ӨНГӨРСӨН ХИЧЭЭЛИЙН ЖИЛД 6 СУРГУУЛЬ 3 ЭЭЛЖЭЭР ХИЧЭЭЛЛЭЖЭЭ
Хүүхэд багачуудын зуны амралт дуусах дөхөж хичээлийн шинэ жилийн өдөр ойртсоор... Сургууль цэцэрлэгийн ачаалал, иргэдийн хэт төвлөрлийг сааруулахаар жил бүр шинэ сургууль, цэцэрлэг барьдаг.
2022-2023 оны хичээлийн жилд 859 сургуульд 746 мянган сурагч суралцсан. Үүнээс улсын хэмжээнд 6 сургуульд 3 ээлжээр 1451 сурагч хичээллэжээ. Харин ирэх 2023-2024 оны хичээлийн жилд Улаанбаатар хотод 3 ээлжид шилжих эрсдэлтэй 47 ерөнхий боловсролын сургууль байна.
Боловсрол шинжлэх ухааны сайдаар ахлуулсан ажлын хэсэг эдгээр өдрүүдэд дүүргүүдэд ажиллаж байна. Хамтарсан ажлын хэсэгт Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Сангийн яам, Үндэсний аудитын газар, Боловсролын Ерөнхий газар, Барилгын хөгжлийн төв, Нийслэлийн боловсролын газар зэрэг төрийн байгууллагууд багтаж байгаа юм.
Нийслэл болон орон нутагт боловсролын байгууллагын 74 шинэ барилга баригдаж байгаагаас Улаанбаатарт 25, орон нутагт 49 байна.
Тодруулбал улсын хэмжээнд
- Сургууль 31
- Цэцэрлэг 29
- Цогцолбор 2
- Дотуур байр 9
- Спорт заал 1
- Боловсролын байгууллага 1
- Шугам сүлжээ 1 байхаар тус тус хэрэгжүүлж байна.
Боловсролын ерөнхий газрын хөрөнгө оруулалтын хэлтсийн мэдээллээр 2023 онд ашиглалтад орох дараах шинэ сургууль цэцэрлэгүүд байна. Нийслэлд болон орон нутагт энэ жил ашиглалтад орох боловсролын шинэ байгууламжуудыг дараах инфографикт харууллаа.