боорцог, самнаа хоёр тавагт нэг бүр гучин хэв мушгиа, таван тавагт нэг бүр арван таваад хэрчээ, хоёр тавагт нэг бүр дөчин маажуур, хоёр тавагт нэг бүр дөчин татмал цагаан бурам, бор бурам, дил бурам, хошоод тавагт нэг бүр хорин хэсэг бадгас, дөрвөн тавагт нэг бүр гучин буйр, хоёр таваг үзэм, чихэр, хушга, чавга, өлзийт бол хошоод тавгийг бэлтгэн цагаалах ёслолыг гүйцэтгэдэг бөгөөд энэхүү төрийн шинэлэх цагаалах ёслолд тайжаас дээш зэрэг дэвтэй хүмүүс ордог байв.
Уг шинэлэх цагаалах ёслолд оролцож буй язгууртнуудад Богд хааны зүгээс хишиг хүртээдэг байв. Тухайлбал: Тэргүүн сайд, шадар сайд, хан, Эрдэнэ шанзудба, чин вангуудад хавтага, эрх, бүс, аяга, хутга, хөхүүр тус бүр нэгийг шагнан олгож, сул тайж, бүгдийн дарга нарт хавтага, эрхи нэгийг хишиг болгон өгнө.
Ингэж Богд хаант Монгол Улс шинэлэх цагаалах баярыг хуульчлан төрт ёсны дэг жаягийн дагуу гүйцэтгэн тэмдэглэж байснаас гадна тусгаар улсын хувьд цаг улирлын тооны бичгийг Хүрээний зурхайн дацангаар Төвөдийн зурхай, шар зурхай хоёрыг хавсарган нарийвчлан зохиолгож жил бүр олон хошуудад тархаан түгээж байхаар тогтож байжээ. Хууль зүйлийн бичигт тусгагдсан дээрх дэг ёсны дагуу олон ноёд түшмэд шинэлэх цагаалах ёслолд хэрхэн оролцож байсан. Цагаан сарын талаарх тэмдэглэл, баримтуудыг нэхэн үзье.
Монголчуудын цагаан сарын талаар маш тодорхой бичсэн эрхэм бол Норвегийн аялагч Оскар Мамен юм. Оскар Мамен 1911 онд Монгол Улсад ирсэн бөгөөд монголчуудын талаарх аян замын тэмдэглэл, гэрэл зургуудын арвин сан хөмрөгийг бүрдүүлж чадсан эрхэм билээ. Тэрээр Цагаан сарын талаар: “Шашны үүднээс илүү чухал тэмдэглэлт өдрүүд байдаг хэдий ч цагаан сараас илүүтэй баяр ёслол, тэмдэглэлт өдөр үгүй нь илэрхий байдаг” гэж тодотгожээ.
Улмаар Өргөө шиг газар цагаан сараас арав гаран хоногийн өмнө ноёд түшмэд хийгээд баячууд албатаараа бэлэг сэлт илгээж эхлэх нь хамгийн түрүүнд нүдэнд тусна. Бэлэг илгээх хүнд хүндэтгэл үзүүлэн бэлгийг хүргэх албат чамгүй сайхан хувцасласан байх учиртай. ... Цагаан сарын бэлгэд хэм хэмжээ гэж огт үгүй. Нэг удаа манай гэрийн эзний ноёд түшмэдэд илгээж байсан бэлгийн дунд унадаг дугуй байсан бөгөөд тэр дугуйг нь морьтой хоёр хүн дундаа урт саваа модноос бэхлээд авч явж байлаа. Бэлэг гардуулагч хүн “хүлээн авна уу?” гэсэн утгаар “болгоон соёрхоно уу?” хэмээн бэлэг гардуулан өгөхдөө хэлнэ.
Авч буй хүн хоёр гараа тосон, ялимгүй мэхийсхийн “За” гэсэн ер бусын утгатай ганц үг хэлэн авна хэмээн цагаан сарын өмнө бэлэг хүргүүлэн хүндэтгэл үзүүлэх ёсны талаар тэмдэглэжээ. Харин аялагч монголчуудын цагаан сарын бэлтгэлийн талаар Өргөө мэтийн газруудад хашаагаа шүүрдэж, тэрэг болон бас бус хөдлөх эд зүйлсээ эмх цэгцтэй байрлуулах эсвэл саравчинд хурааж, хаалганы гадаах гудамжаа шүүрдэж цэвэрлэх хэрэгтэй болно. Хөдөө нутгийн айл ч гэсэн гэрийнхээ эргэн тойрныг багавтархан шүүрдэж цэвэрлээд овоолоостой аргалаас аваад алив бүхнээ лавтайяа илүүвтэр эмхлэн цэгцэлнэ. Хот суурин газрын бүхий л орон байшин, мөн хот хөдөөгүй байх айл гэрийн гадаа хийморийн дарцгийн шон мод байх ба цагаан сарын урьд орой тэрхүү шонгоос хэзээ ямагт шинэ дарцаг өлгөнө. Нэлээд олон тооны хонь басхүү ганц нэг үхэр мал гаргаж, хатуухан монгол ул боовоо элбэгжүү хийхийг эс тооцвол үндсэндээ хоол ундны бэлтгэлээ хангах нь ихээхэн тулгам байрын гэмээр. Битүүний өдөр байгаа бүх усны саваа дүүргэх ба гэрийн усны хэрэгцээнд голын мөс тэргээр зөөвөрлөдөг заншилтай. Орой болоход гэрт байгаа бүх хүн банш хийхэд гар бие оролцоно. Битүүний өдөртөө багтаагаад голдуу үдшийн цагаар эрчүүд үсээ хусна. Лам нар нь толгойдоо үс үлдээлгүй авах бол хар хүмүүс нь тав гэзэгт нь нэмэр үл болох зулай, шанааны тус газраа хусна. Шинийн нэгний өдөр үс авах, сахал авах цээртэй.
Монголчуудын нэрийн хуудас гэж болохоор хадгийг дийлэнх бэлэг сэлтэд дагуулах ба ялангуяа язгууртан, мяндагтан лам нар өргөн барина. Хадгийг барихдаа бэлгийнхээ дээр тавих буюу бэлэг нь гараас гарт өгөхөд хэтрүү том бол хадгаа хүлээн авах хүнийхээ алган дээр шууд тавина. Цагаан сараар Өргөөд байх миний хувь олон удаа тохиожээ. Үеэлийн маань зөв байсан юм. Монголчууд эр эмгүй өвөл цагийн бүхий л гоёлын хувцас зүүсгэлээ өмсөхөөрөө гайхалтай сайхан харагдана. Алтан оройтой хийдээс урагш голын хөндий дэх Богд хааны ордон хүртэлх замыг тэмдэглэн хаан ширээнд залах ёслолын нэгэн адил Амьд бурхныг морилох үеэр цэргүүд үргэлж хоёр эгнээ болон жагсана.
Өглөө арван цагийн үед Богд хаан, хатан хоёр хаан ширээнд залах ёслолын адилаар ... хоёр шар сүйх тэргээр залрах бөгөөд тэдгээрийг хэдэн морьтой лам нар залж, цэргүүд цувааг өнгөртөл өвдөг сөгдөн сууна. Богд хаан дуганд хүрээд хэдэн цаг болох зуур хол ойрын ноёд түшмэд түүнд орж бараалхана. ... Цагаан сарын мэндлэх ёсыг хэр хугацаанд үргэлжлүүлж болох, эсвэл үргэлжлүүлэх ёстойг олж мэдэх амаргүй байв. Энэхүү мэндлэх ёсыг жилийн эхний сард гүйцэтгүүлдэг хэмээн монголчууд хэлэх бөгөөд басхүү өмнөд монголчууд энэ ёсыг сахидаг тухай би сонсож байлаа. Гэсэн хэдий ч умардад өмнө нь золгож амжаагүй хүмүүс 2 дугаар сар гарсан хойно золгож байхыг би харж байсан юм хэмээн шинэлэх цагаалах ёсон, түүний бэлтгэл ажил, төрийн ёслол хэрхэн явдаг талаар нэрт аялагч машид тодорхой тэмдэглэжээ.
Аялагчийн тэмдэглэлийг сөнөх үзвэл ийм байх бөгөөд Богд хаант Монгол Улсын түүхэн баримтуудаас шинэлэх цагаалах ёслолын талаар шүүрдэн үзье.
Богд хаант Монгол Улсын тунхаглан зарласны дараа шинэлэх цагаалах ёсыг анх удаа төрт улсын хувьд тэмдэглэх болж, 1912 оны 2 дугаар 09-ний өдөр Дотоод Хэргийг бүгд Захиран Шийтгэгч Яамны тэргүүн сайд Чин сүжигт, Чин ван Да лам Г.Цэрэнчимэд, Цэргийн Хэргийг Бүгд Захиран Шийтгэгч Яамны сайд Далай ван В.Гомбосүрэн нар шинэлэх өдрийн ёслолын дэгийг үйлдэж, Богд хаанд хүргүүлж байжээ. Уг боловсруулан шинэлэх ёслолын дэгийг “Хаврын тэргүүн сарын нэгний шинэлэх цагаалах өдөр тэр өдрийн луу цагт олон сайдууд, засаг, хан, ван, бэйл, бэйс, гүн, тайж, хамба, цорж, шанзудба, хутагт, хувилгаан, да лам нарыг магнаг дээл ёст хүрэм өмсгөж Их ордны өмнө төвийн хаалганы өмнөх цамхгийн хойд этгээдэд жагсааж хүлээлгэнэ.
Богд эзний, Эх дагины гэгээн Эрдэм итгэмжит сүмийн ордноос Нийслэл хүрээний ордноо залрахад дэргэдийн шадар сайдууд сойвон донирын зэрэг албаны хүн нар дагалдан бараа болж удирдах сайд өмнө удирдъя. Голын эх гүүрний янад этгээдэд цэргийг ерөнхийлөн захирагч жанжин сайд туг хилтийг бүрнээ жагсааж залрах замын өрнө хажууд Түшээт хан аймаг, дорно хажууд Сэцэн хан аймгийн цэргүүдийг жагсаагаад тухайд Цэргийн яамны түшмэд гарч дуудан сөгтгө, дуудуулбал жагсаалд ор, заларсны хойно хөшөөнөөс эхлэн урагш шөргөний хоёр этгээдэд жагсааж хүлээгтүн. Цагдаа цэргийг захирагч түшмэл хоёр харьяат дарга цэргүүдийг авч хоёр анги хувааж дотогш гадагш залрахын үест улаан шөргөний дотор сул хүн дэмий сэлгүүцэн явуулахгүй болго. Залрах тухайд харьяат түшмэд замын хоёр хажууд цэргийг жагсааж сөгтгө. ... энэ өдөр Богд эзний, Эх дагины гэгээн ордны дотор урагш хойш залрахад цөм шар торго дэвсэж залруулмуй.
Лам нар, ноёд цөм сөгдөж угтмуй, сөгдөж үдмүй. Шинийн амгаланг айлтгахын жагсаалын зэрэг дэв төрийн ордонд таван яамны тэргүүн сайд, хаад, /хан нар/ засаг хошой чин ван жич Цогчины их дуганы гол мөрөнд суух хувьтай торгон занч бүхий лам нарын өөрөө амгаланг айлтгах болбоос төрийн ордонд айлтгамуй. Хэрвээ төлөө айлтгуулах болохуйяа төрийн ордны засаг, тэргүүн зэрэг тайжаас доорогш бараалхахгүй тул хэдий тэргүүн сайдын элч бологч зүүн ордонд айлтгамуй. Шинийн амгаланг айлтгахад төрийн ширээнээ залармагц олон сайд, хаад /хан нар/ лам нар, ноёд урьд ёсоор хоёр талаар жагсан бараалхаж, бүгдээрээ урьдаар нэгэн зэрэг гурав сөгдөж, ес мөргөна.
Тушаал хэргэм зэргийн дараагаар цуван мандал хадаг барин сөгдөөд, шашныг мандуулах, амьтныг жаргуулагч, аврал итгэл хамгийг айлдагч, оройн чандмань Очирдара Жибзундамба лам шашин төрийг хослон баригч наран гэрэлт, түмэн наст, Богд эзний гэгээн шашныг өрнүүлэгч чин үнэн сүжигт, тус ачлалт тунгалаг чандмань, далай дайчин, ялгуусан дагина эрх, Цагаан дара эрдэнэ сэцэн ноён айлдал энэрлийн эзэн гурван орны дагинисын эрхэм улсын Эх дагинын гэгээний түмэн амгаланг айлтгамуй хэмээн төв дөлгөөнөөр дуудан айлтгамагц, төрийн ордон болбоос шадар сайд, зүүн ордон болбоос донир нар Богд эзний, Эх дагины гэгээний төлөө амгаланг тийм тушаал зэрэгтэй тэр сайн уу?, мэнд үү? хэмээн олон сайд, хаад /хан/, лам, ноёдын хэргэм зэрэг цолыг товчоор асуусны хариуд сайн уу? хэмээн асууваас сайн хэмээн өчмүй. Мэнд үү? хэмээн асууваас мэнд хэмээн өчмүй. Хариу өчөөд нэгэнтээ мөргөөд босож малгай авч, мандал хадгийг Богд эзний гэгээн, Их дагины гэгээнээ мутарт өргөөд тус тус шавь ёсоор мөргөөд цөм төв хичээнгүй ёслох” -оор төлөвлөн боловсруулж байжээ.
Олноо өргөгдсөн Богд хаант Монгол Улсын анхны тооллын цагаалах шинэлэх ёслол уг Дотоод Хэргийг бүгд Захиран Шийтгэгч Яамны тэргүүн сайд Чин сүжигт, Чин ван Да лам Г.Цэрэнчимэд, Цэргийн Хэргийг Бүгд Захиран Шийтгэгч Яамны сайд Далай ван В.Гомбосүрэн нарын боловсруулсан дэгийн дагуу явагдсан бөгөөд энэ нь нэрт аялагч Оскар Мамены тэмдэглэл хийгээд гэрэл зургуудаар батлагдаж буй юм.
Энэхүү анхны шинэлэх цагаалах ёслолын үеэр “таван яамны тэргүүн сайд, хан, чин вангуудад хүн тус бүрд бүс, аяга, эрхи, хутга, хавтага, хөөрөг нэжгээд, дэд сайд, жүн вангуудад хүн тутам бүс, аяга, эрхи, хутга, хавтага нэгжээд, бэйл, бэйсд хүн тутам аяга, эрхи, хутга, хавтага нэжгээд, улсын түшээ гүн, улсад туслагч гүнгүүдэд хүн тутам аяга, эрхи, хутга, хавтага нэжгээд, засаг тайж, тэргүүн зэрэг тайжуудад эрхи, хавтага нэжгээдийг шагнан” олгожээ. Энэхүү шагналын баримтаас үзэхэд төрийн сайд, хан, чин вангуудад хөөрөг бэлэглэх болсон нь урд олгож байсан шагналын цэсээс ихээхэн онцлогтой юм.
1911 оны 12 дугаар сарын 29-нд монголчууд тусгаар тогтнолоо зарлаж, тусгаар улсын хувьд төрийн хуулийг боловсруулан баталж, тус хуулийндаа шинэлэх, цагаалах ёсыг албан ёсоор оруулан хуульчилж, Монгол Улсын цаг тооны бичгийг зохион гаргаснаар монголчууд уламжлал цагаан сарын баярыг төрт улсын хувьд ёслол төгөлдөр тэмдэглэх болжээ.
Олноо өргөгдсөний Нэгдүгээр оны анхны цагаан сард Сангийн хамаг хэргийг бүгд захиран шийтгэгч яамны тэргүүн сайд, Түшээт хан аймгийн Түшээт засаг, төрийн жүн ван Г.Чагдаржав, Бишрэлт засаг, бэйлийн зэрэг П.Доржцэрэн, Түшээт хан аймгийн Жонон засаг, улсад туслагч гүн С.Ванчигравдан нар өөрийн биеэр шинэлэх цагаалах ёслолд оролцохоо илтгэж байжээ. Харин Сайн ноён хан аймгийн Эрх гүний хошуун эрх гүн Ү.Содномбигмэддорж зэргийн хошуу ноёд бие өвчтэй учир шинэлэх, цагаалах ёслолд оролцож амжихгүйгээ илтгэн чөлөө гуйж, төлөөний түшмэл илгээх болсноо уламжилж байв.
Монголын олон ноёд төрийн шинэлэх цагаалах ёслолд өөрийн биеэр оролцохын сацуу ахас ихсээ хүндэтгэн хан, чин вангуудад биеэр бараалхаж чадахгүйд хүрвэл төлөөний элч довтолгон хадаг өргөж, амрыг айлтгасан захидал илгээдэг уламжлалтай байжээ. Чин ачит бэйс Л.Гончигдамбаас Зоригт бэйл Р.Наваанцэрэнд: “Сайд туйлын өршөөлт зоригт бэйл ноён ах танаа шинэ жилийн /цагаан сарын/ түмэн амгаланг эрж өргөв. Энэ учир эрдэм буян төгөлдөр лагшин амгалан албан аливаа зүйл цөм баяр билигтэй болов уу?. Эдүгээ шинэ жил орж түмэн бодис хөврөн дэлгэрсэн, үүнээс өршөөлт мэргэн ахын сүр буян улмаар зузаадаж, насан хутаг бататгахыг бэлгэлж, их баярын ёсоор захиа мэтийг ёсолж, ариун хадаг дор эргэцүүлэн, түмэн амгаланг эрж өргөв” хэмээн сар шинийн мэнд мэдэж байжээ. Энэ мэтчилэн төрт ёсны уламжлалыг олон ноёд, засгууд үргэлжлүүлэн байсныг сөхөн гаргавал маш их сонирхолтой баримтууд хөврөн гарч, дуусашгүй хүндлэл, дээдлэл, алтан ургийн угсааныхны дэг, жаягийг мэдэж болох юм.
1911 оны 12 дугаар сарын 29-нд монголчууд тусгаар тогтнолоо зарлаж, тусгаар улсын хувьд төрийн хуулийг боловсруулан баталж, тус хуулийндаа шинэлэх, цагаалах ёсыг албан ёсоор оруулан хуульчилж, Монгол Улсын цаг тооны бичгийг зохион гаргаснаар монголчууд уламжлал цагаан сарын баярыг төрт улсын хувьд ёслол төгөлдөр тэмдэглэх болжээ. Энэхүү төрийн хуульд тусгагдсан цагаан сарын баярын төрийн ёслолыг хэрхэн үйлдэж, төрийн сайд, алтан ургийн угсааныхан хэрхэн тэмдэглэж ирснийг товчхон тодруулав. Мөн нэрт аялагч Оскар Мамений Өргөө дахь шинэлэх цагаалах ёслолын үеэр авсан гэрэл зургууд нь хөдөлшгүй баримт юм.
Хилэнт хэмээх модон Луу жилдээ оюун гэгээн, үйлс дэлгэр байхыг ерөөе.