Өмнөд Солонгосын эмэгтэйчүүд яагаад хүүхэд төрүүлэхийг хүсэхгүй байна вэ?
2023 онд тус улсын төрөлтийн түвшин 8 хувиар буурч, 0.7 болжээ. Энэ нь өмнөд солонгос эмэгтэйчүүдийн хүсэж буй хүүхдийн тоо юм. Жил бүр төрөлт буурч, хүн амын тоо буурахын сацуу дундаж наслалт нэмэгджээ.
Иймд тус улсад үлэг гүрвэлийн зураг дээр “Анхаараарай. Бидэн шиг устаж сөнөж болохгүй” гэсэн үгтэй зурагт хуудас гаргажээ. Хүн амын тоог тогтвортой байлгахад нэг эмэгтэй хоёр төрүүлэх шаардлагатай. Гэтэл эмэгтэйчүүд нэг хүүхэдтэй болох ч бодолгүй байна. Энэ хэвээр үргэлжилбэл 2100 онд БНСУ-ын хүн амын тоо 50 хувиар буурна.
Өндөр хөгжилтэй орнуудад төрөлт буурч байгаа ч БНСУ-ын төрөлтийн түвшин илүү хурдан унажээ.
Ирэх 50 жилд тус улсын ажиллах хүчний тоо хоёр дахин, цэрэгт заавал явах иргэдийн тоо 58 хувиар буурах төлөвтэй байна. Мөн хүн амын талаас илүү нь 65 болон түүнээс дээш настай болно. Энэ нь эдийн засаг, тэтгэврийн сан, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх тул Өмнөд Солонгосын эрх баригчид үндэсний хэмжээнд шуурхай байдал зарлажээ.
Эдгээр асуудлыг шийдэхээр сүүлийн 20 жилийн турш Засгийн газраас 379 тэрбум вон зарцуулсан байна. Хүүхэдтэй болсон гэр бүлүүдэд сар бүр мөнгө өгч, байрны дэмжлэг үзүүлж, нийтийн тээврээр үнэгүй зорчуулж, эмнэлгийн зардлыг хариуцан, үр шилжүүлэн суулгах төлбөрийг ч өгчээ.
Өмнөд Азийн орнуудаас хүүхэд асрагч авчран ажиллуулж, 30 наснаасаа өмнө гурван хүүхэдтэй болсон эрчүүдийг цэрэгт дайчлахгүй. Гэвч энэ бүхэн үр дүнд хүрээгүй аж.
BBC-гийн сэтгүүлчид олон эмэгтэйтэй уулзаж, яагаад хүүхэд гаргах хүсэлгүй байгааг асуужээ.
Еэжин 30 настай, гэрлэх, хүүхэд төрүүлэх бодолгүй. Тэрээр үлэг гүрвэлийн зурагт хуудсыг хараад “Нэг талаас инээдтэй ч, нөгөө талаар гунигтай юм. Хүүхэд гаргасан ч гэрийн ажил, хүүхэд асрахад эрэгтэйчүүд тусалдаггүй. Өрх толгойлсон эмэгтэйчүүдэд манай нийгэм таагүй ханддаг. Мөн бид маш их ажилладаг. Би гэр бүл биш ажилдаа илүү анхаарах сонголт хийсэн. Учир нь би ажилдаа дуртай. Амжилт гаргахын тулд чөлөөт цагаараа ч өөрийгөө хөгжүүлдэг, өөр аргагүй” гэжээ. Тэрээр телевизийн продюсэрээр ажилладаг. Хүүхэд гаргавал эргээд ажилдаа орж чадахгүй гэж боддог байна.
Мөн эмэгтэйчүүд хүүхэд гаргасны дараа ажилд орсон ч урамшуулал авч чадахгүй тул хүүхэд гаргахыг хүсдэггүй гэжээ.
2022 онд тус улсад төрсөн нийт хүүхдийн хоёр хувийнх нь ээж гэрлээгүй байсан байна. Тус улсад хүүхэдтэй болсон аав, ээж нэг жил хүртэл хугацааны чөлөө авах эрхтэй. 2022 онд аавуудын 7, ээжүүдийн 70 хувь нь энэ эрхээ эдэлжээ.
Эх сурвалж: BBC