Хүний эрхийн үндэсний комисс: 326-р ангийн байлдагчид шаардлага хангахгүй нөхцөлд үүрэг гүйцэтгэж байсан Улсын Их Хурлын энэ сарын 17-ны чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Улсын Их Хурлын даргаас өгсөн чиглэлийн дагуу Хууль зүйн байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа Хүний эрхийн Үндэсний Комиссын мэдээллийг сонслоо.
Тус Комиссын дарга Ж.Хунан зэвсэгт хүчний 326 дугаар ангид гарсан асуудалтай холбогдуулан Хүний эрхийн Үндэсний Комиссоос хэрэгжүүлсэн арга хэмжээг танилцуулжээ. Тус ангид энэ сарын 13-ны өдөр байлдагч амь насаа алдсан. Комисс мэдээлэл авсан даруйдаа холбогдох талуудаас мэдээлэл авч, тодруулж ажилласан байна.
Тухайн өдөр цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүн 326 дугаар ангид ажиллаж байсан учраас хэргийн газрын үзлэгт саад болохгүйн тулд энэ сарын 13-нд тухайн анги дээр очих боломжгүй байсан гэв. Маргааш нь 14 бүрэлдэхүүнтэй Комиссын баг 326 дугаар ангид очиж, ажиллажээ.
Ганцаарчилсан ярилцлагаар хугацаат цэргийн алба хаагчид долоо хоногт нэг удаа усанд ордог, ариун цэвэр сахих боломжгүй байдаг, хоолны чанар муу талаарх саналыг олон давтамжтай хэлжээ.
Тус баг байлдагч нарын цэрэг татлагын үеийн нөхцөл байдлыг тодруулж, тухайн ангийн бие бүрэлдэхүүний хамрагдсан эрүүл мэндийн үзлэг, үйлчилгээтэй холбоотой мэдээллийг нягталж, шалгасан байна.
326 дугаар ангид ажиллах үеэр тухайн ангийн нийт алба хаагч, байлдагчид нэгдсэн журмаар эмнэлгийн үзлэг, шинжилгээнд хамрагдаж, удирдлагууд нь эрүүл мэндийн дэвтэр, холбогдох баримт бичгийг авч явсан байсан учир танилцах боломжгүй байжээ.
Хүний эрхийн Үндэсний Комиссын баг бүрэлдэхүүн тухайн ангид алба хааж байгаа байлдагч нартай ганцаарчилсан ярилцлагыг хийсэн гэлээ. 100 орчим хүнтэй, хоёр өдрийн турш ярилцлага хийжээ. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор цагдаагийн байгууллагаас камерын бичлэг, төхөөрөмжийг шалгахаар авсан учир Хүний эрхийн Үндэсний Комиссын баг тухайн ангийн камерын бичлэгийг үзэх боломжгүй байсан гэв.
Тиймээс хугацаат цэргийн алба хаагчдын байр, эмнэлэг, спорт төв, гал тогоо, ариун цэвэр сахих байгууламжид хяналт, шалгалт хийж, зэвсэгт хүчний … дугаар ангийн байлдагчид шаардлага хангахгүй нөхцөлд үүрэг гүйцэтгэж байсан гэх урьдчилсан дүгнэлт гаргасан болохоо Ж.Хунан дарга мэдээллээ.
Байлдагчид нийтдээ ханиалгатай, уушгины хатгалгаа туссан байх магадлалтай байсан ч цөөн эм өгөх төдийгөөр эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлсэн.
Ганцаарчилсан ярилцлагаар хугацаат цэргийн алба хаагчид долоо хоногт нэг удаа усанд ордог, ариун цэвэр сахих боломжгүй байдаг, хоолны чанар муу талаарх саналыг олон давтамжтай хэлжээ. Камерын хяналт сул байдгаас байлдагчдын хувийн эд зүйлс алга болох тохиолдол цөөнгүйг дурдсан.
Түүнчлэн байлдагчид нийтдээ ханиалгатай, уушгины хатгалгаа туссан байх магадлалтай байсан ч цөөн эм өгөх төдийгөөр эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлсэн. Оюутнуудыг цэрэгт татсанаас үүдэн сургалтын төлбөрийн асуудалдаа санаа зовж буй талаар цөөнгүй байлдагч хэлж, анхаарах ёстой асуудал мөн хэмээн мэдээлэлд дурдсан юм.
Хууль хяналтын байгууллагууд холбогдох ажиллагаа явуулж байгаа тул эцсийн дүгнэлт гаргаагүй, холбогдох баримт, мэдээлэлтэй танилцаж, нягталсны дараа эцсийн дүгнэлт гарч, зөвлөмж, шаардлагыг холбогдох байгууллагуудад хүргүүлнэ гэдгийг Ж.Хунан дарга мэдээллийнхээ төгсгөлд хэлжээ.